Америкийн Флорида мужийн Форт Лодердейл хотоос Нью-Жерси мужийн Нью-Арк хот руу нисэх гэж байсан нэгэн гэр бүлийг саатуулжээ. Учир нь тэдний 18 сартай охины нэр террористуудын жагсаалтад орсон байсан тухай АР мэдээллээ. Агаарын тээврийн “JetBlue” компанийн ажилтнуудын мэдэгдсэнээр Рианна хэмээх охины нэр халдлага үйлдсэн, үйлдэхээр төлөвлөж буй гэх хүмүүсийн “хар жагсаалтад” орсны учир эцэг, эхийг нь саатуулан байцаасан аж. Охины эцэг, эх Ойрхи Дорнодоос гаралтай, лалын шашинтан байсан нь ч үүнд нөлөөлсөн байна. Хэсэг хугацааны дараа нисэхийн ажилтнууд нарийвчлан шалгасны эцэст эндүүрэл гарсныг хүлээн зөвшөөрч, охины эцэг, эхээс уучлалт хүсчээ.