Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 ангид өнгөрөгч амралтын өдөр ноцтой хэрэг гарлаа. Тус ангийн заставын даргын орлогч, ахлах дэслэгч Б.Энхбаатар, жагсаалын дарга, ахлагч н.Энх-Амгалан нар хоорондоо зодолдсон байна. Хүнд гэмтсэн Б.Энхбаатар Номгон сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч ухаан оролгүй байсаар нас баржээ.
Уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Маргалдсан алба хаагчид тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Чухам юунаас болж ийм хэрэг болов гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэв.
С.УРАНЧИМЭГ