Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алт олборлогч компаниудын буруугаас Орхон гол бохирдсон гэж сүүлийн хэдэн жил шуугиж байгаа. Төр засгийн байгууллагууд өнгөрсөн жилээс Орхон голын бохирдолд анхаарлаа хандуулж, Засгийн газрын тогтоол хүртэл гаргасан.
Ингэснээр тэнд хууль бус үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй, компанийн удирдлагад хариуцлага тооцохоор болж, Мэргэжлийн хяналтын байгууллага, УМБГ-ын Байгаль орчны ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Ажлын хэсэг гарч, эрүү гийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Гэвч өдгөө уг хэрэг хэрхэж байгаа нь тодорхойгүй болов.
Зарим хүн “Улс төрийн бүлэглэлийнхний шахалтаар хэрэгсэхгүй болж байгаа” гэж буй бол нөгөө хэсэг нь “Прокурорынхон уг хэргийг татаж хянаад зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон” гэж ярив. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгаа талаар эргэн сурвалжиллаа. Эх болсон газар шороо маань хохирлоо бусад хэргийн хохирогчийн адил нэхэмжлээд явж чадахгүй учраас байгаль орчноо гэсэн сэтгэлтэй иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхааралтай ажиг лаж, хэрхэн шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэхийг хүлээж буй билээ.
ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛСАН КОМПАНИУДЫН ТОО 50 ГАРУЙД ХҮРЧЭЭ
Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшлийн талбай “урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамрагдаж, тэнд ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг хориглосон. Орхон голын эхийг бүрдүүлдэг Монгол орны усны гурван их хагалбарын нэг Суварга хайрхан уул, түүний салбар уулсын жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтыг гаргаснаар тухайн газарт “урт нэртэй” хуу лийн үйлчлэлд хамаарч буй хязгаарыг нарийвчлан тогтоож өгсөн. Үүнд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтандорнод Монгол” компанийн эзэмшлийн талбай багтаж, ашигт малт мал олборлох, хайгуул хийхийг зогсоосон аж.
Өнгөрсөн намар том, жижиг нийлсэн уул уурхайн 40 гаруй компанийг шалгаж, уг хэрэгт холбогдуулсан юм. Тэдний ихэнх нь уулын ажлын төлөвлөгөөгүй байжээ. Тэд гээр компанийн удирдлага “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийнхантай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдний эзэмшлийн талбайд олборлолт хийж байсныг хууль хяналтын байгууллагаас тогтоосон юм. Орхоныг бохирдуулсан хэрэг хамгийн олон холбогдогчтой болж буй бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр үүнд холбогдсон компанийн тоо 50 гаруйд хүрчээ. Тэдгээр компанийн удирдлагуудын дунд уул уурхай, геологийн мэргэжлийн хүн цөөн гэнэ. Баттай эх сурвалжийн хэлснээр “Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, энэ талын мэдлэгтэй хүн ховор байна лээ.
Дөрвөн компанийн захирал л энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн. Бусад нь хөгжимчин, тогооч, жолооч зэрэг уул уурхайгаас тэс хөндлөн мэргэжилтэй” гэсэн юм. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Суварга хайрхан уулнаас эх авч урсдаг хэд хэдэн гол байдаг. Дээрх компаниуд эдгээр голын усыг ашиглаж алт олборлодог бөгөөд тэд усны далан хаалтаа чанаргүй, муу барьснаас бохирдсон ус хальж Орхон голд цутгаж байсан аж. Тэдгээр компанийн удирдлага хууль хяналтын байгууллагад өгсөн тайлбартаа “Бид тодорхой гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхөн сэргээлтийг зохих ёсоор нь хийнэ” гэжээ. Гэвч тэнд техникийн нөхөн сэргээлт огт хийгээгүй юм байна.
ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛСАН ХЭРГЭЭС Ч.БЯМБААД ХОЛБОГДОХ ХЭСГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
Энэ хэрэгт холбогдуулж УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм. Зарим мэдээллийн хэрэгслээр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан байсан. Прокурорын байгууллагынхан “Энэ хэрэгт холбогдуулж Ц.Мянганбаярыг шалгаагүй. Зарим мэдээллийн хэрэгслээр “Монгол газар”-ын хэргийн хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсны дараа эрүүгийн хэргийн холбогдогч “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Дашийн өмгөөлөгч бидэнд хандаж, өмгөөлөгчид нь мэдэгдэлгүйгээр ийм ажиллагаа явуулсан юм уу гэх утгатай зүйл асууж байсан.
Орхон голыг бохирдуулсан хэргээс “Монгол газар” компанийн дээрх захирлынхыг хэрэгсэхгүй болгоогүй. Уг хэрэгт холбогдуулж “Монгол газар” болон бусад жижиг 50 гаруй компанийн удирдлагыг шалгаж байгаа. Экологи эдийн засгийн хохирлыг тооцон гаргах, шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна. Үү нээс болоод энэ хэргийн мөр дөн байцаалт удаа ширч байгаа” гэлээ. Мөрдөн байцаалтын явцад прокурор хэргийг татаж хянаад зөвхөн “Алтан дорнод Монгол” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Энэ талаар прокурорын байгууллагын албаны “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Чангаагийн Бямбаад холбогдох хэсгийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэсэн юм.
Харин уг хэргийн бусад холбогдогчдын өмгөөлөгч нар “Ч.Бямбаа захирал Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай хамт “Эрдэнэт” үйлдвэрт ажил лаж байсан. Тиймээс Ерөнхий прокурор найзыгаа аврахын тулд доод албан тушаалтнууддаа үүрэг өгч, зөвхөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуул сан” гэж ярьж байсан юм.
ЦАГДААГИЙН АЖИЛТАН АВЛИГА АВЧ, ОРХОН ГОЛД АЛТ ОЛБОРЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛЖ ӨГСӨН ҮҮ
“Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн удирдлагууд нөхөн сэргээлтийн гэ рээ гэгчийг байгуулан өөрсдийн тус гай зөвшөөрөл лицензтэй тал бай гаа компаниудад ашиглуулсан нь мөр дөн байцаалтаар тогтоогдоод байгаа. Энэ хоёр компани Ор хон голын эхэнд лицензтэй таван талбайтай юм байна. 2011 оны тавдугаар сард тэнд 12 компани алт олборлож байсан бол хоёр сарын дараа буюу долоодугаар сард 22 болж өссөн. Харин өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр 40 гаруй болсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад дээрх хоёр компанийн талбайд ашигт малтмал олборлож байгаад дундаас нь орхиод авсан 10 гаруй компанийг тогтоон эрүүгийн хариуцлагад татсан юм байна.
Дээрх 50 гаруй компанийн удирдлагад Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан “Усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 214 дүгээр зүйлд заасан “Тусгай зөвшөөрлийн да гуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олбор лолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээг үй, эсвэл химийн хорт болон аюултай бодис хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Хууль хяналтын байгуулла гаас Орхон голын бохирдолыг анхааралдаа авч ийнхүү шал гаж эхлээд нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.
Хууль хяналтын байгууллагаас хамгийн түрүүнд Орхон голд цутгадаг голуудын уснаас дээж авч, Мэргэжлийн хяналтын төв лабораторид шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03, Өлзийт, Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммони 7.7, Будант голд төмөр 1.99, аммони 1.8, Өлийн голд төмөр 1.52, аммони 0.5 мг-аар их байгаа нь илэрсэн байна. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримт болгож авч буй гэнэ. Түүнээс гадна уг хэрэгт холбогдуулж Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.
Дээрх албан тушаалтнуудтай зэрэгцээд Архангай аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Б-г авлига авсан хэргээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгасан тухайн мэдээлэл бидэнд ирсэн юм. Эх сурвалж “Б-г “Жоос” гэх компанийг Орхон голын лицензтэй талбайд оруулж ашигт малт мал олборлуулна гээд тус компанийн удирдлагаас таван сая төгрөгийн авлига авч, алт олборлуулж эхэлсэн” хэрэгт сэжиглэн шалгаж байгаа” гэсэн юм. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эрх бүхий албан тушаалтнаас лавлахад “Он гарахын өмнөхөн манайд энэ тухай мэдээлэл ирсний дагуу бид шалгасан. Мөрдөн байцаалтын явцад “Жоос” компанийн харуул хамгаалалтын ажилтнууд худлаа мэдээлэл өгч, Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн даргыг гүтгэсэн нь тогтоогдсон. Тиймээс уг асуудлыг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хариу өглөө.