Цагдаагийн нэр бүхий дөрвөн даргад холбогдох хэргийг шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар “Шүүгдэгчдийг буруутгаж, Эрүүгийн хуулийн зүйл анги нь Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлснээр шүүх хурлыг орхисон. Гэтэл өмгөөлөгчдийн энэ үйлдлийг хууль зөрчсөн хэмээн Шүүхийн үндэсний зөвлөлөөс мэдэгдэж, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүгээр ч зогсохгүй өмгөөлөгчдийг 7-14 хоногоор баривчлах буюу торгууль ногдуулах үндэслэлтэй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан өмгөөлөгч гэж хэн бэ гэдгийг тодруулахыг хүслээ.
ӨМГӨӨЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?
Өмгөөлөгч нь өөрийгөө бус өрөөлийг өмөөрч ажилладаг, иргэн бүрт ижил тэгш олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг холбогдох хуулийн зүйл заалтын дагуу хамгаалдаг, төрийн зүгээс хэн нэгэн иргэнийг хэлмэг дүүлж, хилсдүүлэхгүйн баталгаа болж явдаг хүмүүс. Ажил амьдралаараа хохирсон, гомдож, цөхөрсөн иргэдийн эрх ашгийг хамгаалж, иргэдийг гомдоож, цөхрөөсөн асуудлыг шалгаж шийдвэрлэдэг эрх бүхий албан тушаалтнуудаас гарах түмэн зүйлийн авир, араншинг тэвчиж, иргэдийн эрх ашгийн төлөө өөрсдийгөө зольж ажил ладаг болохоор хүнд алба тө дийгүй, хуульч мэргэжилтэй хэн бүх ний хийх, гарын дорх ажил биш билээ. Учир нь хуулийн өргөн хүрээний мэдлэг, мэдлэгээ ашиглах ур чадвар, шударга үнэний төлөө хоёргүй сэтгэл, эр зориг шаарддаг энэ мэргэжлийг өм гөөлөгчийн тусламж авч байсан хүн л хамгийн сайн ойлгоно. Өмгөөлөгчийн ажлыг хэцүү гэдгийг цагдаагийн нэр бү хий дарга нарт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр үүссэн асуудал харуулж байна гэхэд болно. ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги буюу Ганцхудагт хуралдсан “Цагдаагийн дарга нарын” хэмээн олны дунд нэрлэгдсэн хэргийн шүүх хурлын үеэр энэ байдал маш тодорхой харагдлаа.
Сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн өмгөөлөгчдийн яриа, шүүх хуралд оролцохоор очсон иргэдийн үзэл бодол, шүүгчдийн буй байдлаас харахад, хууль, шүүхийн хараат бус байдал, шударга ёс зэрэг үгсээр халхавч хийн Монгол Улсын ЭБШХийн тодорхой заалтуудыг илт зөрчин хуульгүй мэт дураараа авирлаж, ямар ч үнээр хамаагүй шүүх хурлыг хүчээр хийж, шүүгдэгчдийг яллахаар улайрсан нь илт харагдаж байсан юм. Цагдаагийн дарга нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд гаргасан олон удаагийн хүсэлтийг нь прокурор, шүүгчид хүлээж авах бүү хэл үл тоомсорлосоор байна.
Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн талаар гэм буруутай мэт мэдээлэл цацах, шат шатны прокурор хэрэгтэй холбоотой мэдээлэл хийж, иргэдийг төөрөлдүүлэх нь хуулиар хориотой. Мөн шүүгдэгч хэн ч байсан хүсэлт гаргах, түүнийгээ хамгаалуулах эрх нь өмгөөлөгчид, үйлчлүүлэгчид нээлттэй байдаг. Тиймээс гаргасан хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, боломж нөхцөлөөр хангах нь үүрэг хүлээсэн талд байдаг.
Хүсэлтийг нь хангах, эс хангах нь хүлээн авсан талын үзэмжийн асуудал биш учраас тухайн хүсэлтэд дурдагдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох хуулийн зүйл, заалтыг удирдлага болгох ёстой. Гэтэл шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтэд нь шүүгчид автомат хариулагч мэт “боломжгүй” гэдэг хариулт өгөх нь зүйд хэр нийцэх вэ. Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөн байцаагчтай адилхан хуульч. Тиймээс холбогдох хуу лийг барьж, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргах нь зүйд нийцэх нь ойлгомжтой. Хуулиас дээгүүр эрх гэж байдаггүй гэдэг. Тиймээс хэн ч байсан хуульд захирагдаж, хуулийн хүрээнд ажиллах нь зүй. Иймээс шүүгдэгчийн зүгээс болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авсан тал үл тоомсорлох асуудал байж боломгүй.
ХҮСЭЛТ БҮХНИЙ ХАРИУ НЬ ТАТГАЛЗАХ...
Удаа дараа хүсэлт гаргавч, тэр тоогоор татгалзах нь зарим хуульч халхавчтай улстөрчдийн араншин болов. Ийм жишээг холоос хайх хэрэг гүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд үзүүлсэн “ноцтой баримт” байна. Эрхэм гишүүний чухал баримт хэмээн зарласан хонгио нь хэний, хэзээ, ямар буугаар буудагдсан, хэдийд хаанаас хэрхэн олсныг нь шалгаж, шинжилгээнд өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд татгалзсан хариу өгч, учир шалтгааныг тайлбарлахын оронд “Таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн даажигнасан үгээр ам тагласан байдаг.
Мөн Ганцхудагт хуралд сан шүүх хурлын эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгчид 2012 оны гуравдугаар сарын 20-нд өгсөн хүсэлтийнхээ хариуг шаардахад сурсан зангаараа аанай л татгалзсан. Ямар ч хэргийн өмгөөлөгчийн гарга сан хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгөх нь шүүгчийн хийх ёстой ажлын нэг. Энэ утгаараа шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд 2012 оны гуравдугаар сарын 25-нд холбогдох хариу өгөх байсан ч өгөөгүйгээс хууль сахиулах ёстой шүүгчид хуулиа зөрчсөн үйлдэл давтагдав.
Монгол Улсын Үндсэн хуульд “Хэнийг ч нас хүйс, үндэс угсаа, мэргэжил боловсрол, хөрөнгө чинээ, эрхэлж буй ажил, албан тушаалаас нь хамаарч ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн заалт байдаг. Цагдаагийн нэр бүхий дөрвөн дар гад холбогдох хэрэг гэгчийг зүйчилсэн Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн уг заалтыг зөрчиж байгаа эсэхийг тодруулахаар цагдаагийн дарга нарт өмгөөлөгчид дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэ цэд хандсан. Үндсэн хуулийн цэц хуулийн дагуу энэ байдлыг хянаж үзэхээр маргаан үүсгэсэн. ЭБШХийн 229.1.3-т Үнд сэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн бол хэргийг шүүгч түтгэлзүүлэх ёстой. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж, хэргийг түтгэлз үүлэхийг өмгөөлөгчид шүүгчээс хүссэн байдаг. Гэтэл дээрх хүсэлтэд бас л татгалзсан хариулт авсан учраас хүсэлт болгонд татгалзах шүүгчдийг улс төржиж байна гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй боллоо.
ШУДАРГА ЁС УУ, ШУРГАЛСАН САЛБАДАЙ ЮУ
Цагдаагийн нэр бүхий дарга нарын хэргийг өмгөөлж байсан өмгөөлөгчид аргагүй эрхэнд үйлчлүүлэгчээсээ татгал зав. Хууль бус бүхний өмнөөс сөрж, гольдролд оруулах гэж зүтгэж ажилласан өмгөөлөгчид мухардсандаа үйлчлүү- лэгчиддээ эрх зүйн туслалцаа үзүүлэх бодит боломжгүй болсноос ийм алхам хийсэн нь лавтай. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 8.6 дахь заалтад заасан эрхээ эдэлсэн өмгөөлөгчдийн хувьд урьд өмнө нь манай улсад гарч байгаагүй тохиолдол учраас олон нийт сэртхийн хүлээн авсан . Арга ч үгүй байх. Тавын таван өмгөөлөгч нэгэн зэрэг үйлчлүүлэгчээсээ татгалзсан нь Монгол Улсын түүхэнд бүү хэл дэлхийд хэр олон байдгийг мэдэхгүй. Хууль ёс яриад хууль бус үйлдэлд ханцуй шамладаг, шударга ёс яриад шударга бус үйлдэлд мугуйдлан зүтгэдэг хуульчид биш бохир улстөрчид прокурор, шүүхэд тухалж байгаа хойно хууль нь гууль болох нь тодорхой болоод байх шиг.
Хүйтэн хайхрамжгүй, хууль зөрчиж хүний амьдрал, хувь заяагаар тоглож, эрх чөлөө, эрүүл мэндээр нь даажигнаж, эрхийг нь хязгаарлаж, шоронд хорьж, ингэснээрээ дарга нарт таалагдсан алиа салбадай нар албан тушаалын хэнээрхэлээр төрийн нүүрийг самардах нь хэрээс хэтэрлээ. Шүүхийн тухай хууль болон “Шүүгч зөвхөн хуульд захирагдаж, хуулийн хүрээнд ажиллана” гэсэн тангарагыг мөрдөж биш сөрж, бодит амьдрал дээр эсрэгээр нь “биелүүлж” яваа, улайрагчдын хөлд үнэн ёсны төлөө, шударга ёсны төлөө ажил амьдралаараа дэнчин тавин ажилласан төрийн жинхэнэ алба хаагч, хуульч өмгөөлөгчдийн мөр балрах ёсгүй баймаар.
УЛСТӨРЧИЙН БАГТАЙ УРВАГЧ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОХ ЭРХГҮЙ
Цагдаагийн нэр бүхий дарга нарт холбогдуулан үүсгэсэн хэргийг зарим нэг улстөрчийн хүсэлтээр сэргээж, хууль зөр чин, зүйл ангийг нь өөрчлөхдөө “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлээр зүйл чилж, шалгахыг удирд лагадаа байдаг хүмүүстэй үүрэг болгосон нь өнөөдөр хэдийнэ нууц биш болсон. Учир нь Улсын ерөнхий прокурор уг хэргийг сэргээсэн нь УИХ-аас батлан хэрэгжүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл болсон. Эндээс харахад улстөрч, прокурорын энэ үйлдэл ирэх сонгууль угтсан, сурсан занг сураар боож болдоггүй олон араншингийн нэг гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Учир нь эрхэм прокурорын “Ийм хэрэг, Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй” хэмээн АН-ын хурал дээр тавьсан илтгэлдээ дурдсаныг сонссон иргэд мартаагүй. Тэрбээр мөн “2008 оны долоодугаар сарын 1-ний асуудлаар зарим хүмүүст холбогдуулсан хэргийг сэргээж шалгах гэж байгаа сураг байна. Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг сэргээж болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг сэргээж шалгах үндэслэл байхгүй” хэмээн хариулж байснаас нь үзэхэд өнөөдөр хэлж, маргааш мартдаг нь түүний гэм биш зан бололтой.
Нэгэнд нь байдаг, нөгөөд нь байдаггүй эрхэм прокурорын гаргасан үндэслэл гэгч нь хаана ямар хууль дээр солбиод байгааг энэ дашрамд улстөрч прокурор Д.Дорлигжаваас асууж, хариулт авмаар байна. Учир нь Ерөнхийлөгчийн Аяганы алагаас адууны алаг хэмээн чангаар тунхаглаж, ард түмнээ уриалж байсныг эрхэм Ерөнхий прокурор сонссон нь лавтай. Тийм атлаа хуулийн үндэслэлгүй байхад нь ч хэргийг Улсын ерөнхий прокурор дур мэдэн сэргээж болдог давуу эрхтэй гэдгийг “цагдаагийн дарга нарын” хэмээн тодотго сон хэргээс харж болохоор байна.
Хамгийн гол нь эрхэм Ерөнхий прокурор Монголын ард түмэн бичиг үсэгт тайлагдсан, хуулийн гаргалгааг гаргаж унших чадвартай гэдгийг үл ойшоогоод байгаа нь харамсалтай. Тиймээс таны гаргаж байгаа энэ бүхэн “ариун явдал” мөн гэж үү хэмээн асуумаар байна. Учир нь хууль сахиулагчид өөрөө хуулиа зөрчиж, үүнийгээ “Олон зүйл битгий ярь. Улстөр гэдэг том тоглоом. Үүнийг ойлгохгүй бол асуух ч хэрэггүй” хэмээн дорд албан тушаалтандаа бухимдлаа тайлсан нь эдүгээ нууц биш нууцын нэгд бичигдэх боллоо.
Эрүүгийн хуулийн 263, 294 дүгээр зүйл нь гэмт хэрэгт тооцсон үйлдлийн хувьд үг, үсэг агуулгаараа адилхан ч, хоёр зүйлээр ялгардаг. Эрүүгийн хуулийн 263 нь энгийн дарга нарт, 294 нь арми, хил, дотоодын цэргийн дарга нарт хамаардаг юм. Мөн дээрх зүйл ангиудын ногдуулдаг ял нь өөр. 263 дугаар зүйл нь тав хүртэлх жил байдаг бол 294 дүгээр зүйл нь 5-10 жил хүртэл ялтай. Өөрөөр хэлбэл, арми, хил, дотоодын цэрэгт ямар нэг түвшний даргын албан тушаал эрхэлж байгаа бол бусад бүх байгууллагын дарга, тэр бүү хэл улсын Ерөнхийлөгчөөс хоёр дахин илүү хатуу шийтгэл хүлээх ёстой гэсэн утгатай. Харин энэ байдал өнөөдөр бодит амьдрал дээр урвуугаар эргэсэн нь улстөрчийн багтай башир хуульчдын балаг гэхэд хэтрүүлсэн болохгүй нь.
Х.ЦЭНДСҮРЭН