БНХАУ руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэргээр манай хоёр иргэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын Ардын шүүхээр таслуулав. Тэдэнд хэдэн жилийн ял ногдуулсан нь удахгүй тодорхой болно. Учир нь тус улсын шүүх манайх шиг шийдвэрээ тэр дор нь танилцуулдаггүй юм гэсэн. Хууль нь тийм юм байна. “Ялын дээд хэмжээ сонссон хүн шоронгийн хаалга дуугарах бүрт цаазаар “авахуулж” байдаг юм” гэж ийм ял аваад амь хэлтэрсэн нэгэн ярьж байхыг сонссон юм. Түүн шиг тэр хоёр залуу яаж шаналж суугаа бол гэж бодохоос аймаар.
Шүүхийн шийдвэр гартал манай хоёр иргэн шоронгийн хаалга тар няр хийх бүрт ямар шийдвэр гарч, ямар ял ногдуулсан бол хэмээн чичирч суугаа нь лавтай. Ар гэрийнхэн нь ч мөн ялгаагүй түгшүүрт автан суугаа. Энэ мэт зовлонт өдрүүдийг өнгөрөөж буй гэр бүл Монголд сүүлийн хоёр гуравхан жилд хэдэн арваараа нэмэгдэв. Яагаад ийм байдалд хүрэв. Үүнд хэн буруутай вэ. Мэдээж богино хугацаанд, биеэ зовоолгүй ахиу мөн гө олох гэсэн шуналдаа хөт лөгдс өн хүмүүс өөрсдөө буруутай гэж олон хүн хэлэх байх. Ийм байдалд хүрэх гээд байна шүү гэдгийг болж буй үйл явдал харуулж, сэтгүүлчид бид анхааруулсаар байтал иргэдээ зөнд нь хаяж, урьдчилан сэргийлэх арга хэм жээ аваагүй төр, засгийн буруу гэж би хэлнэ. Хар тамхи, мансууруулах бодис монголчуудын хувьд харь гаригаас ирсэн мэт шинэ зүйл биш.
Бидний уламжлалт хэрэглээ уг нь биш л дээ. Манжууд монголчуудад хэрэглүүлсэн юм гэнэ билээ. Яг л оросууд водкагаа манайд нэвтрүүлсэн шиг юм болж. Тэгэхээр хар тамхитай бид танилцаад хоёр зуу гаруй жил болсон байж таарах нь. Социализмын жилүүдэд Монголд байрлаж байсан орос цэргүүд манайд хаа сайгүй ургадаг зэрлэг олс хэмээх ман суу руулах үйлчилгээтэй нэг төрлийн ургамлыг түүж хэ рэглэдэг байсан төдийгүй түүнийг бэлтгэх аргыг манайханд заасан гэдэг. Ийм өвс түүж өгвөл цэргийн хүнсээрээ сольж авдаг байсныг мэдэх хүн цөөнгүй бий. Ялангуяа Дархан, Эрдэнэт, Сэлэнгийнхэн сайн мэднэ.
ДАМЖУУЛАГЧААС ТЭЭВЭРЛЭГЧ
Олж буй ашгаараа зэвсгийн наймаатай эн тэнцэхүйц гэгддэг хар тамхи, мансууруулах бодисын хар бизнес Монголд хаяагаа тэлсээр байна. Манай хэрэглэгчид одоогоор шүдэнзний хайрцагт хийж, хэдхэн граммаар өгч, авалцдаг юм гэсэн. Хоорондоо наймаалцаад овойж оцойтол ашиг олсныг дуулаагүй. Харин бусдын гар хөл болж, амь насаараа дэнчин тавиад хоёр улс, хоёр мафийн хооронд тээ вэрлэгчийн үүрэг гүйцэт гэж буй хүн олон. Бодит тоо гаргах боломжгүй ч ийм хэргээр БНХАУ-д 40 шахам монгол иргэн саатуулагдан, шоронд хоригдож сууна. Тэдний гурав нь цаазлуулах ял аваад буй. Хоригдож буй хүмүүсийн дунд эгч дүү, аав, охин хоёр, найз нөхөд ч бий. “Цагаан тахал” тээвэрлэгч ма найхан Зүүн Азийн хар тамхи наймаалагч “Алтан гурвалжин” хэмээх мафийн сүл жээтэй холбоотой гэдгийг тусгай албаныхан тог тоожээ. Манайхан ихэвчлэн Малайзаас Хятад руу аюултай ачаа зөөдөг юм байна. Тус улс руу манай иргэд визгүй зорчдогоос мафийнхны хараанд өртсөн аж. Куала-Лумпур-Бээжингийн чиглэлийн онгоцоор Хятадад ирсэн монгол зорчигчдоос зургаа нь шулуун гэдсэндээ хар тамхи тээвэрлэн очжээ.
Хятадын гаалийнхан тэднээс 800 граммаас 1.2 кг хар тамхи хураан авч, саатуулжээ. Тээвэрлэгчид нь Хятадын хил дээр баригдсан тухай мэдээлэл тэр дороо тарж, дээрх чиглэлийн онгоцны дараагийн рейсээр зорчих гэж байсан 20 монгол иргэн нислэгээ цуцласан талаар БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар манай сурвалжлагчтай уулзахдаа ярьжээ. Тэр 20 хүн нислэгээ яах гэж цуцлав гэдэг нь тодорхой. Тэд аюултай ачаа тээвэрлэж явсан байх нь. Эндээс дүгнэхэд хар тамхи тээвэрлэгч монголчууд хэдэн арваараа бэлтгэгдэж байдаг юм байна. Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдээ Малайзад визтэй зорчуулдаг болох үүрэг өгсөн биз. Энэ ажлыг яаравчлуулахгүй бол олон иргэн маань мафийнхны золиос болж мэдэхээр байна. Хар тамхи, мансууруулах бодис зөөсөн хүмүүс бүгд шу налаасаа болсон гэвэл өрөөсгөл. Тэдний дунд санамсар болгоомжгүйгээсээ, итгэмтгий зангаасаа болж хохирсон нь цөөнгүй бий. Хар тамхи наймаалагчдын арга нарийсаж, манайхны гэнэн занг ашиглан аюулт бараагаа тээвэрл үүлсээр байгааг хаана хаанаа сэрэмжлэх цаг болсон. Гэсэн ч хэдэн халтар цааснаас болж амь, амьдралаа золиослогчид хар тамхины наймаачдад олдоод байдаг бололтой. Иргэдээ хамгаалах, ухуулан сэнхэрүүлэх төрийн бодлого үгүйлэгдээд байна.
ТЭЭВЭРЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧ
Шилжилтийн гэх ороо бусгаа хэдэн жилд манай орон хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрүүлдэг бааз улс болж байгаа талаар хэвлэлд бишгүй бичсэн. Хүн амын олонх нь хоёр том хөршийнхөө хооронд зорчиж, наймаа арилжаа хийдэг. Хил, гааль нь шүүрэн шанага шиг болчихсон байсан үе. Хар тамхи, мансууруулах бодисын дэлхийн гол хэрэглэгчдийн эхний байруудад манай хоёр хөрш ордог. Зөвхөн ОХУ-ын Эрхүү муж, Буриадад хэдэн зуу, мян гаар тоологдох хэрэглэгч бий. Хятадтай ярих ч юм биш. Чухам энэ үеийг хар тамхины наймаачид алдалгүй ашиглаж байсны хор өнөөдөр гарч байна.
Хар тамхи, мансууруулах бодисыг дамжин өнгөрүүлэхдээ 10 хүртэлх хувийг тухайн оронд үлдээдэг гэсэн дэлхийн хэмжээний судалгаа бий. Үүнийг батлах мэт манай өсвөр үеийнхэн, залуус “цагаан тахал” хэмээн нэрлэгддэг хар тамхи, ман сууруулах бодист донтох болсныг баримт харуулна. 1995-2008 онд хар тамхитай холбоотой хэрэгт 200 гаруй хүн холбогджээ. Гэтэл өнгөрсөн 2011 онд 14 гэмт хэрэг гарч, 27 хүн холбогдсоны 17 нь өсвөр насныхан байв. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн 100 хүний 20 нь л энэ хортой зүйлээс татгалзаж чаддаг аж. Үлдсэн нь ямар нэг байдлаар хэрэглэгч болдог гэх. Үүнийг тоон баримтад тулгуурлан өгүүлье.
1999 онд төрийн бус нэгэн байгууллагаас дунд сур гуулийн 1000 сурагчийг хамруулан хийсэн судалгаагаар тэдний 28 нь хар тамхи хэрэглэж үз сэн байжээ. Эдгээр 28 хүүхдийн 13 нь нэг удаа хэрэглсэн, 11 нь хэ рэглэгч, дөрөв нь байнгын хэрэглэгч болсон гэдэг дүн гарсан аж. Тэгвэл долоон жилийн дараа бу юу 2006 онд хийсэн судалгаагаар 290 хүүхэд “цагаан тахал”-тай найзалсан байх юм. Тэдний 120 нь хааяа хэрэглэдэг гэсэн бол 80 нь байнгын хэрэглэгч болсон гэдгээ өгүүлжээ.
Сүүлийн үед манай биеэ үнэлэгчид Эрээн, Бээжинд “дамжаанд суралцаад” Макао, Сингапур, Хонконгод “мэргэж лээрээ ажиллах” болсон аж. Энэ бүс нутагт 500 гаруй монгол эмэгтэй биеэ үнэлэн амьдардаг гэсэн тоо байна. Тэдний дунд хар тамхи, ман сууруулах бодис хэрэглэгч, бус дын шахалтаар хэрэглэгч болсон хүн цөөнгүй байдгийг тэнд ажиллаад ирсэн тусгай албаны нэгэн ажилтан өгүүлэв. Тэд хэдэн жилийн дараа “хэрэгцээнээс” гарч, Монголдоо ирэх нь гарцаагүй. Тэр үед жинхэнэ донтогч, ДОХ-ын нян тээгчид ирнэ гэсэн үг. Тэдний талаарх су далгааг одооноос нарийн гаргаж, ирсэн даруйд нь хорт зуршлыг нь нийгэмд халдаахгүй байх арга хэм жээ авахгүй бол олон залуу, охид бүсгүйчүүдийг уруу татаж магад.
Өнгөрсөн гуравдугаар сард Ерөн хийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон хэлэлц үүл гийн үеэр улсын хэмжээнд 16 мянган хүн хар тамхи, мансууруулах бодисыг ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг гэж дурдаад, нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэсэн гаднын орны жишгээр авч үзвэл манайд 60 мянган хүн мансуурагч болсон байх аж. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд түгшүүр биш гэж үү. Гэтэл дэлхий нийтийн асуудал болоод буй “цагаан тахал”-аас сэрэмжилж буй албан тушаалтан Ерөнхийлөгчөөс өөр алга. Худлаа шогширсон олон дарга, даамлууд яваад байдаг.
ХЭРЭГЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ
Хамгийн аюултай байдалд Монгол Улс тулж ирлээ. Хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэгч, хэрэглэгч нь бэлээхэн байна. Хүний уураг тархийг гэмтээж, төв мэдрэлийн системд нөлөөлдөг эл бодисыг боловсруулаад эхлэх юм бол жинхэнэ аюул тэр болно. Химийн га ралтай синтетик бодис гаргаж авч чадахгүй ч мансууруулах үйлчилгээтэй ойр зуурын юм хийчихэж магадгүй. Түүхий эд нь үнэгүй байж байна. “100-н айл” орчимд амьдарч байсан нэгэн хя тад иргэн хашаандаа намуу цэцэг тарьж, ашиглаж байсан баримт бий. Зэрлэг олсыг түүж хатаан, нунтаглаад өөр хоо рондоо наймаалцах нь түгээмэл болов. Хэдэн жилийн өмнө хятадууд Баянхонгор, Говь-Алтайгаас нангиад зээргэнэ түүж бо ловсруулан эфедрин үйлдвэрлэж байсан. Эфедрин нь ман сууруулах бодисын түүхий эдийн нэг юм гэсэн. Зээргэнэ түүж бэлтгэх, эфедрин үйлдвэрлэхэд манайхан оролцсон. Тэгвэл үүнийг хийж чаддаг болсон гэсэн үг. Энэ аюулаас одоо л сэрэмжлэхгүй бол сүүлд нь яагаад ч дийлдэхгүй болсон байж мэдэхээр байна.