-Н.Энхбаяр хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаж, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргалаа-
Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр 10.00 цагт эхэллээ. Шүүх хурлыг С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар ажиллав. Шүүхийн байрны гадна Н.Энхбаярын хүү Э.Батшугараас гадна тус намын Удирдах зөвлөлийнхөн, гишүүд, дэмжигчид нь цугласан байв. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шүүхийн эргэн тойрныг хамгаалалтад авч, зөвшөөрөлгүйгээр хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байсан юм. Өмнөх шүүх хуралд эрүүл мэндийн байдлын улмаас ирээгүй Н.Энхбаяр энэ удаа шүүх хуралд өөрийн биеэр оролцлоо. Шүүх хурал эхлэхээс 10 минутын өмнө Клиникийн хоёрдугаар эмнэлгийн автомашинаас буусан түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудаас гадна сувилагч дагалдан ирсэн юм.
Н.Энхбаяр эмнэлгийн машинаас буугаад цугласан хүмүүс рүү гар даллан мэндчилэхэд “Үнэн хэзээд ялна. Та ялах болно, бид дэмжиж байна” гэж намын нөхөд, дэмжигчид нь орилж байв. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийг хэлэлцэх танхим 21 хүний багтаамжтай учир иргэд, намын нөхдийг нь оруулах боломжгүйгээ цагдаагийнхан хэлэв. Харин хүү Э.Батшугар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цог нарын цөөн хүнд шүүх хуралд оролцох боломж олгосон. Суудлын тооноос давсан хэвлэлийнхэн ирсэн учир хаалганы ойролцоо байсан хэдхэн сэтгүүлч, зураглаачийг оруулаад, шүүх хуралдааны танхим дүүрснийг мэдэгдэв.
10.10 цаг Шүүх хурлын танхимд ирсэн хүмүү сийг нарийн бичгийн дарга танил цуулснаар хурал эхэлсэн. Ирц хангалт тай байсан учир шүүх хурлыг даргалагч С.Соёмбо-Эрдэнэ Н.Энхбаяр, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д .Дуламсүрэн нарыг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаж буй, ямар зүйл ангиар (Эрүүгийн хуулийн 263.2, 150.3) яллах дүгнэлт ирүүлснийг танилцуулаад, өмгөөлөгчдийн санал хүсэлтийг асуусан юм. Н.Энхбаяр шүүх бүрэлдэхүүнд хоёр хүсэлт гаргав. Тэрбээр өмнөх өмгөөлөгч Л.Шинэн, Б.Ганбаатар нараас татгалзаж, шинээр Б.Оюун билэгийг сонгож буйгаа хэлсэн. Мөн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хавтаст хэрэгтэй танилцаагүй учир хугацаа олгохыг хүслээ. Өмгөөлөгч Б.Оюунбилэг өмнө нь түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд байхад нь тухайн орчныг судалж, өмгөөлөл явуулж байсан ч хавтаст хэргийн нэг ч хуудсыг уншиж та нилцаагүй гэдгээ шүүхэд мэдүүлэв. Тиймээс хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохыг хүссэнээр шүүх хурал түр завсарлав.
10.45 цаг С.Соёмбо-Эрдэнээр ахлуулсан шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаяр, түүний өмгөө лөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн аваад, шүүх хурлыг энэ сарын 12-ны 10.00 цагт хийх болсноо мэдэгдэв. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Та бүхний тавьж буй хүсэлт хууль ёсны учир шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, ийм шийдвэр гаргалаа. Шинээр ажиллахаар болсон Б.Оюунбилэг өмгөөлөгч шүүхээс заасан хугацаанд хэрэгтэй танилцаарай. Н.Энхбаяр та ч мөн адил энэ хугацаанд хэрэгтэй танилцах учиртай. Дараагийн шүүх хурлын үед хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх тайлбар авахгүй шүү” гэв. Н.Энхбаяр шүүх бүрэлдэхүүнээс хэрэгтэйгээ хэрхэн танилцах тухайгаа асуув. Эмнэлэгт ирснээс хойш биеийн жин нь нэмж хасагдаагүй гэж эмнэлгийнхэн нь хэлж буй ч тэжээлийн дутагдлаас бүрэн хэвийн жиндээ хүрээгүй бололтой.
Шүүх хуралд АНУ-ын шүүхийн фирмийн шүүгч Жем Ходес иржээ. “Би хэн нэгний хүсэлт, мөнгөөр ирээгүй. Би фирмийнхээ хүсэлтийн дагуу ирсэн. Танай улсын шүүхийн хараат бус байдал, бие даасан шийдвэр гаргаж буй талаар өнөөдөр дүгнэж хэлэхэд эрт байна. Бүх шатны шүүх хуралд оролцох, эсэхээ одоогоор хэлж мэдэхгүй байна. Харин анхан шатны шүүх хуралд оролцож, ажиглах бодолтой байгаа” гэв. Шүүх хурлын явцыг ажиглахаар олон улсын хүний эр хийн байгуулагын хоёр ажиглагчаас гадна Британийн BBC агентлагийн сурвалжлагч ирсэн байв.
Өмгөөлөгч Б.Оюунбилэг “Сонгуулийн ерөнхий хорооны ажилд хөндлөнгөөс хэн нэгэн оролцох нь хууль зөрчиж буй үйлдлэл. Гэтэл Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нар нэр дэвшигчийн талаар албан бичиг илгээснийг СЕХ хүлээн авч, манай үйлчлүүлэгчийг бүртгэхээс татгалзаж буй нь хууль бус үйлдэл. Шүүх, хяналтын байгууллагын эрх мэдлийн хүрээнд ч ийм ажил хийх эрхгүй” гэв.
Х.ОЮУНСҮРЭН