Гандантэгчэнлин хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, алт мөнгөн эдлэлүүд алга болсон талаар бид өнгөрсөн оны арванхоёр дугаар сард уншигчдадаа хүргэж байсан. Тухайн үед хууль хянал тын байгууллагынхан “Уг хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна” гээд мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. НПГ-ын албаны эх сурвалж “Гандантэгчэнлин хий дийн шилжүүлсэн эд зүйлс алга болсон асуудалд эрүү гийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн” гэв.
Монголбанкны Эрдэнэсийн санг 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулж, тус санд түүх, соёлын дурсгалт ховор нандин зүйлс, үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл зэрэг эд өлгийн зүйлс хадгалдаг. Тус хийдээс тухайн үеийн ханшаар хэдэн мянган төгрөгөөр үнэлэгдэх алт, мөнгөн бурхан, гүнгэрваа, бойпор, гуу, ганлин, дун, эрхи гээд их хэмжээний зүйл өгчээ. “Түүх, соёлын дурсгалт зүйл шилжүүлсэн тухай баримтад 300 гаруй нэрийн алт, мөнгөн эдлэлийн нэр дурдсан байсан. Гандантэгчэнлин хийдийнхэн өнгөрсөн зунаас балансаас балансад шилжүүлсэн зүйлээ авахаар Монголбанкны Эрдэнэ сийн санд хандсан юм билээ. Гэвч шилжүүлсэн үнэт эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт бүтээл нь дутсан байж. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан.
Хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан ч саяхан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж нэгэн эх сурвалж өгүүлэв. Алга болсон гэх түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд тухайн үедээ хэдэн мянган төгрөгөөр үнэлэгдсэн хэдий ч өнөөгийн ханшаар олон зуун саяын үнэд хүрэх юм байна. Эрдэнэсийн санд хадгалж байсан үнэт эдлэлийг хэн хэрхэн үгүй хийв гэдгийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах I тасагт шалгаж байсан ч тус дүүргийн прокурорын газраас саяхан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс лавлахад “Прокуророос хэргийг хянаад хэрэгсэхгүй болгосон. Ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй” гэсэн хариу өгсөн бол Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөр “Хэргийг манайд хянаж байгаа. Ямар шатанд явж байгааг нь сайн мэдэхгүй” гэсэн юм.
Харин Цагдаагийн хэлтсийн өөр нэг эх сурвалж “Гандан тэгчэнлин хийдээс 1983 онд Монголбанкны Эрдэнэсийн санд 318 кг мөнгөн эдлэл, үлдсэн нь алтан эдлэл шилжүүлсэн байсан юм билээ. Цаг сайжирч, хурал ном дэлгэрэн, өндөр Жанрайсэг бурхныг залсны дараахан буюу 1997 онд Гандантэгчэнлин хий дийнхэн Эрдэнэсийн санд шилжүүлсэн 400 гаруй кг алт, мөнгөн эдлэлийнхээ 200 орчмыг нь буцааж авсан нь данс тооцоогоор батлагд сан. Харин үлдсэн эд зүйлээ өнгөрсөн намар авахаар хүсэлт тавихад алга болсон байжээ. Прокурорын байгууллага хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хачирхалтай. Тус байгууллагад хэн нэгэн нөлөөлсөн ч байж болох талтай. Ийм их хэмжээний алт, мөнгөн эд лэл алга болчихоод байхад хэрэгсэхг үй болгоно гэдэг байж боломгүй” гэлээ.
Г.РАВЖАА