Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэв.
Шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагд сан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.АлтанОд, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтайгаар шийдвэрл үүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 төгрөг, Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Бат мөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм.
Түүнээс гадна 2009 онд П.Батдагвад холбогдох хэр гийг шийдвэрлэхдээ мөнгө хэрэгтэй байгаагаа тус хэргийн холбогдогчид хэлж, улмаар түүний эгч П.Алтанцэцэгээс зээл нэрээр 3.5 сая төгрөг авлигад авсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоосон аж. ХанУул дүүргийн шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж тус бүрт нь хоёр жил хорих ял оноож байсан боловч Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дахин хэлэлцэхээр болоод байсан юм.
Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийн хэлэлцээд Д.Оюунжаргалд хоёр жилийн хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялыг нь өршөөж тэнсэн харгалзахаар болсон байна.