Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгаж, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас түүнийг яллах дүгнэлт үйлдсэн юм. Засаг даргад холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээс тогтоосон харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан.
Засаг дарга Ш.Амгаланбаярыг албан тушаал, эрх мэдлээ хэтр үүлэн бараа, ажил, үйлчилгээг тендергүйгээр худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгаж буй юм. Тухайлбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосныг “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан гэж буруутгасан.
Орон нутагт барьж буй барилгын зураг төслийг хувийнхаа компанид давуу эрх олгон хийлгэж байсан гэх хэрэгт холбогджээ. Түүнд холбогдох хэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн шүүгчид танилцаад мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, зүйлчлэлийг тодруулах шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.