“Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд хэлэлцэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг үрэгд үүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноон Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, нялх хүүхэдтэй гэсэн үндэслэлээр хорих ялыг хэлтрүүлсэн юм.
Харин “Зоос” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Чуданжийгаар тө лүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Мөрдөн байцаалтын үеэр томилогдсон шинжээчид түүнийг харилцагч, хадга ламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Тэрбээр дээрх мөнгийг хүмүүст зээл дүүлсэн гэж тайлбарладаг ч шалгалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй аж.
“Би энэ мөнгийг үрэгдүүлээгүй” хэмээн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тэрбээр дурджээ. Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг хянаад анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ял тохирсон, түүнийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан нь үндэслэлтэй байна.
Харин түүнээс 1.6 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэх асуудлыг хохирогчид жичдээ гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Энэ хэрэгт “Зоос” банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг буруутган шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй гэж цагаатгав.
Г.РАВЖАА