Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулахыг хойшлуулсан шүүхийн шийдвэр гараад байсан. Үүний дагуу дуудлага худалдаа цуцлагдан, оролцогчид нэрээ татаж аваад байсан ч Херитейжи компани уг олдворыг гэрээгээр худалдсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг тодруулбал Херитейжи компани уг араг ясны талаарх асуудал бүрэн шийдэгдсний дараа нэрээ нууцалсан нэгэнд шилжүүлэхээр гэрээ байгуулан 1.05 сая ам.доллар авсан байна. Энэ мэдээлэл нь үнэн бөгөөд шүүхийн шийдвэрийг зөрчиж худалдаа хийсэн Херитейжи компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гартал үлэг гүрвэлийн араг ясыг битүүмжлэх шийдвэр гарсан аж.
Б.МАНДУХАЙ