Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай санаачилга гаргаж, энэ асуудалд хатуу байр суурьтай хандана гэдгээ хэлж, “Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэнд өршөөл гэж үгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Манай сонин Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энэ санаачилгыг эхнээс нь дэмжиж “Байнгын сэдэв” болгон цуврал нийтлэл, сурвалжлага бичиж ирсэн юм.
“Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албаны тоймч Х.Оюунсүрэн өөрийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр саяхан хар тамхины хэрэгт холбогдсон монголчуудын талаар сурвалжлахаар урд хөршийг зориод ирсэн юм. Тэрбээр ганзага дүүрэн богцтой ирсэн бөгөөд гурав дахь цуврал материалаа нийтлүүлж байна. БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Буян бадрахтай хар тамхи, ман сууруулах бодис тээвэрлэгч монгол иргэдийн талаар ярилцлаа.
-Хар тамхины наймаачид монгол иргэдийг тээвэрлэгч болгон ашиглах нь эрс нэмэгдлээ. Аюултай гэдгийг нь мэдэхгүйдээ зөөгөөд байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Хар тамхи зөөж байгаад баригдсан монголчуудыг саатуулагдах бүрт та очиж уулздаг байх. Тэд юу гэж хэлж байх юм бэ?
-Хар тамхины тухай мэд дэггүй, мэдээ лэлгүй байсан гэдэг нь өөрийгөө хамгаалах башир арга. Миний ойлгож байгаагаар богино хугацаанд их мөнгө олох гэсэн шунаг сэтгэлдээ хөтлөгдсөн хүмүүс хар тамхи зөөж, өөрийгөө болоод ар гэр, үр хүүхдээ амьдын хагацалд уна гаж байна. Хар тамхи зөөгч иргэд бүгдээрээ ядуу зүдүү амьдралтай юу гэвэл бас тийм биш. Боломжийн амьдралтай, өөрийн гэсэн бизнестэй иргэд ч мөнгө олох хүсэлдээ автан хар тамхи зөөгөөд гэмт хэрэгтэн болчих юм. “200 граммыг аваад яваач, 2000 ам.доллар өгье” гэдэг үгнээс л ямар аюултай хэрэгт унах гэж буй нь хэнд ч ойлгомжтой баймаар. Хаанаас мэдээлэл авч, хэн санал болгож буй талаар бид ийм хэрэгт холбогдсон хүмүүсээс асууж ярилцсан. Зарим нь “Зар мэдээ” сониноос өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зарын дагуу уулзаж, холбогдож ирсэн гэдэг. Ажилд авна гэсэн хүмүүс нь зүс царай, боловсролын түвшин, ур чадвар шаарддаггүй нь богино хугацаанд мөнгө олох хүсэлд нь их нөлөөлдөг юм билээ.
-Дамдин гэдэг хүн хар тамхи зөөж байгаад баригдсан нь энэ төрлийн хэргийн анхных байх аа?
-Үгүй ээ, 2000 онд хоёр эмэгтэй баригдсан. Тэдний нэг нь жирэмсэн байсан учир ялыг нь хойшлуулсан. Одоо ялаа эдлээд дууссан. Монголчуудыг сэртхийлгэсэн хэрэг 2007 оны наймдугаар сарын 11-нд болсон. Иргэн Дамдин их хэмжээний хар тамхи биедээ авч яваад саатуулагдсан. Хятадын хуулиар 50 граммаас дээш хар тамхи тээвэрлэсэн хүнд цаазаар авах ял оноодог. Гэтэл Дамдин хоёр кг хар тамхи авч явсан нь илэрсэн. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадын талд хандан амийг нь өршөөхийг хүссэн учир ял гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан.
-Дамдингийн ар гэрийнхэн хар тамхи зөөж яваад Казахстанд бас баригдсан гэдэг. Энэ үнэн үү?
-Үнээн, үнэн. Гэр бүлийнхэн нь мөн хар тамхи тээвэрлэж яваад баригдсан
-Хятадын шоронд Монголын хэдэн иргэн ял эдлэж байна вэ. Тэднээс хэд нь хар тамхи, мансууруулах бодис зөөсөн хэрэгт холбогдоод байна вэ?
-БНХАУ-д нийт 35 монгол хүн ял эдэлж байна. Түүний 17 нь хар тамхи зөөсөн, 14 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон, нэг нь хүний амь нас хөнөөсөн, хоёр нь хүчин хийсэн, нэг нь хориглосон бараа бүтээгдэхүүн болох буу, сум хил давуулах гэж байгаад баригдан ял эдэлж байна. Хар тамхины хэрэгт холбогдсон 10 хүний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд, шийтгэх тогтоолыг танилцуулааг үй байгаа. Ингэхээр хар тамхины хэргээр ял эдлэх хүн 27 болно гэсэн үг.
-Хар тамхи зөөсөн эхний хүн 2000 онд баригдсанаас хойш нам жим байснаа сүүлийн хэдэн жил огцом өслөө. Энэ юутай холбоотой юм бол?
-2000-2008 онд арав гаруй хүн хар тамхины хэрэгт холбогдож байсан. Харин сүүлийн жилд энэ тоо эрс нэмэгдэж өдгөө 30 хүрэх нь. Нэг ноцтой мэдээлэл байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Шэньжэнд хар тамхи зөөсөн зургаан хүн баригдахад Малайзаас Хятад руу ирэх байсан 17 монгол хүн тийзээ цуцалсан. Тэд хар тамхи зөөх гэж байсан бололтой. Тийзээ цуцалсан 17 хүний цаана баараггүй нэг хүн байгаа. Ингээд бодохоор анхаарахг үй байж хэрхэвч болохгүй асуудал болоод байна. Хэдэн сарын өмнө Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж “Хар тамхитай нэр холбогдсон иргэдийг хэзээ ч өршөөхгүй” гэдгээ хэлж, үр хүүхэддээ анхаарлаа хандуулж, хаана, юу хийж байгааг нь асууж, ярилцаарай гэсэн. Иргэний танхимд болсон энэ уулзалт хүмүүст хүрч, нэгийг бодогдуулсан нь бидэнд мэдрэгдэж байна.
-Хар тамхины хэрэгт холбогдсон иргэд богино хугацаанд ахиухан мөнгөтэй болох гээд аюултай барааг их хэмжээгээр залгидаг бололтой. Тэдний ихэнх нь цаазаар авах ял сонссон уу?
-Хар тамхи зөөсөн иргэдийн тавд нь цаазаар авах ял оноосон. Харин гуравт нь насаар нь хорих ял онооосон. Бусад нь хугацаатай хорих ял эдэлж буй. (3-19.6 жил) Ялаа эдлээд эх орон руугаа буцсан хүмүүс ч бий.
-Ачаанаас нь хар тамхи илэрсэн ч хэргээ хүлээхгүй байгаа иргэн цөөнгүй байгаа сурагтай. Манайхны зарим нь итгэмтгий зангаасаа болоод хар тамхи нуусан ачаа авсан тохиолдол байна уу?
-Одоо шалгагдаж байгаа хүмүүсээс гурав нь хэргээ хүлээхгүй байгаа. Тэдний нэг нь хүний чемодан авч яваад саатуулагдсан.
-ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү байх нь. Хүнд итгээд ачааг нь авсан гэх мэдээлэл байсан?
-Тэр хүүхдийн хэрэг өөр. Монголчууд их гэнэн. Танил малайз хүн “Миний дүүд энэ чемодантай хувцсыг өгчихөөрэй” гэхээр нь авчихсан байгаа юм. Гаалийн ажилтнууд тэр чемоданд хар тамхи байгааг мэдээд “Чиний ачаа мөн үү” гэж асуухад нь нөгөө хүү юу ч бодолгүй “Тийм” гээд хэлчихэж. Гэтэл хоёр кг орчим хар тамхи тээшинд байсан нь илэрч баригдсан. Тэр хүү хүнд итгэснээс ийм хэрэгт холбогдсон нь үнэн байх. Харин тэрбээр Малайзаас явахдаа, Бээжинд ирээд авах хүнтэй нь утсаар ярьсан нь цагдаагийнхны анхаарлыг татаад байгаа бололтой. Хэрэг нь мөрдөн байцаалтад буцаад дахин шалгаж байгаа.
-Нөгөө хоёр нь яагаад хэргээ хүлээхгүй байгаа юм бол. Бас хүний ачаа авсан уу?
-Тэд мөн л Малайзаас ирсэн хүмүүс. Эгч дүүс, хоёр найзтайгаа Малайзаас брэндийн үнэтэй цүнх авч, Монголд зардаг байж. Гэтэл дүү нь найз залуутайгаа цүнхнүүдээ авчрахад дотор нь хар тамхи нуусан байсан гэж мэдүүлдэг. Ямар учир шалтгаантайг хууль хяналтын байгууллагынхан тогтоох байх. Энэ бүгдээс харахад манайхан хариуцлагагүй нь харагддаг. Олон улсын хилээр зорчиж байгаа хүн ямар ачаа бараатай явж байгаагаа мэддэг байх учиртай. Нэг жишээ хэлье. Манай төрийн албан хаагчид хорь, гучин мянган ам. доллар биедээ авч яваад хил дээр хураалгадаг. Олон улсын хилээр 5000 ам.доллараас дээш валют авч явж болдогг үйг мэддэггүй. Өөрсдийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болоод хураалгачихаад “Та нар авч өг, хятадууд мөнгө хураачихлаа” гээд даналзаад байдаг. Хэнэгг үй, хариуцлагагүй нь энэ мэт зүйлээс харагддаг. Хүнээс тэр дундаа танихг үй хүнээс ачаа авч болохгүй. Хэн нэгэн таны ачаанд хэдхэн грамм хар тамхи хийчихвэл та хэрэгт холбогдоно. Тэгэхээр онцгой анхаарал болгоомжтой байхыг сануулмаар байна.
-Насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгалмаагийн ялыг хугацаатай болгосон гэсэн үү?
-Тийм ээ, Л.Байгалмаад ногдуулсан насаар нь хорих ялыг 19.6 жил болгон өөрчилсөн.
-Олон паспорттай нэг иргэн Малайз руу байн байн явдаг байсныг илрүүлсэн гэсэн. Хэдэн удаа хар тамхи зөөсөн юм бол?
-Хятадын хил гаалийн ажилтнууд Монголын нэг иргэнийг саатуулсан. Тэрбээр гурван гадаад паспорттай байсан бөгөөд жилд Малайз руу 13 удаа явсан байх жишээтэй. Гэхдээ түүнийг хар тамхины наймаанд оролцдог болохыг нотолсон. Манай иргэд Бээжингээс бусад хотын гаалийг тоног төхөөрөмж муутай, мэдээлэл багатай гэж боддог бололтой. Хар тамхины эсрэг хатуу хууль, бодлоготой тэмцдэг хятадууд хэн хууль бус, аюултай бараа тээвэрлэж явааг анддаггүй, тоног төх өөрөмж нь ч сайн гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Хар тамхи зөөж буй иргэдийн судалгааг үзэхэд ихэвчлэн эмэгтэйчүүд байна. Түүнээс гадна боловсролгүй хүмүүс зонхилдог. Боловсролтой хүн хонгилын үзүүрт ямар гэрэл гарч буйг ялгахтайгаа болдог бол боловсролгүй хүн бие нь өссөн ч мөнгөнөөс өөр юу ч мэдэхгүй болдог юм байна.
-Хар тамхи хэтрүүлж хэрэглэсэн нэг охин өндр өөс үсэрсэн гэсэн үү. Хар тамхины наймаачид тээвэрлэгч олохдоо биеэ үнэлэгчдийг ашигладаг гэх мэдээлэл байна. ЭСЯ-нд энэ талаар мэдээлэл байдаг уу?
-Хоёр ч охин өндрөөс унасан тохиолдол гарсан. Гэхдээ хар тамхи хэрэглээгүй. Нэг охин нь герман эцэгтэй, эх нь монгол. Эцэг, эхийн хайр халамж дутсанаас болсон юм шиг байна лээ. Нөгөө охин нь согтуу байхдаа зургаан давхраас үсэрсэн ч амьд үлдсэн. “Аав орос хүн, ээж Америкт байгаа” гэх мэтчилэн худал мэдээлэл удаа дараа өгч, биднийг хүнд байдалд оруулсан. Удаан хөөцөлдсөөр ээжийг нь олж, Монгол руу буцаасан.
-Эндхийн шоронд хар тамхи зөөж байгаад баригдсан монгол эмэгтэй ХДХВээр өвчилсөн гэх мэдээлэл байна. Энэ хүнийг одоо яах вэ, эрүүл мэнд нь өдрөөс өдөрт дордож байгаа байх?
-1966 онд төрсөн эмэгтэйн тухай хоригдож буй шоронгийн удирдлагууд нь бидэнд мэдэгдсэн. Тэр эмэгтэй хар тамхи тээвэрлэж байгаад 2009 онд баригдсаных нь дараа шинжилгээ хийхэд ДОХ-той гэдэг нь тогтоогджээ. Одоо эрүүл мэнд нь муудаж, шүд, үс нь унасан. Ээж, хүүхэдтэйгээ уулзъя гэсэн хүсэлт гаргасны дагуу бид уулзуулсан.
-Хулгайн гэмт хэрэг ЭСЯныхны чихийг халууцуулдаг бололтой?
-Хар тамхины хэргээс гадна монголчууд хулгайн гэмт хэрэг үйлдэх нь элбэг. Гэмт хэрэгтнүүд оюутнуудыг ашиглах нь цөөнгүй. Тэр бүү хэл нэг жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг хийхдээ оюутнуудыг хэд хэдэн удаа ашигласан тохиолдол гарсан. Хөдөөний, учраа мэдэхгүй оюутныг “Бээжин үзүүлье, зардлыг чинь даана” гээд авчирна. Том дэлгүүрээс үнэтэй гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлаад нөгөө оюутандаа дамжуулчихдаг. Нөгөөх нь зугтчихаар юу ч мэдэхгүй хүүхэд хулгайн эд зүйл барьсан чигээрээ цагдаад саатуулагдах жишээтэй. Бээжинд камергүй газар бараг байхгүй. Үүнийг нь мэддэг хулгайч нар учир мэдэхгүй хүүхдүүдийг ашиглаж байгаад харамсах юм. Олон зуун мянган хүнтэй дэлгүүрт намайг хэн ч харахгүй, анзаарахгүй гэж боддог бололтой. Харуул хамгаалалтыг дээд зэргээр хангадаг учир хэн юу хийж буйг нэг бүрчлэн хянаж байгаад дэлгүүрээс гарах үед бариад авдаг. Зарим нь бүр зохион байгуулалтад орсон байдаг. Хятадын өмнөд мужид хоёр охин хулгай хийгээд шийтгүүлсэн. Бид бүх бичиг баримтыг нь хөөцөлдөж бүрдүүлээд “Эмэгтэй хүүхэд ингэж явж болдоггүй юм. Одоо эх орондоо очоод ажил хийгээд амьдар” гээд явуулахад орой нь дэлгүүрээс дахиад хулгай хийгээд баригдаад ирсэн.
-Бээжин их хөлийн газар. Монголчуудтай холбоотой өөр ямар асуудал гардаг вэ?
-Манайхан өвөрмонголчуудтай муудалцаж зодолдох тохиолдол цөөнгүй гардаг. Өвөрмонголчууд сэтгэл зүйн дарамт шахалт дор амьдардаг учраас үндсэрхэг үзэл нь оргилж байдаг. Гэтэл монголчууд үг сөрөөд “Муу хятадууд” гээд доромжилдог. Хүний газар явж байгаа гэдгээ ухаарч, ухамсартай байх хэрэгтэй байна. Саяхан нэгэн сургамжтай явдал болсныг мэдээлж, анхааруулах хэрэгтэй болов уу. Нэг монгол эмэгтэй хятад нөхөртөө зодуулаад “Намайг хүүхэдтэй минь алах гээд байна” гэж ЭСЯ руу ярьсан. Бид хаана байгаа, ямар зүс царайтай, хүүхэд нь ямар хувцастайг асууж тодруулаад цагдаад мэдэгдсэн. Тэр эмэгтэй Улаанбаатарт барилгын нэг компанид ажиллаж байсан хятадтай гэр бүл болоод хүүхэд төрүүлсэн юм билээ. Гэтэл нөгөөх нь хууль зөрчсөн учир Монголоос албадан гаргаж. Түүнийхээ араас энд ирээд гэрт нь очтол эхнэр нь уурлаж, нөхөр гэх нөгөө хүн нь хамтраад зодсон байгаа юм. Тэр эмэгтэй зугтаж байхдаа бидэн рүү ярьсан юм билээ. Хятадын цагдаа байгаа газарт нь очиж шуурхай ажилласнаар монгол эмэгтэйг хүүхэдтэй нь аварч чадсан. Хятад эр түүнийг алуулахаар хүн хөлслөөд явуулчихсан байсан юм билээ. Энэ олон хүн дотор нэг эмэгтэйг хөн өөчихсөн байхад тоох хүн байхгүй шүү дээ. Манай зарим бүсгүйчүүд гадаад хүн гэхээр хөлөө хугалчих шахаад гүйдэг бололтой. Иргэд маань эрүүл мэнд, амь насаа хамгаалж, болгоомжтой байхыг сануулъя.