Монголчууд хар тамхи зөөсөн, залгисан, бусдад дамжуулсан гэх ноцтой мэдээлэл байнга чих дэлсэх боллоо. БНХАУ-ын Тэн жиний боомтоор 2011 оны есдүгээр сард хар тамхи тээвэрлэж яваад баригдсан таван иргэний хэргийг өнгөрсөн долоо хоногт Бээжингийн ардын шүүхээр хэлэлцэж шийдлээ.
Тэдний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй бөгөөд 200-800 грамм капсултай героиныг залгисан нь гаалийн шалгалтаар илэрсэн юм байна. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд иргэн Б-д (800 грамм героин залгисан) цаазаар авах ял оноожээ. Б,Н нар найз бүсгүйчүүд бөгөөд насаар нь хорих ял оноолоо. Харин Г ( эмэгтэй), Ц (эрэгтэй) нарт 15 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Х.СҮРЭН