Хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл нэг хэсэг шалдаа буусан. Хууль, шүүхийн байгууллага шинэчлэгдээгүй, хэрэг будилуулдаг, гэмтэн нь ял сонсохгүй өнгөрч, гэрч нь хэрэгтний ширээний ард суусан нэг бус тохиолдол гарсан байна. Түүгээр зогсохгүй гол холбогдогч нь ялаас мултарч, оролцоо нь төдийлэн их биш нэгэн нь ганцаараа ял шийтгүүлээд байгаа юм. Ийм нэгэн хэргийн талаар энд өгүүлье.
МАЛ ХУЛГАЙЛСАН ХЭМЭЭН СЭРДЭЖ ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭВ
Эзэн холбогдогч нь тодорхой ч олон жил сунжирч буй хэрэг цөөнгүй байдаг. 2006 оны есдүгээр сарын 28- нд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутаг, Суваргын даваанд нэг хэрэг гарчээ. Айлд таарсан Б.Отгонбаатар Д.Амгаланбаатар нар дээрх даваан дээр гарч яваад А.Цэрэнгомбо гэж нтугийн залуу тай таарч. Энэ үед Д.Амгаланбаатар “Аа, муу хулгайч” гээд барьж аваад зодол дож эхэлжээ. А.Цэрэнгомбын ах “Соёо” хочит Ганбаа нь Д.Амгаланбаатарын малыг хулгайлсан хэрэгт ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь хорих ангид ял эдэлж байсан аж. Үүнээс үүдээд зодоон эхэлсэн юм байна. Ингээд Д.Амгаланбаатар “Чи муу манай малыг хулгайлж ханахгүй байна уу, үүний чинь төлөө би чамд ухамсарын шанаа хүртээгээд өгье” гээд түүнийг ч зодсон аж.
А.Цэрэнгомбо нэлээд том биетэй, хэр баргийн хүнд дээрэлхүүлээд байхаар хүн биш. Тиймээс эхлээд хоамт явсан хоёр залуу нийлж бүсээр нь хүлж орхиж. Тэд хэсэг сууж байтал Д.Амгаланбаатар нөгөө хүлээтэй байгаа эрийг нүүр нүдгүй өшиглөж эхэлсэн байна. Тэгээд түүнийг малын хулгайн хэрэгт холбогдуулан Хотонт сумын хэсгийн төлөөлөгчид аваачиж өгөхөөр тохиролцож, ойролцоох айл руу явган алхаж. Зодооны үеэр тэдний морьд зулран одсон байж. Тэд Д.Отгонбаатарын хамтран амьдарч байсан эмэгтэйн өвөө С.Санжаажавынд очиж, машинаар нь сумын төв рүү яв ах болсон байна. Улмаар А.Цэрэнгомбыг хүлж орхисон газраа иртэл амьсгал ху раасан байжээ. Айж сандар сан Д.Амгаланбаатар, Б.Отгонбаатар нар буцаж С.Санжаажавынд очиж болсон асуудлыг хэлээд, цагдаад хандахаар болсон аж. Улмаар өвгөний ойролцоох айлын машинаар сумын төвд очжээ. Тухайн үед хэсгийн төлөөлөгч нь сургуульд явж, цагдаа нь хэсгийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Түүнд очоод болсон явдлын тал аар хэлж, цагдаа, ахлах ахлагч Б.Гантулга аймгийн Цагдааг ийн газарт дууд лага өгөөд сэжиг тэн хоёр залуу болон бус ад х үмүүс ийн хамт аар хэр гийн газар руу явсан байна.
СЭЖИГТЭН ЭД МӨРИЙН БАРИМТЫГ УСТГАЖ БАЙЖЭЭ
Дуудлагын дагуу ахлах ахлагч Б.Гантулга хэрэг болсон газар руу явах замд Д.Амгаланбаатар “Байцааг чаа намайг уучлаарай. Би хүн алчих лаа. Б.Отгонбаатар надтай хамт түүнийг хүлэлцэх нь хүлэлцсэн. Би А.Цэрэнгомбо буюу Дашчойг зодсоор байгаад алчих шиг боллоо. Ах аа, та намайг уучлаарай” гэж байжээ. Ингээд явах замдаа Д.Амгаланбаатар дээлийнхээ хормойгоор гутал дээрээ тогтсон цусны толб ыг арилгаж, мөн дээлэндээ наалдсан цусыг арилгахаар үрж байж. Хамт явсан цагдаа хориглосноор үйл длээ тэгсхийгээд зогсоосон байна. Хэргийн газарт очиж хамгаалалтад аваад байтал Архангай аймгийн Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж, хэргийн газрын үзлэг хийжээ. Үзлэгээр тэд нэлээд ноцолдсон байсан нь тогтоогджээ.
Талийгаач А.Цэрэнгомбын цогцост хийсэн шинж илгээгээр цээж, толгой, нуруунд үүссэн олон тооны гэм тэл, ясны хугарал, шарх нь үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн байна. Тэр шөнө хоёр сэжигтнийг сумын Цагдаагийн хэсгийн түр саатуулах өрөөнд хонуулжээ. Өглөө нь Д.Амгаланбаатарын ээж нь солих хувцас авчирчээ. Цагдаа, ахлах ахлагч Б.Гантулга хувцсыг нь солиулж болохг үй гэж хэлтэл аймгийн Цагдаагийн газраас ирсэн мөрдөн байцаагч, дэслэгч Баярбат “Би мэдэж байна, хувцсыг нь солиул. Би өөрөө хариуцлагыг нь хүлээнэ” хэ мээн цагдаадаа томорсон байна. Эндээс Архангайн шүүх, хууль хяналтын байгууллагынхны хэрэг будилаантуулах ажил эхэлжээ. Хэргийн газарт очсон шинжээч Д.Амгаланбаатарын дээл, гутал нь цус болсон зургийг авч, хавтаст хэрэг т хавсаргасан аж.
Мөрдөн байцаагч, прокурор нар ч Д.Амгаланбаатарыг “Чи хэрэг хий сэн чинь тодор хой байна” гэж байж. Д.Амгаланбаатар ч “Согтуугийн гайгаар ийм хэрэг хийчихлээ” хэмээн уйлан дуугарч байсан гэнэ. Аймгийн төв рүү хэрэгт холбогдогчдыг авч явахдаа дэслэгч Баярбат “Д.Амгаланбаатарыг сэжигтнээр, Б.Отгонбаатарыг гэр чээр хэрэгт татна” гэжээ. Гэтэл Улаанбаатар хотоос Амгаланбаатарын аав, лам Доржцэвээн очиж, аймгийн Прокурорын газарт өргөдөл бичиж, мөрдөн байцаагч ийг нь сольж, Я.Ганбатаар мөрдөн байцаалт хийлгэхээр болсон гэнэ. Улмаар Я.Ганбат болон хэрэгт хяналт тавьж байсан прокурор Батмөнх-Очир нарыг дагуулан явж Булган уулын өвөрт ном унших нэрээр очиж, хавтаст хэрэгт байсан материалуудыг үгүй хийсэн гэж хэрэгт холбогдсон Д.Отгонбаатарын ар гэрийнхэн үзэж байгаа юм. Д.Отгонбаатарын өмгөөлөгч Н.Сосорбарам ч энэ хэргийг анхнаасаа хуудуутай, хэт нэг талыг барьж шалгасан гэж үздэг юм билээ. Түүнийгээ ч удаа дараа шүүхэд мэдүүлсэн боловч Архангай аймгийн давж заалдах шатны шүүх огт хэрэгсэж үздэггүй гэнэ. Тухайлбал, 2006 оны арван нэгдүгээр сарын 24-нд мөрдөн бай цаагч Ганбат нарын хүмүүс Амгаланбаатарын аав Доржцэвээний хамтаар Булган ууланд гарч ном унших нэрээр нэг цаг гаруй болоод ирснээс хойш мөрдөн байцаалт явуулахдаа хэт нэг талыг барьж, улмаар хэргийн гол эзэн Ам галанбаатарт холбог дох хэс гийг хэрэгсэхгүй болгож, Отгонбаатарыг яллаж, шүүхэд шилжүүлсэн байж. Түүнээс гадна Б.Отгонбаатарын эгч Б.Должинсүрэн 2007 оны тавдугаар сарын дунд үед хэрэгт хяналт тавьж байсан прокурор Батмөнх-Очирын өрөөнд орж “Та Доржцэвээнээс арван сая төгрөгийн хахууль аваад Д.Амгалан баатарыг суллаж бай гаа гэдэг чинь үнэн болох нь. Арван сая төгрөгөөс болж миний дүүг шоронд хатааж байгаа юм уу ” гэж хэлэх эд про курор хариуд нь “Би хахууль авсан бол та нар ч хахууль өгсөн ш дээ” гэж хэлсэн байна. Түү н ээс хойш Батмөнх-Очир Б.Отгонбаатарыг “Чи хүн ий амь бүрэлгэсэн, хэргээ хүлээ” гэж дарамтлах болсон байна. Архангай аймгийн Сум дунд - ын шүүх 2007 онд анх хэрэг шүүх эд шилжиж ирснээс хойш дөрвөн ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх юм. Тус аймгийн шүүх, прокурор, мөрд өн байцаах тасгийнхан Д.Амгаланбаатарт холбогдох хэрг ийг удаа дараа хэрэгсэхгүй болгож, ганц Б.Отгонбаатарыг яллаж байсан тул түүний өмгөөлөгч нь УЕПГ-т хүсэлт гаргаж, хэргийг УМБГ-т шалгуулахаар болсон байна.
ХЭРГИЙН ГОЛ ГЭРЧ ЦАГДАА ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ
Шийдэгдэхгүй сунжирч буй уг хэргийг 2011 оны гуравдугаар сард УМБГ-т шалгаж эхлэв. Гэтэл тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Төгс-Ухааныг Д.Амгаланбаа тарын ар гэрийнхэн гү жирдэж, үндэслэлгүйгээр солиулсан гэж Б.Отгон баатарын өмгөөлөгч дээд шатны байгууллагад хандаж байж. Уг хэргийн мөрдөн байцаагч солигдсоноор ахмад Мөнгөншагай шалгах болжээ. Гэтэл Мөнгөншагай хэргийн гол гэрч цагдаагийн ахлах ахлагч асныг яллагдагчаар татсан байна. Үндэслэл нь худал мэдүүлэг өгсөн гэх. Энэ тухай цагдаагийн ажилтан асан Б.Гантулга “Би хэсгийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байхад 2006 оны есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Д.Амгаланбаатар, Б.Отгонбаатар нар хүний амь бүрэлгэсэн тухай Сан жаажав гэдэг хүн ирж хэлсэн. Тэдэнтэй хамт хэргийн сэжигтнүүд ирсэн байсан. Дуудлага хүлээж аваад хэргийн газар руу явахад Д.Амгаланбаатар хүн алчихлаа хэмээж байв. Д.Амгаланбаатар согтуу байсан, “Гантулга ах аа, намайг уучлаарай. Би хүн алчихлаа” гээд уйлсан. Тэгээд дээлийнхээ хормойгоор гутлынхаа цусыг арилгаад байсан. Түүний дээлийн энгэр оёдлоороо хүү татагдсан байсан юм.
Харин Б.Отгонбаатар их тайван суусан. Түүний дээл хувцас цус болоогүй, урагдаагүй харагдсан. Д.Амгаланбаатар талийгаачийг дийлэхгүй байсан тул Б.Отгонбаатарыгаа хүлэхэд туслаач гэсэн гэдэг. Үүний дагуу Б.Отгонбаатар нь хүлэлцсэн юм билээ. Би энэ хоёр хүнтэй ах дүү, төрөл садан биш. Хэн нэгнийх нь талд ороод байх юмгүй. Би олон шүүх хурал дээр энэ тухайгаа л мэдүүлсэн. Гэтэл УМБГ-ын мөрдөн байцаагч Мөнгөншагай худал мэд үүлэг өгсөн гэсэн үндэслэлээр надад эрүү гийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр НПГ-ын хяналтын про курор Б.Дэлгэрнасан 2.6 жил хорих ял өгөх саналтай буйгаа илэрхийлж байсан.
Харин Архангай аймгийн Сум дундын шүүхээс намайг анх өгч байсан мэдүүлгээ удаа дараа тогтвортой өгсөн, болсон явдал үнэнээс хазайгаагүй гэдгийг тогтоож, цагаатгасан. Энэ хэр гийн тухайд гэвэл гэрч нь алуурчин болж, жинхэнэ алуурчин нь хэргээс мултраад байгаа юм. Хавтаст хэргээс 10 гаруй зураг, миний анх удаа гэрчээр өгсөн мэдүүлэг алга болжээ. Архангайн прокурор, мөрдөн байцаагч нар хавтаст хэргээс Д.Амгаланбаатарын гэм буруутайг нотлох баримтуудыг устгаж, үгүй хийсэн” гэж ярьсан юм.
ШҮҮХ, УЕП-ЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБА АЖЛАА ХУУЛИЙН ДАГУУ ХИЙГЭЭГҮЙ БОЛОЛТОЙ
Энэ хэрэгт хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьжээ. Тухайн үед Б.Отгонбаатарын ар гэр, өмгөөлөгч, гэрч Б.Гантулга нар хавтаст хэрг ээс чухал ач холбогдол бүхий нотлох баримт алга болсон талаар хяналт тавьж буй прокурорт гомдол гаргаж байж. Үүний дагуу Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгахаар болсон ч хариуцсан байцаагч нь ажил албандаа хайнга хандаж, баримт алга болоход оролцсон гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажил хийгээгүй байна. Улмаар хавтаст хэргээс нотлох баримт алга болсон асуудлыг хаасан гэнэ. Гэрч байж байгаад яллагдагч болсон Б.Отгонбаатарын ар гэрмйнхэн, өмгөөлөгч нь НПГ-ынхныг үнэнд ойр дүгнэлт гаргаж, шүүх хуулийн да гуу шийдсэн гэж үзэж буй юм. Уг хэргийг Архангай аймгийн Сум дундын шүүх энэ оны нэгдүгээр сарын 9-10-нд шийдвэрлэсэн байна.
НПГаас энэ хэрэгт хоёулаа гэм буруутай гэдгийг нотлох баримтад тулгуурлан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх Б.Отгонбаатар, Д.Амгаланбаатар нарт тус бүрт нь 17 жилийн хорих ял оноож. Талийгаачийг хүлэлцсэнийх нь төлөө дээрх хэргийг гардан үйлдсэн хүнтэй адил ял оноосон нь шүүх хэт нэг талыг барьсан нь харагдаж байна бус уу. Прокурорын бай гууллаг аас гэр чүүдийн мэдүүлгийг нэг их ач холбогдолтойд тооцоогүй. Учир нь Б.Гантулгаас бусад нь хоёр холбогдогч той садан төрөл, гэр бүлийн холбоотой байсан тул хэн хэнийгээ хамгаалж тайлбар өгөөд байсан гэнэ. Тиймээс хамгийн чухал нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтэд тулгуурлажээ. Шүүх эмнэлгийн шинжээч нар Б.Отгонбаатар, Д.Амгаланбаатар нарын хувцаснаас талийгаач А.Цэрэнгомбын цус илэрсэн, тухайн үед хэрэгт холбогдогчдын биед харилцан зодолдсоны улмаас гэмтэл шарх үүссэн байсан зэрэг нь хүн амины хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэжээ.
ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН ХАЛАГДАХААСАА 10 ЦАГИЙН ӨМНӨ ХЭРЭГТНИЙГ ЦАГААТГАВ
Давж заалдах шатны шүүх уг хэргийг энэ оны гуравдугаар сарын 19-нд хэлэлцэж, Д.Амгаланбаатарыг цагаатгаж, Б.Отгонбаатарын ялыг хэвээр үлдээсэн байна. Уг хэргийг давж заалдах журмаар шүүхдээ аймгийн Шүүхийн ерөнхий шүүгч С.Пүрэвсүрэн дотнынхоо шүүгч О.Чулуунцэцэгээр илтгүүлж, өөрөө даргалагч шүүгчээр оролцсон байна. Харин үүнийг Б.Отгонбаатарын ар гэрийнхэн, өмгөө лөгч нар нь хууль бус шийдвэр гэж үзэж буй юм. Үүнийгээ хэд хэдэн үндэслэлээр тайлбарлав. Хамгийн гол үндэслэл нь шүүгч С.Пүрэвсүрэн эрх зүйн чадамжтай, эсэх асуудал. Б.Отгон баатар, Д.Амгаланбаатар нарт хол богдох хэргийг давж заалдах жур маар хэлэлцэхээс тав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 14-нд Шүүхийн сахилгын хорооны хурлаар С.Пүрэвсүрэнд холбогдох ёс зүйн зөрчлийг хэлэлцээд шүүгчээс огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байна.
Яллагдагч Б.Отгонбаатарын өмг өөлөгч Н.Сосорбарам давж заалдах шатны шүүх хурал болсон 19-ний өдөр Архангай аймгийн шүүхийн ерөнхий шүүгч С.Пүрэвсүрэнгээс Ерөн хийлөгчид нэр нь өргөн баригдсан, байцаан шийтгэх ажил лагаанд оролцох ёсгүй гэж үзээд, татгалзах саналаа илэрхийлсэн байх юм. Гэтэл С.Пүрэвсүрэн энэ хэрэгт орол цох ямар нэгэн ашиг сонирхол байсан болохоор өмгөөлөгчийн үгийг үл ойшоож, хурлаа хийж Д.Амгаланбаатарт анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ялыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өмгөөлөгч Н.Сосорбарам “Шүүгч О.Чулуунцэцэг өөрийн итгэл үнэмшлээр бус С.Пүрэвсүрэнгийн нөлөөгөөр хэрэгт хандаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэж үзэж буй юм. Түүнчлэн С.Пүрэвсүрэн энэ хэрэгт оролцож, Д.Амгаланбаатарыг хэргээс мулталж байгаа нь түүний аав, лам Доржцэвээнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Б.Отгонбаатарын ар гэрийнхэн “Доржцэвээн нь 1980-аад оны үед ял эдэлж байсан.
Манай нутгаар “Би Ардчилсан намынхны лам. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар миний найз гэж ярьж явсан гэдэг. Тэрбээр 22-ын товчоо ны дэргэд том газартай, тэндээ дуган бариад сууж байдаг. Шүүгч С.Пүрэвсүрэн Доржцэвээнээр засал ном хий лгэдэг юм билээ. Тиймдээ ч Архангай аймгийн иргэд С.Пүрэвсүрэнгийн талаар “Лам багш ийнхаа хүүг хэргээс мулталж өгчихөөд шүүхээс гарах юм гэнэ билээ” гэж ярьж байсан. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар өргөсөн тангарагтаа үнэнч байж, дээд шатны дарга удирдлага, гаднын нөлөө нд үл автаж шийдвэрлэсэн бол би д энд гомдол байхгүй” гэж ярьсан юм. Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 19-ний 15.30 цагийн үед эхэлж, 18.00 цагийн үед шийдвэрээ гаргасан юм байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн С.Пүрэвсүрэнг шүүгчээс огцруулах тухай зарлиг 20-ны өглөө гарчээ. Тиймээс шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан шийдвэр эрх зүйн чадамжтай, эсэх нь эргэлзээтэй.