Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцоор нисэх гэж байсан гадаадын иргэн амьсгал хураажээ. “Талийгаач Хорватын харьяат бөгөөд гэр бүлийн таван гишүүний хамт явж байсан” гэж албаны эх сурвалж ярилаа.
Нисэх багийнхан зорчигчдоо суулгаж, хөөрөх гэж байтал 61 настай иргэний бие муудлаа гэх мэдээлэл ирсэн аж. Онгоцонд явсан хүний их эмч түүнд анхан шатны тусламж үзүүлсэн юм байна. Онгоц хараахан хөөрөөгүй байсан учир түүнийг гэр бүлийн хамт буулгажээ.
Тэрбээр эмнэлгийн тусламж авч чадалгүй буудал руу ордог хоолойд амьсгал хураажээ. Чухам юунаас болж болж нас барсныг тогтоох баг ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт хариу нь гарах юм байна.
Х.Сүрэн