Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Филиппиний иргэн их хэмжээний мансууруулах бодис оруулж ирснийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын ажилтнууд илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээл сэн. Тус улсын иргэн 44 настай эмэгтэй чемодан даа таван кг бодис нуусан байжээ. Гаалийн төв лабораторит хийсэн шинжилгээгээр түүний авч явсан нунтаг цагаан зүйл нь НҮБ-ын хар тамхи, мансууруулах бодисын жагсаалтад орсон герион болох нь батлагдсан байна. Тэрбээр жуулчны визээр Монголд ирсэн гэнэ.
Манай иргэд хар тамхины мафийн Зүүн өмнөд Азийн хэд хэдэн сүлжээнд холбогдсоныг тагнуул, цагдаагийн байгууллагынхан тогтоосон. Филиппиний иргэн “Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа сул, илрүүлж чадах гүй. Тиймээс аюулгүй, очоод хүнд дамжуулаад өгчих” гэсэн мафийнхны үгэнд хууртсан гэж тайлбарлаж буй гэнэ. Гадаадынхан Монголоор дамжуулж Хятад руу хар тамхи зөөвөл хил гаалийн хяналт сул байдаг гэх ойлголттой байдаг бололтой. Тиймдээ ч гадаадынхан болон манай иргэд мансууруулах бодис зөөж байгаад баригдсан тохиолдол цөөнгүй гарч буй талаар тагнуулын байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Дээрх эмэгтэй манай улсад 4-5 удаа ирж байсан бөгөөд ирэх бүртээ мансууруулах бодис бусдад дамжуулж байсан гэнэ. Филиппин эмэгтэйгээс гадна хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр гадаадын хоёр иргэн шалгуулж байна. Нэг нь “Суруга Монгол” корпорацийн япон захирал, 67 настай Цүнэяки Хара “Palace” зочид буудалд монголчуудаас мансууруулах төрлийн ургамал авч татаж, хэрэглэж байгаад баригдан яллагдагчаар татагдан шалгуулж байгаа.
Мөн энэ төрлийн хэрэгт Хонконгийн нэг иргэнийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулж буй талаар эх сурвалж мэдээлэв. Хонконгийн иргэн нь мөн л 40 орчим насны эмэгтэй аж. Тэрбээр манай улсаар дамжуулан оруулж ирсэн бараагаа авч, гарах гэж байгаад баригдсан юм байна.