Дөрөвдүгээр сарын 23-нд хичээлдээ явж байхдаа 25 дугаар эмийн сангийн уулзварт согтуу жолоочтой машинд дайруулж нас барсан Бархасын найзууд бэлтгэв.
"Намайг Бархас гэдэг.
Би 2002 онд төрсөн, 10 настай.
23 дугаар сургуулийн 4г ангид сурдаг.
Энэ бол Бархасын хайртай тоглоомууд
Би том болоод аав ээжийгээ цэцэрлэгийнхээ багштай хамт машиндаа суулгаад явна.
Бас маш мундаг гоё мэргэжилтэй болоод эх орондоо хэрэгтэй том хүн болноо ..."
ЭНЭ БОЛ ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙСАН.
Жаахан Бархас замын хөдөлгөөний дүрмийг сайн мэднэ. Тэр байнга гарцаар зам хөндлөн гардаг байлаа.
Нэгэн удаа сургуульруугаа гарцаар гарч явтал архи уусан согтуу жолооч түүнийг дайрч амь насыг нь бүрэлгэн түүний мөрөөдлийг байхгүй болгосон.