Хэнтий аймгийн хилийн 0287 дугаар ангийн... дугаар заставын чиглэлээр тавдугаар сарын 29-нд ОХУ-ын талаас ТЗК-77 маркийн трактортой хүн улсын хилийг нутгийн гүн рүү 135 метр зөрчжээ. “Хилийн орчмоор түймэр ихтэй байсан учир хамгаалах зурвас татаж яваад төөрч хил зөрчсөн” гэж тэрбээр мэдүүлсэн байна.
Энэ хэргийг ОХУ, Мангутын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар хамтран шалгаж буй аж. Мөн Минжийн заставын хариуцсан хилийн зурваст Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн Ч.Чанцал, Д.Мягмаржав нар зөвшөөрөлгүй явж байсныг хилчид саатуулжээ.
Тэд ан агнахаар явж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэдэнд Захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
С.УРАНЧИМЭГ