Цагдаагийн дарга нарын хэргийг шүүх хурал өнгөрсөн лхагва гаригт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид болсон. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Үндсэн хуулийн цэцэд зүйл ангийн талаар маргаан үүссэн байхад илт хууль зөрчин, хэрэгсэхгүй байгааг эсэргүүцэж байна. Биднийг байсан, байгаагүй Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг яллах нь тодорхой байна. Тиймээс бид өмгөөлөл явуулахаас татгалзаж байна” гэж мэдэгдсэн тухай өмнөх дугаартаа бид мэдээлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийж, шүүхэд хүндэтгэлгүй хандсан, хууль зөрчсөн гэж өмгөөлөгчдийг буруутгаж буйгаа хэлэв. Шөнөдөө өмгөөлөгчдийг цагдан хорих гэж байна гэх мэдээлэл тархаад намжив. Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэтэй утсаар холбогдон цөөн асуултад хариулт авлаа.
-Танай шүүхээс өмгөөлөгчдийг цагдан хорих тухай шийдвэр гаргасан гэх юм. Шүүхэд ийм эрх байдаг юм уу?
-Зарим нэг хэвлэлд баривчилсан мэтээр бичиж. Бид тийм шийдвэр гаргаагүй байна. Түүнээс гадна цагдан хорих шийдвэр гаргах нь хэргийг таслах эрхтэй шүүгч нарын эрх мэдлийн асуудал.
-Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Өмгөөллийн ёс зүйн 8.6-д зааснаар өмгөөлөгчид татгалзах эрхтэй гэж тэд мэдэгдсэн. Харин шүүх татгалзах эрхгүй гэх юм?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41.2-т хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон үеэс өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалт гаангүйгээр өөрийн үүргээс татгалзах, хууль бусаар нотлох баримт цуглуулах эрхгүй гэж заасан байдаг. Ямар нэгэн шийдвэр гараагүй байхад олон зүйл ярих зохимжгүй. Шийдвэр гарсан хойно үнэн бодит мэдээлэл өгье гэв. Өмгөөлөгчдийг шүүхэд хүндэтгэлг үй хандсан гэж үзээд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах бололтой.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны (МӨХ) Удирдах зөвлөл өмгөөлөгчийн эрх чөлөөнд халдсан асуудлаар өчигдөр хуралдав. МӨХ2ны Ерөнхийлөгч Б.Пүрэвням, удирдах зөвлөлийн гишүүд 17.00 цагт мэдээлэл хийсэн юм. “Өмгөөлөгчдийг шүүх хуралд оролцуулах гэж хүч хэрэглэн чирсэн тухай өмгөөлөгчид бидэнд мэдэгдээд гомдол гаргасан. Бид үүнийг эрс эсэргүүцэж байна. Тиймээс тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс Ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа. Цаашдаа өмгөөлөгчийн эрх чөлөөнд халдах оролдлого гаргахгүй байхын төлөө ажиллана” гэж Удирдах зөвлөлийн гишүүд ярилаа.
Х.СҮРЭН