Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг улсын харцага Г.Намсрайжав зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. “Нарантуул” захын баруун урд уулзварт болсон энэ хэргийн дүрс бичлэг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн байсан юм.
Согтуудаа төрийн цагдаад халдсан Г.Намсрайжавыг 72 цаг албадан саатуулж, мөрдөн байцааж эхэлжээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор шүүхэд хандсан ч тус дүүргийн шүүхээс хорьж шалгах шаардлагагүй гэж дүгнэсэн аж. Тиймээс энэ сарын 2-нд батлан даалтад гаргажээ.
Г.ОРЧЛОН