УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга АТГ-т хандаж нэр бүхий сайд нар болон MCS группийнхэнтэй холбоотой хууль бус гэх үйлдлийг шалгуулахаар болсон. АТГын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудын эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн баасан гаригт хэрэгсэхгүй болгосон юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ УИХ-ын гишүүн Х.Баттулгад хүргүүлсэн мэдэгдэлдээ “Тус газарт та ны өгсөн мэдээллийн дагуу зохих ажиллагаа явуулж, мэдээлэлд дурдсан асуудлыг хянан үзэв.
УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Тавантолгойн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан байна. Гэтэл 2008 оны гуравдугаар сарын 21-нд тухайн үеийн Засгийн газраас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ”-г “Энержи ресурс”-тай байгуулж, Ухаа худагийн орд газрыг тус компанид ашиглуулах тусгай зөвшөөрлийг олгосон нөхцөл байна” гэж Х.Баттулгад хариу өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ асуудлыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар Нийс лэлийн прокурорын ор логч Е.Сагсайтай ярилцлаа.
-MCS группт Ухаа худагийн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс НПГ-аас татгалзсан нь нэлээд хэл ам дагуулж байна. Чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм бэ?
-УИХ-ын гишүүн Х.Баттулгаас АТГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу тус газраас хол богдох шалтгалт хийжээ. Энэ мэдээллийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны журмын дагуу шалгасан байна. Улмаар холбогдох баримтуудыг цуглуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзэн, шалгалтын явцад цугларсан баримтын хү рээнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл, нотлох баримт хангалттай тогтоогдоогүй гэж прокурорын байгууллагаас үзээд эрүү- гийн хэрэг үүсгэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
-АТГ-аас MCS-ийн захирлуудын өрөөг битүүмжилж, зарим бичиг баримтыг нь хураан авсан гэх мэдээлэл байгаа шүү дээ.
-Тус газраас шалгалт хийх явцдаа шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, холбогдох материалуудыг цуглуулсан. Энэ баримтынхаа үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийн дугаар ава хаар прокурорт шилжүүлсэн юм.
-Хууль хяналтынхан жирийн иргэдийн хэргийг шалгах гэж багагүй хугацаа зарцуулж, байцааж байна гэж уддаг хэрнээ улс төржсөн хэрүүлийг маш богино хугацаанд шалгаж шийдвэрлэлээ гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Нэгэнт мөрдөн байцаах байгууллага эрүүгийн хэрэг үүс гэсэн ажиллагааг проку рор хянаж үзээд байцаан шийтгэх ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг, үндэслэлгүй гэж үзвэл хэрэг үүсгэсэн тог тоолыг хүчингүй болгодог хуулийн заалттай. Хуульд зааснаар прокурор асуудлыг 72 цагийн дотор хянаж шийдвэрлэх ёстой. АТГ энэ асуудалд 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Дөрөвдүгээр сарын 6-нд эрүүгийн хэргийн дугаар авахаар хэрэг материалаа ирүүлсэн юм. Энэ сарын 6-ны баасан гариг, маргааш, нөгөөдөр нь амралтын өдрүүд таарч байсан учраас цаг хугацааны хувьд хязгаарлагдмал, 72 цагтаа багтааж хэрэг материалыг шийдвэрлэх шаардлагатай байсан. Тиймээс прокурор тэр өдөртөө хэрэг материалыг судалж үзээд цугларсан нотлох баримт эрүүгийн хэрэг үүсгэхэд хангалтгүй байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон.
-Хавтаст хэрэгт цугларсан баримтууд нь тэгээд юу байсан болоод АТГ-аас эрүүгийн хэрэг үйлдэх тогтоол бичсэн юм бол?
-Ер нь гомдлын дагуу шалгасан материал, цугларсан нотлох баримтыг харахад эрүүгийн хэрэг үүсгэх баримт нотолгоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд дурдагдсан асуудал нь иргэний болон захиргааны хэм хэмжээгээр зохицуулагдах зүйл байна гэж прокурор үзсэн байгаа.
-Хэдийгээр энэ асуудлыг НПГ-аас хэрэгсэхгүй болгосон ч АТГ-ынхан гүйцэтгэх албаныхаа шугамаар мэдээлэл цуг луулж, хангалттай нотлох баримт цуглуулахаар болсон гэх юм билээ. Хэрэв тэд хангалттай нотлох баримт цуглуулсан тохиолдолд эрүүгийн хэрэг дахин үүсгэх үү?
-Ер нь цаашдаа АТГ болон холбогдох бусад байгууллагууд мэдээлэлд дурдсан болон бусад асуудлаар хан галттай баримт нотолгоо дахин цуглуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорт хандах юм бол прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, сэргээн шалгах боломж хуульд нээлттэй.
-Тус группийн захирал Ж.Оджаргал, Ж.Од нараас тайлбар авсан юм уу. Тэднийг тухайн үед Монголд байгаагүй гэсэн мэдээлэл байсан шүү дээ.
-АТГ-ынхан MCS группийн байранд очиж, эд хөрөнгийг нь битүүмжилж, шаардлагатай бичиг баримтыг хураан авсан өдөр тэднийг эзгүй, гадаадад байгаа гэсэн. Байхгүй байсан ч гэлээ өрөөг нь битүүмжиллээ гэж ярьж байсан.
Г.ЦОЛМОН