Улсын харцага Г.Намсрайжав өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд архи уусан үедээ машин жолоодож явахад нь замын цагдаа саатуулжээ. Замын цагдаагийн ажилтан З.Батнаран түүнд хууль ёсны шаардлага тавихад зодож, гэмтэл учруулсан тухай хэвлэлд мэдээлсэн.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүгч Н.Чулуунхүү түүнд гурван сар баривчлах ял оноов. Энэхүү ялыг албадан ажил хийлгэж эдлүүлэх боломжтой ч улсын харцага хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан гэх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн ялыг биеэр эдлүүлэхээр болов.
С.УРАНЧИМЭГ