АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор, бүтэн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа манай эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан юм. Уг дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан “Херитейж Аокшн” байгууллагаас мэдээлснээр энэхүү үлэг гүрвэлийн араг ясыг сүүлийн 10 жилийн хугацаанд говиос (Gobi Desert) олсон аж. Маргааш бо лох уг арил жаанд “Ти ранозаурус Батаар”-ыг нэг сая ам.доллараар за рагдана гэж урьдчилан тоо цоолжээ. Энэ асуудалтай холбог дуулж Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж БСШУ-ы сайд Ё.От гонбаярт чиг лэл өгч, уг олд ворын гарал үүслийн талаар дуудлага худалдааг эрхлэн явуулах байгууллагаас тайлбар авах, хэрвээ Монголын говиос олдсон, хууль бусаар манай улсаас гарсан нь батлагдвал олон улсын конвенцийн дагуу олдворыг эх орондоо буцааж авчрах талаар ажиллахыг үүрэг болголоо.