Одоогоос 75 сая жилийн тэртээд амьдарч байсан “Тиранозаурус Батаар” хэмээн нэрлэж буй аварга үлэг гүрвэлийн араг ясыг НьюЙоркт дуудлага худалдаагаар худалдах гэж байсныг хойшлуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэл гаргаснаар АНУ-ын Даллас хотын шүүхээс ийм шийдвэр гаргасан байна. Уг дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан “Херитейж аукшн” байгууллагын мэдээлснээр энэхүү үлэг гүрвэлийн араг ясыг сүүлийн 10 жилийн хугацаанд говиос (Gobi Desert) олсон аж. “Тиранозаурус Батаар”-ын анхны үнэ нь 800 мянган ам.доллар гэж байсан бөгөөд нэг сая ам.доллараар зарагдана гэж урьдчилан тоо цоолсон байна. Хууль хяналт, цаг даа, тагнуул, ШУА-ийн Палеонтологийн хүрээ лэн гээд олон байгууллагын ажилтнууд уг олдворын гарал үүслийн талаар судалж байгаа бөгөөд Монголын говиос олдсон гэх мэдээлэл нь батлагдвал олон улсын конвенцийн дагуу олдворыг эх орондоо авчрах ажлыг зохион байгуулах аж.
Харин тагнуулын байгууллагын эх сурвалж “Монголоос гарсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Монголынх гэдэг нь батлагдвал энэ хэрэгт ямар хүмүүс холбоотой болохыг эрэн сурвалжилна. Монголоос эртний түүх соёл, археологи, палеонтологийн ховор олдвор гаргадаг хятад, монголчуудын сүл - жээ байдаг талаар сэтгүүлч та бү хэн байнга бичдэг. Монголоос эртний түүх, соёлын дурсгалт зүйлсийг үзэсгэлэн нэрийн дор гадаадад аваачаад ийнхүү хууль бусаар худалдах гэж байсныг ч үгүйсгэхгүй. Юутай ч бид хол богдох шалгалт хийж байна” гэсэн юм. Харин ЦЕГ-аас энэ хэргийн болон палеонтологийн ховор олдвортой холбоотой хэргийн та лаар товч мэдээлэл өгсөн юм. Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй үлэг гүрвэлийн яс болох нэн ховор олдворыг АНУ-д дуудлага худалдаагаар зарж борлуулах тухай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газ рын даргын тушаалаар Эрүү- гийн цагдаагийн газрын ажилтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг томилж шалгуулахаар боллоо. Ажлын хэсгийнхэн “Манай орноос алдагдсан олдвор мөн эсэх, хууль бусаар хил дамнан худалдагдсан, эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээлэв.
Г.РАВЖАА