“Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид өнгөрсөн ням гаригаас эхлэн өлсгөлөн зарласан тухай зарим хэвлэлд мэдээлжээ. Энэ тухай тус ангийн дарга, хурандаа Л.Өлзиймөнхөөс тодруулахад “Манай хорих ангид саатуулагдсан хүн өлсгөлөн зарлах гэж байгаа бол бидэнд заавал мэдэгдэн, эмчийн үзлэгээр орох ёстой. Ц.Анандбазар өнгөрөгч баасан гаригт манай ангид ирсэн. Одоогоор ангийн захиргаанд мэдэгдсэн зүйл алга” гэв.
Х.Сүрэн