АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст зарим аймаг, дүүргийн Засаг дарга нарыг өнгөрсөн зунаас шалгаж эхэлсэн. Засаг дарга нартай холбоотой хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгаа талаар бид эргэн сурвалжлав. Төр засаг, нутгийн иргэдийнхээ итгэлийг хүлээн өндөр албанд томилогдсон ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хөрөнгөжих хэрэгсэл болгосон Засаг дарга нар захаасаа “аавынд” суугаад байгаа. Мөн Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь аймгийн болон Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарыг АТГ-т шалгаж байгаа гэсэн мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарав. Прокурорын байгууллагынхан дараах Засаг дарга нарын хэргийг шалгаж, шийдвэрлээд байгаагаа хэлсэн юм.
ОРХОНЫ Д.ОЮУНБАТАД ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР БАТЛАВ
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад холбог дох хэр гийг шүүгдэгч болон түү ний өмгөөлөгч Д.Дэм - бэрэл дагва на рын гомд лоор Нийслэлийн шүүхэд хэ лэлцжээ. Түүнийг албан ту шаал, эрх мэдлээ хэтрүүлэн Тө- рийн болон орон нут гийн өмч өөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуу лийг зөрчин танил тал, найз нөхдөдөө давуу эрх олгож улсад 3.7 тэрбум төг рөгийн хохирол уч руул сан гэж буруутгасан юм. Ту хайл бал, Орхон аймагт олон улсын болон улсын ча - нартай уралдаан тэмцээн зохион байгуулах бо ломж той Цэн гэлдэх хүрээ лэн ба рих тен дерт оролцогчдыг шал гаруу лах даа ал бан ту шаалаа урвуул жээ. Улсын ко мисс одоо болтол хүлээж аваа гүй бай гаа уг Цэнгэлдэх хү рээлэнг таван тэрбум төгрөгөөр барьсан гэж байсан ч хөрөн гийн үнэлгээ тогтоогчид, шин жээчид хоёр тэр бум га руй төгрөг зарцуулсан гэж дүг нэсэн байна. Баянзүрх дүүргийн шүүх өн гөрсөн хоёрдугаар сарын 15- нд Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад холбогдох хэргийг хэлэлцээд, төрийн бай гууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар ха саж, гурван жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэр лэсэн. Нийслэлийн шүү- хийн Эрүүгийн танхимын өнг өр сөн долоо хоногт хийсэн хурлаас дээрх ялыг хэвээр баталсан юм.
ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ ДАРГЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
“Говь-Алтай аймгийн За саг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэргийг шалгаж, ял лах дүгнэлт үйлдүүлэхээр Нийс - лэлийн про курорын газарт шилжүүлсэн” гэж АТГ-ын эх сур валж мэ дээллээ. Түүнд холбогдох хэр гийг газар дээр нь шал га хаар АТГ-ын хоёр ч мөрдөн бай цаагч тус аймгийг зорьж, шаард лагатай нотлох барим тыг цуглуулжээ. Засаг дарга Ш.Амгаланбаярыг албан ту шаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендер гүйгээр бараа, ажил, үйл чилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруут гаж буй юм. Тухайлбал, ХХААХҮЯнаас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосон аж. Гэтэл Засаг дарга Ш.Амгаланбаяр “Агсу-Алтай” гэх ком панид тендер гүйгээр 100 сая төг рөг шилжүүлж комбайн авсан. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан гэх. Орон ну тагт барьж буй барилгын зураг төслийг ху вийн хаа компанид давуу эрх олгон хийлгэж бай сан гэх хэрэгт холбогджээ. Харин Нийслэлийн прокуро рын газрын эх сурвалж “Түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шил жүүлэхээр болсон. Түү- ний хэргийг аль шүүхээр хэлэлцэхийг Улсын Дээд шүүх юм уу, Нийслэлийн шүүхээс тогтооно” гэв. '
ГОВЬСҮМБЭРИЙН Ж.БАЯНМӨНХИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөр сөн нэгдүгээр сард АТГ-ын ажилт нууд саатуулж, цагдан хорив. Түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирд лагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үн дэслэлээр буруутгасан юм. Засаг дарга Ж.Баянмөнхийг ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж бай сан ч бие нь муудсан тул Сүх баатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэ рэмжит Клиникийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. Тэрбээр Цагаан сарын үеэр батлан даал тад гарч, нутаг руугаа явсан талаар хэвлэлээр мэдээлсэн. Энэ хугацаанд түүнд холбогдох хэргийн мөр дөн бай цаалт дуусаж, АТГ-ын Мөрд өн шалгах хэлтсээс ял лах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын га зарт шил жүүлжээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХ НЬ ТОГТООГДСОНГҮЙ
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг АТГын Мөрдөн шалгах хэлтэст нэлээд хугацаанд шалгасан. Өмнө нь шалгаад гэм бу руутай нь тогтоогдоогүй юм. Гэвч тус дүүргийн иргэд болон ИТХ-ын зарим төлөөлөгч дахин гомдол гаргаснаар түүнийг хоёр дахь удаагаа АТГ-т шалгасан юм. Засаг дарга Б.Баяндэлгэрийг БНСУ-ын хөрөнгө оруулалт тай “Жэхуан групп”-т 300 га газрыг өндөр үнээр худалдахыг завдсан гэж буруутгадаг. Тус дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчийн наймынх нь гарын үсэгтэй “Манай Засаг дарга болоод ИТХ-ын даргын хууль бус үйлдэл хэрээс хэтрээд байна. Бүр сүүлдээ газар нутгаа ха рийн иргэдэд тохиролцооны гэх хууль бус бичиг үйлдэн зарлаа. БНСУ-ын 100 хувийн хө- рөнгө оруулалттай “Жэхуан групп”-т 320 га газар эзэмших гэр чилгээ олгож өгнө хэмээн ам лаж тус компанийн ажилтнаас 50 мянган ам.доллар авсан. Үүнийг та бүхэн шалгаж өгнө үү. Мөн ИТХ-ын дарга С.Батдорж нь ИТХ-ын ги шүүдийн гаргасан шийдвэр дээр дур мэдэн хавс ралт хийж Засаг даргын хамаатан саднуу дад их хэм жээний газар өгсөн” гэж АТГ-т хандсан юм билээ. Харин мөрдөн байцаалтын явцад дээрх мэдээллүүд тогтоог доогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Б.Баяндэлгэр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Э.ЦАСЧИХЭРТ НПГ-ААС ЯЛ ТӨЛӨВЛӨНӨ
“Төсвийн мөнгө шамшиг дуул сан гэх хэрэгт холбог доод буй Увс айм гийн Засаг дарга Э.Цас чихэрт хол - богдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүг нэлт үйлдүүлэхээр НПГ-т хэр гийг шилжүүлсэн” гэж АТГ-ын албаны хүн хэллээ. Түү нийг Увс аймагт барихаар төлөвл өсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, тө рийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгасан юм. Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан ту шаалтны хууль бус үйл ажил - лагааны улмаас иргэн Б-д 26 сая төгрөг завших боломж олгосон гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцааж дуусчээ. Улмаар Эрүү гийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан ту шаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн үн дэслэлээр яллах дүгнэлт үйлд үүлэхээр болсон аж. Өмнө нь түүнд холбогдох хэргийг Увс айм гийн Прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байжээ.
Ц.БОЛДЫГ ШАЛГАЖ ДУУСАВ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг албан тушаалаа урвуулсан гэх хэл ам нэг бус удаа гарч байсан. Энд За саг дарга тэсдэггүй гэж ярь даг. Тус дүүргийн Засаг дарга асан Ч.Сайханбаяр, ИТХ-ын дарга Д.Баярсайхан гээд АТГ-т шалгуул сан хүмүүсийн араас одоогийн Засаг дарга Ц.Болд нэмэгдэв. Түүнд өнгөрсөн на мар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. НПГ-ын эх сурвалж “Сонгино хайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг 2006 оноос нийс лэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завш сан гэсэн үндэслэлээр сэ жигтэн, яллагдагчаар татан шалгасан. Уг албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худал дан ава хад тө сөвлөсөн хөрөн гөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт түү нийг буруутгаж бай - гаа. Мөрдөн байцаах бай гуул - лагын шал галт дуусаж, яллах дүгнэлт үйл дүүлэхээр ирүүлсэн” гэлээ.
ХОВДЫН ЗАСАГ ДАРГЫГ ШАЛГАЖ БАЙНА
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд удаагүй байна. Түүнд хол богдох хэргийн мөрдөн байцаалтыг нутагт нь хийхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцаагч томилон тус аймагт ажиллуулсан. Прокурор болон АТГ-ынхан түү- нийг ямар хэрэгт бу руутгаж буйгаа “Мөрдөн бай цаалтын нууц” хэмээн мэ дээлэл өгө хөөс татгалзаж буй юм. Г.Нямдавааг БНХАУ-аас айм гийнхаа гэрэл түүл гийн хэ рэг с лийг авч оронд нь их хэм жээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүр с ний уур хайтай хол боо той, мөн хэд хэ дэн тендер бу дилаантуулж, та нил талдаа да вуу эрх олгосон гэж сэжигт нээр татан шалгаж буй гэнэ.
Г.РАВЖАА