Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 24-нд хэлэлцэ хээр товлолоо. Тэднийг таван үндэслэлээр буруутгаж, Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тухайлбал, 2000 онд Японы шашны байгууллагаас хандивласан 120 сая төгрөгийн үнэ бүхий телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсаны улмаас Гандантэгчэнлин хийдэд онц их хэмжээний хохирол учруулсан, 2007 онд албан тушаалаа урвуулан ашиглаж бусадтай бүлэглэн нийт 3033 килограмм тээшийг БНСУ-аас Монгол Улс руу үнэ төлбөргүй тээвэрлүүлж, МИАТ компанид 30.5 сая төгрөгийн, мөн онд албан тушаалаа урвуулан ашиглаж бусадтай бүлэглэн нийслэлийн өмчит “Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийн байрыг хувьдаа завшсан, 2008 онд бусадтай бүлэглэн нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг хууль бусаар худалдан авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж 3.9 тэрбум төгрөг завших боломжийг “саятан” хочит Д.Мягмаржаргалд олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус буруутгагдсан юм.
Н.Энхбаяртай хамт “Улаанбаатар таймс” сонины хууль бус хувьчлалд оролцсон гэх Д.Чулуунбаатар, “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцсон Д.Дуламсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр их хэмжээний мөнгө завшсан Д.Мягмаржаргал нар шүүгдэх аж.