100 мянган айлын орон сууц хөтөлбөр, түүнийг тойрсон мэдээ мэдээлэл өнөөдөр иргэдийн хувьд яахын аргагүй халуун сэдэв болоод байгаа. Хүмүүс шаардлагатай материалуудаа бүрдүүлэхээр яаран сандран энд тэнд дугаарлаж, байраа сонгохоор тавхайгаа эргэтэл гадуур явж байна. Барилгын гүйцэтгэл нь ихэвчлэн 30-50 хувьтай, тэр бүр бэлэн ашиглалтад орсон байр байхгүй, байгаа нэг нь тоймгүй өндөр үнэтэй зэрэг бэрхшээлтэй асуудал их бий. Харин өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэхчилэн яаран бүү сонголт хийгээрэй, авах байр, мөн барилгын компаниа урьдчилан сайн судлаарай гэж иргэдэд юуны өмнө зөвлөмөөр байна. Энэ хөтөлбөр тав зургаан жил үргэлжлэх учраас эртнээс ул суурьтай бодож төлөвлөж, сайн судалж байж насан туршийн амьдрах орон сууцаа авахгүй бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж, цөхрөнгөө барж суугаа оршин суугчид нийслэлд цөөнгүй байгааг дараах жишээнээс харж болно.
Хотын төвд, нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орших “Пума констракшн”-ы барьсан 51 дүгээр байр уг нь аль эрт 2010 онд ашиглалтад орсон. Барилгын компани байраа ашиглалтад оруулав уу, үгүй юү өөрсдөө СӨХ байгуулж, иргэдээс сар болгон мөнгө авч эхэлжээ. Байранд ороод удаагүй байж юу юуны туханд хүрэлгүй хэл ам хийгээд яахав гээд эхэндээ ч хэлсэн мөнгийг нь оршин суугчид өгдөг байж. СӨХ-ны мөнгөнөөс гадна, цахилгаан, халаалт, дулааны мөнгийг хүртэл бэлнээр тооцож авдаг, хэрэглэсэн хэмжээнээс нь их мөнгө суутгах болсонд тус байрны оршин суугчид эсэргүүцэж, энэ тухайгаа СӨХ-ны даргадаа хэлтэл огтхон ч хүлээж аваагүй аж. Уг нь шинэ байрыг улсын комисс хүлээж авсан л бол барилгын компани нь харъяа дүүргийн эрчим хүчний газар, аль ойр байгаа орон сууцны контортой ус дулаан, цахилгааны гэрээ байгуулж, албан ёсоор хүлээлгэж өгдөг ёстой. Гэтэл “Пума констракшн”-ыхан орон сууцны конторуудтай огт гэрээ байгуулаагүй төдийгүй айл өрх үүдээс албан газрын тари фаар тооцож, хэрэглэсэн ус, дулааны мөнгийг нь суутгаж авсаар өдийг хүрсэн байжээ. байтугай наймдугаар сар хүртэл халаал тын мөнгийг 50 хувиар тооцон бичиж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Есдүгээр сарын 15-наас халаалт өгд гийг нийс лэ лийнхэн бүгд мэднэ.
Нийслэлийн орон сууцны айл өрхүүдийн цахилгааны мөнгийг авахдаа 150 кВт хүртэл хэрэглэсэн бол нэг кВт-ыг 74 төгрөг, 250 кВт хүртэл хэрэглээтэй бол нэг кВт-ыг 84 төгрөгөөр тооцдог. Гэтэл тус барилгын компанийн СӨХ оршин суугчдаас албан байгууллагын тарифаар буюу хэдэн ч кВт цахилгаан хэрэглэсэн ялгаагүй нэг кВт-ыг 96.8 төгрөгөөр тооцон авч иргэдийг хохироосоор хоёр жилийн нүүр үзжээ. 50-иад айл өрхийн эрх ашиг хөндөгдөж, аргаа барахдаа оршин суугчид цахилгаан ус, дулааныхаа мөнгийг өгөхгүй гэж гүрийж үзэж. Гэтэл шинэ жил, Цагаан сар гээд баяр ёслолын үеэр, оройн цагаар, амралтын өдрүүдэд цахилгаан, ус дулааныг нь таслан шантаажлах болжээ.
Аргаа барсан зарим айл харанхуйд даарч хөрөн зутарч суухаар гээд эхнээсээ мөнгөө төлж. Харин энэ талаар судалж, хууль бус үйл ажиллагаа явуулаад байгааг нь мэдсэн зарим айл өрх сүүлийн хэдэн сар төлбөрөө огт өгөөгүй аж. Гэтэл тэднийг барилгын компаниас шүүхэд өгнө гэж дарамталж эхэлжээ. Энэ хугацаанд оршин суугчид зүгээр суусангүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын газар гээд хандаагүй, очоогүй газар байхгүй гэнэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэг чийн төлөө газраас “Пума констракшн” ХХК-ийн байгуулсан “Эв нэгдэл биднийх” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу байгуулагдаагүй тул тус байрны оршин суугчдад үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байна.
Суугчдаас авсан ус дулааны тарифыг үндэслэлгүй авсан байж болзошгүй байна. Иймд 51 дүгээр байрны оршин суугчид холбогдох хууль тогтоомжийн дагуу нийт суугчдын хурлыг зохион байгуулж, СӨХ-оо шинээр байгуулах шаардлагатай бөгөөд “Эв нэгдэл бид нийх” СӨХ-нд төлсөн төлбөрийн зөрүүг эргүүлэн авах эрхтэй” гэсэн хариу иржээ. Гэтэл энэ газруудаас очиж шалгалт хийн, акт тавьж, “Үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байна, иргэдийг хохироож байна, зөрүү мөнгийг олгоно уу” гэж акт гаргаж, барилгын компанийн удирдлагуудад өгөөд байтал өнөөх "Пума констракшн"-ы эзэд болоод 51 дүгээр байрны "Эв нэгдэл биднийх" СӨХ-ныхон огтхон ч тоосон шинжгүй ямар нэгэн арга хэмжээ авалгүй гэдийсээр өдий хүрчээ. Төрийн хуулийг тоодоггүй, даварсан энэ компанид үйлчлэх хууль журам гэж үгүй бололтой. Эднийх зөвхөн 51 дүгээр байр ч биш, сүүлийн 7-8 жилд ашиглалтад оруулсан таван байр нь яг ийм "асуудал"-тай. Оршин суугчид нь албан газрын тарифаар мөнгөө төлдөг, өөрсдийн хүмүүсээс бүрдсэн "Эв нэгдэл биднийх" СӨХ нь эдгээр байруудыг нийтэд нь хариуцдаг гэж байгаа.
"Пума констранкшн"-ы барьсан, "Бөмбөгөр" худалдааны төвийн урд байдаг 56 дугаар байр 2005 онд ашиглалтад орсон бөгөөд оршин суугчид нь яг дээрхтэй ижил шалтгааны улмаас долоон жил хохирч байгаад энэ оны хоёрдугаар сараас л нэг юм албан ёсоор айл өрхийн үнэ тарифаар төлбөрөө төлж эхэлжээ. Энэ хугацаанд оршин суугчид нь хөлөө хүрэх газар гүйж, өчнөөн зардал чирэгдэл болж, арай гэж нэг асуудлаа шийдүүлсэн аж. Үлдсэн дөрвөн байрны оршин суугчид одоо тэр зовлонг биеэр амсаж сууна. Барилга барих зөвшөөрөл авахдаа албан газрын зориулалтаар гэж хэлж авчихаад дараа нь орон сууц болгон зарж борлуулан ашиг хонжоо олчихоод иргэдийг хохироож, тэгээд бас болоогүй, төрийн хуулийг уландаа гишгэж суудаг “Пума констракшн”- ыханд тооцох хуулийн хариуц лага алга уу.
Оршин суугчид нь Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэм лэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаад нэмэргүй болохоор нь аргаа барахдаа л олон нийтэд хүргэхээр хэвлэл мэдээллийнхэнд хан даж, Ерөнхийлөгчид захидал би чих нь халаг сууна.
Гэтэл иргэдийг хохироож хууль бус үйл ажиллагаа явуулж буй ийм барилгын компани “Пума констракшн”- аар тогтохгүй аж. Сууц өмчл өгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга Д.Жаргалсайханы ярьж буйгаар барилгын компаниуд СӨХ байгуулан, өөрсдийгөө хаацайлдаг, дээрхтэй адил шалтгаанаар иргэдийг чирэгдүүлж байгаа явдал шинэ барилгуудын 60 орчим хувийг эзэлж байгаа аж. Жишээ дурдахад, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Хөгжил” СӨХ, Сүх баатар дүүргийн III хорооны “Зөгийн үүр” СӨХ оршин суугчдаас яг дээрхтэй адил шалтгаанаар албан газрын тарифаар дулаан цахилгааны мөнгө авдаг байна. Уг нь СӨХ-г барилгын компани бус оршин суугчид өөрсдөө байгуулж, өөрсдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахад анхаарах учиртай. Даварсан барилгын компаниуд, түүний гар хөл болж буй СӨХ-д хэдий болтол ингэж иргэдийн эрх ашгийг хохироосоор, хууль дүрэмд захирагдахгүй дур зоргоороо аашилсаар байх вэ. 100 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа энэ үед одооноос л иргэд энэ талаар мэдлэгтэй байж, барилгын компаниудыг судалж, зөв сонголт хийхгүй бол зээл хөөцөлдөж, мөнгөө шавхаж арай гэж нэг орон байртай болчихоод эцэст нь ингэж эрх ашгаараа хохироход хүрэх вий.
Г.ТЭРГЭЛ