Сонсголонгийн гүүрээс Нисэх явах замд өчигдөр 19.00 цагийн үед “Тоёота Чайзер” маркийн машины жолооч замын хажуугийн ТҮЦ мөргөжээ. Уг ослыг харсан иргэд цагдаагийн Шуурхай удирдлага мэдээллийн төв рүү утасдаж “Танай цагдаа согтуугаар осол гаргалаа” хэмээн мэдэгдсэн гэнэ.
ЗЦГ-ын тухайн бүсийг хариуцсан зохицуулагч цагдаа ослын газарт очиход цагдаагийн дүрэмт хувцас шиг хувцастай хүн 74-59 УБУ улсын дугаартай дээрх машиныг жолоодож явсан байна. Шалгалтын явцад уг хүн нь цагдаагийн ажилтан бус, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны тасгийн дарга Б.Ганбат гэдэг хүн байжээ.
Тус хамгаалалтын албаныхны дүрэмт хувцас цагдаагийн ажилтнуудын өдөр тутмын албаны хувцастай адил байдаг учраас ийм эндүүрэл цөөнгүй гардаг аж.