Бидний амьдарч буй бөөрөнхий дэлхий цахим ертөнцийн нөлөөгөөр “хавтгайрч”, улс орнуудын хооронд харилцаа холбооны хил хязгаар үгүй болсон билээ. Гэсэн ч үзэл бодлын чөлөөт самбар хүн болгонд нээлттэй байдаггүй аж. Үүнийг Өвөрмонголд хараат бус цахим хуудас, чөлөөт хэлэлцүүлэг өнөө хэр хаалттай байдлаар жишээлж болно.
Сүүлийн үед өвөрмонголчуудын тухай нийтлэл гаднын цахим хуудсуудаар үзэгдэх боллоо. Энэ нь “Салан тусгаарлах үзэл баримтлан, тагнуулын үйл ажиллагаа явуулсан” хэргээр хоригдож, улмаар ор сураггүй болсон хүмүүстэй хол боотой. Хамгийн сүүлд Б.Хуучинхүү гэдэг багш эмэгтэй ор сураггүй алга болжээ. 10 гаруй жилийн турш интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсаар ирсэн тэрбээр nutuge.com, ehoron.com, mon golger.net зэрэг цахим хууд санд монгол оюутан, сэхээтнүүдийн онлайн хэлэлцүүлгийг удирдан зохицуулдаг байсан аж. “Салан тусгаарлах үзэл сурталчилсан”, “Уг саат ны асуудал хэлэлцсэн” хэмээн дээрх цахим хуудсыг хааж, Б.Хуучинхүүг хориод байгаа гэнэ. түүнийг эрүүдэн байцаасан зураг цахим ертөнцөөр нэг бий. Тэрбээр 2011 оны нэгдүгээр сараас хойш байцаагдаж байгаа бөгөөд өдгөө сураг алдарчээ. Уг нь хаягаар Б.Хуучинхүүг суллахын төлөө change.org/ petitions гарын үсэг цуглуулж байгаа.
Хэрэв 1000 хүн тэдний төлөө гарын үсгээ хандивлавал Хятадын Засгийн газар уг асуудлыг дахин нягтлах юм билээ. Гэсэн ч одоогоор 944 санал цуглажээ. Б.Хуучинхүүгийн бичиж, туурвисан “Чулуун зүрхтэй хайлаас” ном болон “Сүнсийг хурайлсан Монгол дэлхий” нэртэй Монголоор аялсан тэмдэглэлийг уншвал эх оронч үзэл нь хэчнээн бат бөх болохыг харж болно.
Тэрбээр нэгэнтээ “Монгол миний зүрхээр дутахгүй ч зүрх минь Монголоор дутна” хэмээн бичсэн нь өвөрмонголчуудын сэтгэлийн угийг хөндсөн. Түүнчлэн “Өвөрмонгол сүм хийдийг хэн нураасан бэ” хэмээх нийтлэл нь олныг шогшруулах хүчтэй байлаа. Тэрбээр олон жилийн турш Хадаа гэгч залууг дэмжиж, баатар хэмээн өргөмжилсөн нь түүний бас нэгэн “буруу” байж.
Учир нь Хадаа Монгол үндэстний эрхийг хамгаалах байгууллага байгуулж, “Өвөрмонголын дуу хоолой” буюу “The Voice of the Southern Mongolia” нэртэй сэтгүүл эрхлэн гаргаж байсан юм. Гэсэн ч түүнийг дээрх хэргээр шалгаж, 15 жилийн хорих ял оноосон байна. Тэр бээр Өвөрмонголын Чифен хотын хатуу дэглэмтэй шоронд ялаа эдэлж дууссан хэдий ч ор сураггүй болжээ. Б.Хуучинхүүгийн уриалгаас сийрүүлбэл, “Хадаа бол монголчууд бидний хүү. 15 жилийн турш хар шоронгийн хатуу тамлалд тэргүүнээ бөхийлгөөгүй түүний эр зоригийг бишрэн хүндэтгэж байна. Монгол соёлын гэгээг ганц хүн авчирч дийлэхгүй учир бүгд нойрноосоо сэрж, өндийн босъё. Эх соёлоо хямралаас аврахаар ухаанаа нэгтгэн зүтгэе. Бидэнд баатар бий. Энэ л баатрын дуурайлаар мянган баатар хүчирхэгжин зогсох болтугай. Түүнийг то со хоор очицгооё” гэсэн байна.
АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ӨВӨРМОНГОЛЧУУДАД ТУСГАЙЛАН “ҮЙЛЧИЛДЭГ”
Энэ хоёр жишээний араас “Салан тусгаарлах үзэл баримталсан” хүмүүсийн олон нийтлэг түүх хөвөрнө. Тэр ч бай тугай Хятадын аюулаас хамгаалах байгууллагад зөвхөн энэ асуудлыг шийдвэрлэх алба бий. Тэд өвөрмонголчуудын интер нэт хэрэглээг байнга хянаж, “Монгол хэл соёл”, “Монгол үндэстэн” гэсэн утга бүхий үг хэллэг, үзэл санаа цухалзсан өнгө аястай цахим хуудсыг хаадаг байна. Тэр дундаа цахим хуудсыг эрхлэн гаргагчдыг “Хагалган бутлахыг санаархсан” гэсэн хэргээр яллан, ар гэрийнхнийг нь мөрдөн мөшгиж байжээ. Үүний нэгэн тод жишээ нь 2008 оны Бээжингийн олимп болохоос өмнө Хятадын Засгийн газар өвөрмонгол, төвд, уйгаруудыг “Хорлон сүйтгэх, алан хядах” үйл ажиллагаа явуулж магад хэмээн сэрдэж, хавчин гадуурхаж, хэлмэгдүүлж байсан тохиолдол юм.
Тус онд Хятадын аюулаас хамгаалах байгууллага Хөлөнбуйр аймгийн Эвэнк хошууны наадамд оролцож байсан “Тоонот нутаг” номын дэлгүүрийг нэгжиж, хоёр компьютерийнх нь хард дискийг хураасан гэдэг. Тэр ч бүү хэл, уг дэлгүүрийн эзэн Бүрэлдүүнийг эхнэр Сарнайн хамт гадаадад зорчих эрхийг нь хассан аж. Тэднийг хэсэг байцааж байгаад сулласан гэдэг ч мөн л өдий хүртэл сураггүй байгаа.
Mongolger.net цахим хуудсыг үндэслэгч Содмонгол хэмээх залуу Америкт орон нутгийн асуудлаарх хуралд оролцохоор явж байхдаа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан гэдэг. Тэрбээр гурван сарын дараа суллагдсан ч сураг тасарчээ.
Хамгийн сүүлд улаач гэсэн утгатай ulaaq.com сайт нээгдсэн боловч энэхүү цахим хуудсанд “Өвөрмонголчууд Хятадын Засгийн газрын цагдан хяналтын дор байна” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн нь “алдаа” болсон аж. Энэхүү хуудсыг үүсгэн байгуулсан Наранбилэг нэг хэсэг гэрийн хорионд байжээ. Өвөрмонгол эмч Нагуунбилэг эхнэр Дагуулаагийнхаа хамт Хөх хотод “Оточ“ хэмээх уламжлалт эмнэлэг байгуулж олон зуун монголчуудыг эм чилж эдгээсэн гэдэг. Түүнийг сэрдэж, “гажуу шашнаар” хүмүүсийг мунхруулсан хэмээн ял тулгасан бөгөөд тус эмнэлгийг хааж, бүх эд хөрөнгийг нь хураажээ.
www.smhric.org/news_88. html
Өвөрмонголын ардын намын Монгол Улс дахь төлөөлөгч Жаранбаярын Соёлтыг 2008 оны нэгдүгээр сарын Бээжинд очиход онгоцны буудалд нууцаар баривчилжээ. Түүнийг Хөх хот дахь Хятадын аюулаас хамгаалах яамны хоёрдугаар гянданд хууль бусаар хагас жил шахам хорьсон гэнэ. Харин олон улсын хүний эрхийн байгууллага “Amnesty International” болон эрх чөлөөг эрхэмлэдэг олон орнуудын шахалтаар мөн оны зургаадугаар сард сулласан байна.
www.smhric.org/news_195. html
Хятадын Аюулаас хамгаалах байгууллага, Өвөр монголын нэрт зохиолч, сэтгүүлч Наранбилэгийг 2008 оны гуравдугаар сарын 23-нд Хөх хот дахь гэрээс нь хууль бусаар баривчилж, 20 хоног цагдан хорьжээ. Наранбилэгийн эрхэлж байсан “ Голомт ” сэтгүүл болон цахим хуудсыг хааж, гадаад паспортыг нь хураасан бөгөөд 20 мянган юаниар торгож, гэрийн хорионд үлдээжээ.
www.smhric.org/news_206. html
2008 оны хоёрдугаар сард “Чулууны өчил “хэмээх шинэ ном гарсан ч уг номыг худалдаанд гарахаас өмнө ху раажээ. Энэ бол Өвөрмонголын нэрт зохиолч, багш Гао Юү Лианы бүтээл юм. Тэрбээр элэг нэгтнүүдээ өмөөрөн бичиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр нэ лээд уджээ. Үүнийх нь төлөө Хятадын Засгийн газар эрх чөлөөг нь хязгаарлаж, түүнийг мөшгих болжээ. Тэр ч бүү хэл, бусад багш нараас хоёр дахин бага цалин олгож байсан нь гадуурхлын шинж тэмдэг аж. Хятадын Аюулаас хамгаалах байгууллага түүний чөлөөтэй явах эрхийг нь хязгаарлаж, гадаад паспорт өгөхөөс эрс татгалзсан байна.
www.smhric.org/news_194. html
Өвөрмонголын улс төрийн тэмцэгч, нийгмийн зүт гэлтэн, үндэсний онол судлаач, эрдэмтэн Муунохой 2007 онд бичиж туурвисан бүх ном зохиолоо “алджээ”. Хятадын аюулаас хамгаалах байгууллага түүний гэрт дайран орж, өөрийн намтрыг хураангуйлан бичсэн “Хөлдөөгдсөн асуудал”, “Эцэслэгдсэн асуудал”, “ Зүүд зэрэглээ мэт хүний амьдрал” зэрэг номыг нь ачаад явсан гэдэг. Түүгээр үл барам түүний бичсэн бүх номыг “Хагалан бутаргах үзэлтэй, эсэргүү ном” хэмээн зарлаж, Өвөрмонголын бүх номын дэлгүүрээс хураан авчээ.
www.smhric.org/news_152. html
Дээхнэ үед Өвөрмонголын Ардын намаас НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандаж тодорхой асуудал дэвшүүлсэн байдаг. Ингэхдээ Хятадын Засгийн газраас өвөрмонгол, төвд, уйгар зэрэг үндэстн үүдийн эсрэг явуулж ирсэн аймаглан устгах, хүчээр уусгах төрийн бодлого, балмад үйл ажиллагааг нь нийтээр хатуу буруушаан, улс төр, эдийн засгийн шахалт үзүүлж, ард түмний эрхийг нь хүндэтгэн баталгаажуулах, Өвөрмонгол, тэдэнд эрх чөлөө олгох , биеэ даасан байдлыг нь хүндэтгэн сэргээх, Хятадын шорон гянданд хууль бусаар хоригдож буй ардчилсан үзэлтэй хүмүүсийг нь даруй суллах зэрэг асуудлыг дэвш үүлжээ.
Үүнд Хятадын Засгийн газар НҮБ-ын үндсэн дүрэм, Дэлхийн хүний эрхийн түгээмэл тунхаг, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын конвенц, Иргэний эрх ба улс төрийн эрхийн олон улсын конвенц зэрэг хүний эрхийг хамгаалах талаарх олон улсын гэрээ, конвенцуудыг үг үсэг, үзэл санааг нь бүдүүлгээр зөрчиж байгааг буруушаасан нь бий. Учир нь дээрх олон улсын гэрээ конвенцид БНХАУын эрх баригчид гарын үсэг зурж, албан ёсоор нэгдэн орсон аж.
Т.НИПОНЬ