“АН-д нэлээд хэдэн тэрбум төгрөг өгч, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх авсан “МонУран”-ы Б.Наранхүүг АТГ баривчилж магадгүй” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарч байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл оргүй зүйл биш байсныг баталсан яриа сонсогдож эхлэв.
АТГ-ын дэд дарга Б.Хурцаар ахлуулсан АТГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг түүнийг хайж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр Б.Наранхүү Сингапурт байгаа сурагтай.