Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Түүнийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан АТГ-аас сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан ч прокурор хэргийг хянаад зарим хэргийг Өршөөлийн хуульд хамруулах зэргээр хэрэгсэхгүй болгосон байна. Тухайлбал, төмөр замын “Чойр” өртөөний дарга Д.Төрмөнхтэй нийлж газар наймаалсан гэх асуудал нь өршөөгдсөн байна. Түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байсан.
Харин энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй аж. Нийслэлийн прокурорын газраас Ж.Баянмөнхийг зөвхөн авлига авсан, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалыг авлига өгсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. С.Мөнхжаргал нь тус хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Шивээ говь” компаниас НӨАТ-д шилжүүлсэн 80 сая төгрөгийг Төрийн санд шилжүүлэлгүйгээр орон сууц сэргээн засахад зарцуулсан аж. Түүнийг Ж.Баянмөнх мэдэж албан тушаалаас нь халж, АТГ, аймгийн Цагдаагийн хэл тэстээ эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулжээ.
Тэр үед С.Мөнхжаргал Ж.Баянмөнхийн өрөөнд орж “Намайг битгий оролдооч” хэмээн гуйж, хоёр сая төгр өгийн хахууль өгсөн гэнэ. Шүүх Ж.Баянмөнхийг авлига аваа гүй гэдгээ нотолж чадаагүй, С.Мөнх жаргалын дансанд дөрвөн сая төг рөг 2009 оны хоёрдугаар сарын 9-нд орсны хоёр саяыг авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзсэн байна. Тиймээс Ж.Баянмөнхөд авлига авсан гэсэн үндэслэлээр 5.1 жил хорих ял оноосон бол, С.Мөнхжаргалыг өршөөжээ.
Г.РАВЖАА