МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 246 цаг болж, эрүүл мэнд нь эрс муудсан тул батлан даалтад гарган, ар гэрийнхнийх нь хүсэлтээр II эмнэлэгт эмчилж байгаа билээ.
Түүний бие өнгөрөгч лхагва гаригийн орой гэнэт муудсан гэх мэдээллийн мөрөөр хүү Э.Батшугартай нь холбогдоход “Аав хоол идэж эхлээгүй. Олон өдөр хуурай өлсгөлөн зарласан хүний ходоодыг эхлээд чийглэх ёстой юм байна. Маш бага хэмжээгээр ус ууж байгаа. Хоол, тэжээлийн дутагдалтай холбоотойгоор зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаанд өөрчлөлт орсон. Ялангуяа зүрхний булчингийн үйл ажиллагаанд тэжээлийн дутагдлын шинжүүд илэрч, цусан дахь хорт бодисын хэмжээ ихэссэн гэж эмч нар нь хэлсэн. Бие нь гэнэт муудах буюу илт сайжирсан зүйлгүй. Эмч нарт итгээд хүлээж сууна” гэв.
Х.СҮРЭН