Монгол Улс 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг эм, бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуультай болсон. Энэ хуульд сэтгэцэд нөлөөт бодис сурталчлах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тарих, түүж бэлтгэхийг хатуу хориглож, жагсаалтад нь таримал болон зэрлэг олс, намуу цэцэг зэргийг багтаасан аж. Манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал олон. Тэдгээрийг түүх, бэлтгэх, хадгалахыг хуулиар хориглоогүй орхигдуулснаас мансууруулах үйлчилгээтэй ургамал, хар тамхины түүхий эд бэлтгэгч улс болоход ойрхон байна. Тодруулбал, хангай, хээрийн бүсэд их хэмжээгээр ургадаг нангиад зээргэнэ (эфедрин) энэ жагсаалтад багтах ёстой ургамлын нэг аж. Зээргэнэ найман төрөл байгаагаас мансууруулах бодисын агууламж хамгийн өндөртэй нь нангиад зээргэнэ юм. Энэ ургамлыг лабораторийн аргаар боловсруулан өвчин намдаах үйлчилгээтэй эм, тарианы үйлдвэрлэлд ашигладаг гэдгийг монголчууд (тагнуул болоод энэ чиглэлээр дагнан ажилладаг цөөн тооны эрүүгийн төлөөлөгчөөс бусад) мэддэггүй байсан цаг саяхан. Харин энэ ургамлын талаар мэдээлэл авсан зарим хүн тарьсан тохиолдол илэрчээ.
Өнгөрсөн жил Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Экоплант” компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус компани 2009 оноос ГовьАлтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн талд эфедринийг их хэмжээний талбайд тарьж, өнгөрсөн онд Япон руу экспортолсон аж. ”Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эр гэлтэд хяналт тавих тухай хуульд нангиад зээргэнийг тарихыг хориглосон заалт байхгүй” гэж тус компанийнхан эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж байгаа гэнэ. Харин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай 1988 оны Венийн конвенцид үйлдвэрлэл, түгээлтэд хяналт тавих бодисын жагсаалтад дээрх ургамал багтсан байдаг аж.
Манай улс энэ конвенцид нэгдсэн учир хориотой гэдгийг тус компанийнханд тайлбарлан гурван тонн гаруй нангиад зээргэнийг нь хураан авчээ. “Нангиад зээргэнийг тарих зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам өгч, экспортлохыг нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвш өөрсөн учраас бид япончуудтай гэрээ байгуулан ажилласан” гэж тус компанийн удирд лагууд мэдүүлсэн аж. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд удахгүй гэм буруутай, эсэхийг нь тогтоох аж. Олон жилийн өмнө Баянхонгор аймагт түр оршин сууж байсан хятадууд нангиад зээргэнэ тарьж, гар аргаар боловсруулан хэрэглэж, бус дад худалдаалж байсныг цаг даагийнхан илрүүлж, таслан зогсоож чадсан юм байна. Дэлхий нийтээр нэг жилд 2500 тонн нангиад зээр гэнийг ашигладаг гэсэн су далгаа байдаг. Энэ ургамлын нэг кг нь дунджаар долоон ам. доллар байдаг нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж, их хэмжээгээр бэлтгэх улс, газар нутаг хаана байгааг су далж байдаг аж.
Хамгийн их хэрэглэдэг БНХАУ, Энэтхэг, АНУ, ОХУ, Швейцарь, Япон, Герман гэх мэт орон түүхий эдээ бэлтгүүлэх шинэ зах зээлийг байнга хайдаг юм байна. Эрэлт хэрэгцээтэй энэ ургамлыг тарьж, экспортлоод их мөнгөтэй болж яагаад болохгүй гэж ярьдаг нэг хэсэг байдаг гэнэ. Гэтэл энэ ургамлыг тарих нь олох мөнгөнөөсөө хэд дахин их хор уршигтай гэдгийг судлаачид ярьж байна. Нангиад зээргэнэ нэг дор их хэмжээгээр ургадаггүй аж. Тиймээс байгалийн тэнцвэрт байдалд нөлөөлдөггүй.
Харин их хэмжээгээр тариалаад эхэлбэл тухайн газар нутгийн ургамлын бүтэц өөрчлөгдөн, ан амьтан дайжих аюултай юм байна. Өмнөд хөрш энэ ургамлын зах зээлийн 52 хувийг ашиглаж, уламж лалт анагаах ухаан, эм найруулахдаа ашигладаг аж.
Мөнгөний гачигдалтай хүмүүст бага хэмжээний мөнгө амлан хар тамхины түүхий эд болох ургамал тарих, түүж бэлтгэх саналыг манайханд тавихгүй гэх баталгаа алга. Хилийн боомтуудад ажиллаж буй хүмүүс энэ төр лийн ургамлын талаар тодорхой мэдээлэлгүй, эмийн ургамал уу, эсвэл хар тамхины түүхий эд үү гэдгийг ялгадаггүй нь буруу гартнуудыг өөгшүүлж мэдэх талтай. Тиймээс одооноос анхаарч, энэ төрлийн ургамал тарихыг хориглохгүй бол цэцэг, жимс дэлгэрсэн уудам талд хар тамхины түүхий эд болох эфедриний бизнес эхлэх нь байна. Хар тамхины түүхий эд тэтгэгч гэгддэг Аф ганистаны эмгэнэлт түүхийг бид давтах ёсгүй. Тус улс одоо хэр нь дэлхийн хар тамхи, мансууруулах бодисны түүхий эдийн 92 хувийг нийлүүлэгч хэвээр байна.
НҮБ-ын дэргэдэх Хар тамхитай тэмцэх олон улсын хорооны мэдээгээр тус улсын 34 мужийн зургаа нь л намуу цэцгийн тариалангийн талбайгүй, фермерүүдийн 65 хувь нь хар тамхины ургамал тарьдаг аж. Өдгөөгөөс хорин жилийн өмнө Афганистаны иргэд амь зуухын эрхэнд намуу цэцэг тарьж, зах зээлд нийлүүлсэн нь тэдэнд их хэм жээний ашиг өгсөн юм байх. Өдрийн хоолоо арай ядан олдог тэдэнд аагим халуунд өөртөө асар их хор хөнөөл дагуулж буй ургамал түүх нь юу ч биш байсан гэдэг. Өөрөө мансууран байж түүсэн ургамлаа зарж, хоол олох нь хамгийн чухал ажил учраас үүнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болж, эргэлт буцалтгүйгээр орсон аж. Одоо ч энэ байдал хэвээрээ байна.
Афганистаны өмнөд хэсгийн иргэд хар тамхины түүхий эд тариалагчаас гадна мансуурагч бол сон нь тус улсын эрх баригчдын шүдний өв чин болжээ. Хүчний байгууллага нь таслан сэр гийлэх арга хэмжээ удаа дараа авч, аргаа барахдаа намуу цэцгийн талбайг нь бөм бөгдсөн ч ард иргэд нь тарьсаар, ургуулсаар бай на. Хар тамхины хор хөнөөл зөвхөн хэрэглэгч, мансуурагчдад бус, түүхий эдийн үрийг нь соёолуулсан хүнд ч хэзээ эдгэшгүй тахлын халдвар тараагч болдог аж.