Хууль хяналтын байгууллагынхан БХЯ-ны харьяа Цэргийн төв архивын дарга, хурандаа Х.Зоригттой холбоотой хэргийг шалгаж эхлээд байгаа аж. Улсын аюулгүй байдалтай холбоотой хэрэг учир хууль хяналтын байгууллагаас дээрх асуудлыг ихэд нууцалж буй юм байна. Бидэнд олдсон мэдээллээр хурандаа Х.Зоригт архиваасаа улсын нууцтай холбоотой чу хал материалыг гаргаж, бусдад дам жуулсан бололтой. Ингэхдээ маш нууц гэсэн дардас бүхий баримт материалыг “Ямар ч хэрэггүй цаас байна, шатаана” гээд авч гарсан юм байх. Тэгээд нөгөө хэрэггүй “цаас”-нуудаа хя тадуудад хаяг дал нэрээр өгчихсөн аж. Үүнийг нь мөр дөгчид санамсарг үй гэхээсээ санаатай үйлдэл гэж үзэж байгаа гэнэ. Хууль хяналтын байгууллагад ойр зарим хүний өгүүлснээр тэр “хэрэггүй цаас”-нууд дотор нь Хатанбаатар Магсаржавтай холбоотой түүхийн чухал баримт байсан аж.
Д.ГАЛТ