Монголбанкны Эрдэнэсийн санд уул уурхайн компаниудын тушаасан алтнаас багагүй хэмжээгээр дутаж, тус банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргаж буй гулдмайлсан алт жиндээ хүрэхгүй байгаа талаарх мэдээллийг ЭЦГ-ын ажилтнууд авч, зохих шалгалт хийсний дүнд сэжигтэн этгээдүүд 18 кг алт хулгайлсныг тогтоосон байна. Энэ хэрэг нэг жилийн дотор болоогүй, 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр дээрх хэмжээний алт завшжээ. Энэ асуудалд холбогдуулан Эрдэнэсийн сангийн ажилтан С.Цагаанхүү болон алтны ченж Б, Н, Ц нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тэднийг цагдан хорьсон. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасанүндэслэлээр мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард шилжүүлсэн юм. Харин НПГ-ын хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад нэмэлт мөр дөн байцаалтад буцаасан байна. Бидний авсан мэдээллээр хэргийн холбогдогч ченжүү- дийн хэн нь хэчнээн хэмжээний алт авсныг нарийвчлан тогтоох ёстой гэж прокурор үзжээ.