Цагдаагийн алба хаагчдад аливаа баяр тэмдэглэлт өдрөөр гэр бүл, найз нө- хөдтэйгээ баярлахаас илүүтэйгээр үүрэгт ажлаа хийж өнгөрүүлэх нь олонтаа. Наадам, шинэ жил, Цагаан сараар энд тэндэхийн хамгаалалтад гарч, тэр өдрүүдэд ноцтой хэрэг гарвал дуудагдан шалгаж тогтоодог. Жил бүрийн гуравдугаар сарын 18 монгол эрчүүдийн баяр болж, цэргийн алба хаасан, хаагаагүй, тангараг өргөсөн, өргөөгүй бүгд тэмдэглэдэг болоод удлаа. Энэ жилийн гуравдугаар сарын 18 амралтын өдөр таарч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал гэр бүл найз нөхдийнхөө хү рээнд Монгол цэргийн өдрийг тэмдэглэн “Тэнгис” кино театрт кино үзжээ.
23.00 цагийн үед кино тарж, эхнэр, хүүхдийнхээ хамт гэр рүүгээ явж байтал Баянзүрх дүүргийн I хороо, Сансрын ШТС-ын буудлын ар талын туслах зам дээр нэгэн хүн хэвтэж байж. Тэрбээр хэвтэж буй хүн рүү очтол ямар ч үг хэлж чадахгүй, цус алдаж байсан гэнэ. Д.Отгонжаргал Шуурхай удирдлага, мэдээллийн төвд энэ тухай мэдэгдэж, түргэн тусламж дуудсан байна. Ухаангүй хэвтэж байсан залуугийн найз гэх нэгэн согтуу эр энэ үед ирж “Энэ чинь манай найз байна шүү дээ. Энэ яагаад ийм болчихов оо. Хэдэн цагийн өмнө хамт архи уусан юм. Тэгээд зүгээр салсан даа” гэж. Түүнээс хаана, хэнтэй архи уусныг нь тодруултал, “Эндээс холгүй Сансрын 25 дугаар байранд архи ууж байсан тэндээ хононо гэж байсан” хэмээжээ.
Хажууд нь байсан хүүхдүүд “Энэ ах зам дээр хэвтэж байсан, машинд дайруулчихсан юм шиг байна” гэж. Гэтэл тус байрны хажуугийн ил зогсоолын манаач “Цустай гараа үзүүлээд явсан. Ямар ч юм хэлээгүй” гэжээ. Хохирогчийн найз гэх хүний хэлсэн байр руу очихоор болж, ойролцоох байранд амьдардаг, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Б.Манлайбаярыг “Хажуугийнхаа байрны үүдэнд хүрээд ирээч” гэж дуудсан байна. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирж, ухаангүй байгаа хүнд үзлэг хийжээ. Хохирогч цээжиндээ хутгалуулж, цус их алдаж байсан, өөрөөс нь багагүй архи үнэртэж байж. Эмнэлгийнхэн яаралтай анхны тусламж үзүүлсэн бөгөөд хугацаа алдсан бол амь нас нь хохирох байсан гэдгийг дуулгажээ.
Дэд хурандаа Д.Отгонжаргал, хошууч Б.Манлайбаяр болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг 25 дугаар байрны нэгдүгээр орц руу ороход үүднээс нь эхлээд л тавдугаар давхар хүртэл цус болсон байсан гэнэ. Тэд тавдугаар давхрын нэгэн айлын хаалгыг тогштол хоёр хүн архи ууж суусан бөгөөд тэнд маш их цус тунасан, ширээн дор нь цустай хутга хэвтэж байжээ. Цагдаагийн ажилтнууд болсон явдлыг тодруулах гэтэл арай залуу нь настай эрэгтэй рүүгээ зааж “Б-г манай ах хутгалсан” гэсэн байна. Ингээд сэжигтнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнд хүлээлгэж өгчээ.
Хохирогч Б Цэргийн клиникийн төв госпиталын сэхээн амьдруулах тасагт хэдэн өдөр ухаангүй хэвтэж байгаад би еийн байдал нь сайжирч ердийн тасагт шилжин эмчлүүлж байгаа юм. Тэрбээр “Миний амь насыг аварсан дэд хурандаа Д.Отгонжаргал болон түүний удирддаг Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн, Яаралтай тусламжийн төвийн эмч нар, госпиталийн эмч нарт талархаж буйгаа илэрхийлье. Цэргийн баяр тэмдэглэх нэрээр хамт архидаж байсан хүнтэйгээ маргалдсан. Тэгтэл хэзээ яаж авсан нь мэдэгдэхгүй хиам зүсээд далд хийсэн хутгаараа дүрсэн. Би дахин хутгалуулахгүйн тулд гарч зугтсан. Замдаа цус алдаж, ухаан алдсан бололтой. Зам дээр хэвтэж байсан гэсэн. Тэр үед дэд хурандаа Д.Отгонжаргал таарч, миний амь насыг аварсанд маш их талархаж байна” гэсэн юм.
Г.ЦОЛМОН