-Дугаар шилжих мөчид шүүгдэгчдийн өмгөөлөгч нарыг шүүхэд хүндэтгэлгүй хандсан гэдэг үндэслэлээр баривчлах гэж байна гэсэн мэдээлэл ирэв-
УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг тараах, нийгмийн хэв журам сахиулах ажлыг удирдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаа лалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа (ШШГЕГ) 461 дүгээр ангид саатуулаад найм хонож байна. Тэдний хэргийг шүүх хурлыг тус ангид энэ сарын 28-ны 10.00 цагт хийх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх гаргасан юм.
“БУРХАН МИНЬ, МИНИЙ ХҮҮ ХҮН АЛААГҮЙ”
III.28-ны 09.00-09.30 Шүүх хурал эхлэхээс нэг цагийн өмнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид очиход сүү өр гөсөн эхчүүд олон байв. Цагдаагийн хурандаа Ш.Бат сүхийн ээж 73 настай Д.Цэсэн гуай “Бурхан минь, миний хүү хүн алах хүн биш. Өршөөж хайрла” хэмээн маань уншин, сүү өргөж байв. 461 дүгээр ангийнхан нэг цагийн өмнө хамгаалалтад гарч, нэг ч хүн дотогш нэвтрүүлэхгүй байв. Тэр ч бүү хэл хуваарийн дагуу ар гэрийнхэн тэйгээ уулзахаар очсон иргэдэд “Өнөө дөр шүүх хурал болох гэж байгаа. Нэг ч хүнийг оруулахгүй, буц” гэхэд зорьж очсон иргэд бухимдаж “Энэ тухайгаа эртхэн хэлэхг үй яасан юм бэ” гэж байв. Шүүх хурал эхлэхийн өмнө талийгаач Э.Дорж сүрэнгийн аав Ц.Энхбаяртай уул захад “Дөрвөн жил хүлээсэн хэрэг шүүхийн шатанд шийдэгдэх эх лэл тавигдаж байна. Зөв хөн дөрв өн даргыг шийтгээд энэ асуудал дуу сахгүй. Энэ шүүх хурал ээдрээтэй хэргийн олон учгийг тайлах болов уу гэж итгэж байна” гэв. Хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл, хурандаа Ш.Бат сүхийн эхнэр М.Алтан цэцэг нар “Шүүх үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Бидний нөхөр ажилдаа зүрх сэт гэлээ зориулж, хоёр гүй сэтгэлээр зүт гэсэн гэдгийг шүүг чид ойшоохгүй ч ард түмэн мэднэ” гэв.
ШҮҮХИЙНХЭН УЛСТӨРЖИЖ БУЙГАА ИЛТ ХАРУУЛЛАА
III.28-ны 10.00-11.00 цаг. Шүүх бүрэл дэхүүн ирэхийн өмнөхөн төрийн тусгай хамгаалалттай таван “Land cruiser” ямар ч хяналт шал галтгүй дотогш нэвтэрсэн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХын дарга асан Д.Лүндээжанцан, Ерөн хий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц. Мөнх-Оргил нарынх аж. Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагч С.Хишигжаргал, Ц.Уртнасан нар ирснээр шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчдийг тус хорих анги руу нэвтрүүлэв. Сэтгүүлчид хаалттай шүүх хурлын нээлт, хаалтыг сурвалжлах эрхтэй ч тус ангийн хамгаалалтынхан “Оруулахг үй, онцгой бүсэд хэн дуртай нь нэвтрэх эрхгүй” гэв. Гэтэл төд удалгүй дээрээс ирсэн нэрсийн дагуу гэсэн тайлбар хийгээд МҮОНТ, “Eagle”, “C1” телевизийнг оруулснаар цагдаагийн ар гэрийнхэн, олон нийт, сэтгүүлчид хамгаалалтынхантай маргаж, эсэргүүцлээ илэрхийлэв. “Яагаад гурван телевизэд давуу эрх олгож байгаа юм бэ. Бүгд АН-ынхны телевиз байна. Тэд үйл явдлыг ямар өнцгөөс тайлбарлаж, ямар мэдээ бэлтгэн олон нийтэд цацах нь ойлгомжтой. Улстөржөөгүй гээд байсан нь энэ үү. Үүнийг юу гэж ойлгох вэ” гэсэн хүмүүс олон байв. “Та нар бидэнтэй маргах хэрэгг үй. Бид тушаал л биелүүлж буй хүмүүс. Дээрээс ирсэн нэрийн дагуу бид нэвтрүүлсэн. Одоо ангийн даргад хэлээд ч юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн тайлбарыг хамгаалалтынхан хийсээр нэг цаг өнгөрөв.
Н.ЭНХБАЯР: БҮГДЭЭРЭЭ ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ХИЙХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЬЕ
12.00-12.20 цаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр хорих 461 дүгээр ангиас хамгийн эхэнд гарч ирэв.
-Шүүх хурал эхэлсэн үү. Та яагаад шүүх хурлаас гараад ирэв?
-Шүүх дуудсан ёсоор би ирсэн. Шүүх хурал эхэлсний дараа биднийг танхимаас гарахыг хүссэн. Дуудсан цагт ирж гэрчийн мэдүүлгээ өгөөрэй гэсэн учир гараад ирлээ.
-Шүүх хурлыг нээлттэй хийх талаар шүүх бүрэлдэхүүн ярьж байна уу?
-Би эхнээсээ шүүх хурлыг нээлттэй хийе гэсэн саналтай байсныг та бүхэн санаж байгаа байх. Энд ирсэн цагдаагийн ар гэрийнхэн, ямар шийдвэр гаргах бол гэж хүлээж буй олон нийт ч нээлттэй хийхийг шаардаж байна. Тиймээс бүгдээрээ хүчээ нэгтгэн шүүх хурлыг нээлттэй хийх шаардлага хүргүүлье. Нууц мэдээлэл гэх зүйл байхгүй шүү дээ. Долоодугаар сарын 1-ний өдөр юу болсныг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хэн буруутай, хаанаа ямар алдаа гаргасан, яагаад жагсаал цуглаан болсон, улс төрийн намууд ямар байр суурьтай оролцсон гэх мэт асуудлаа нээлттэй хэлэлцээд шийдэх ёстой. Үймээн болсон өдөр жирийн иргэнээсээ авахуулаад Ерөнхийлөгч миний бие хүртэл алдаа гаргасан шүү дээ. Энэ бүгдийг ойлгож, асуудалд хандах ёстой. Харин үүргээ гүй цэтгэсэн цагдаагийн дөрвөн ажилтныг яллах нь асуудлыг төгс, шударга шийдэхэд тус болохгүй. Үүний цаана гэмт хэрэгтнүүд нь нуугдаж, өдөөн турхирсан намууд үлдэх боломж олгож болохгүй гэв.
О.АЛТАНГЭРЭЛ: ИЛТ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ҮЙЛДЛИЙГ БИД ЭСЭРГҮҮЦЭН ШҮҮГДЭГЧ НАРАА ӨМГӨӨЛӨХӨӨС ТАТГАЛЗЛАА
12.40 цаг. Гадаа байсан хүмүүст шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна гэсэн мэдээлэл ирсний дараа өмгөөлөгч О.Алтангэрэл, шүүгдэгч Г.Ганбаатарын шинэ өмгөөлөгч Т. Мөнхдэлгэр нар гарч ирэв.
-Шүүх бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргав. Үндсэн хуулийн цэцэд зүйл ангийн талаар маргаан үүсгэн, шалгаж буй талаар та бүхэн танилцуулав уу?
О.Алтангэрэл: Дотор юу болсныг би та бүхэнд товчхон, үнэнээр нь хэлье. Үндсэн хуулийн цэцэд зүйл ангийн талаар маргаан үүссэн тохиолдолд шүүх хурлыг түдгэлзүүлнэ гээд цагаан дээр хараар бичсэн хууль байдаг. Гэтэл шүүх хуулиа биелүүлэхгүй, тэр ч бүү хэл бидэнд хамаагүй гэж байна. Бид Сүхбаатар дүүргийн шүүгчдэд хандан “Хууль эрх зүйн талаар бидний олж авсан мэдлэг боловсрол шүүх хурлын үйл явцад гологдож байгаа юм байна. Шүүгдэгч нар өмгөөлөгчтэй байсан ч, үгүй ч та бүхэн улс төрийн тоглолтоо үргэлжлүүлж, шийдвэрээ гаргах нь тодорхой байна. Бид ийм шийдвэр гаргаж байгаа бол үйлчлүүлэгч нараасаа татгалзлаа” гэж хэлсэн.
-Та бүхэн шүүгдэгч нараа орхиж болж байгаа юм уу. Одоо шүүх хурал үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу. Шүүгдэгч заавал өмгөөлөгчтэй байх ёстой шүү дээ?
-Өмгөөллийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Өмгөөллийн ёс зүйн дүрмийн 8.6-д зааснаар бид өмгөөлөхөөс тат галзаж байна. Бид байсан, байгаагүй ялгаагүй яллах шийдвэр гаргах нь тодорхойг бид харлаа. Бид татгалзаж буйгаа илэрхийлэхэд шүүгч Ч.Хосбаяр шүүх хуралд суухыг шаардан, хагас цаг гаруй хугацаанд хорьж, сүүлдээ бид гаргахыг шаардаж, цагдаа нартай барилцаж авлаа. Өмгөөлөгч Ц.Итгэл “45 жил өмгөөлөгчөөр ажиллахдаа хууль илт зөрчдөг шүүгч, шүүх хурал үзсэнгүй” гээд ухаан алдсан. Одоо бие нь тааруу байна. Шүүх бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Шүүгдэгч заавал өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох ёстой гэв. Шүүгдэгч О.Зоригт, Ш.Батсүх нарын өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар Ц.Итгэл өмгөөлөгчийг түшсээр гарч ирэв. Тэрбээр “Бие тааруу байна, даралт ихдээд” гэхээс өөр зүйл ярьсангүй.
С.БАЯР: ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫГ БУРУУТГАХЫГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
14.10 цаг. Шүүх хуралд гэрчээр ирсэн Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, ХЗДХ-ийн сайд асан Ц. Мөнх-Оргил нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Шүүх бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргасан бэ. Та бүхэн мэдүүлгээ өгсөн үү?
Ерөнхий сайд асан С.Баяр: -Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж бидэнд сая мэдэгдлээ. Бид шүүх хурлын явцад үнэн бодит мэдүүлэг өгөх ёстойгоо ойлгож байна. Тиймээс долоодугаар сарын 1-ний үймээний тухай шүүх хурлын өмнө ярихгүй байхыг хичээж байна. Шүүх хурлын дараа бид байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрх нээгдэх учир эрхэм сэтгүүлчид ойлгоно гэдэгт итгэж байна.
-Шүүхээс шударга шийдвэр гарна гэдэгт та итгэлтэй байна уу?
-Мэдээж шударга байгаасай гэж хүсэлгүй яахав. Энд цугларсан хүмүүс “Цагдаа шударга бус зүйлийн золиос биш” гэж хашгирч байгаатай би санал нэг байна. Тэр өдөр юу болсныг бид бүгд харсан, үзсэн. Гэтэл бүх хүч чадлаа дайчлан ажилласан цагдаагийн ажилтнуудыг буруутгах ёсгүй. Шүүх ийм шийдвэр гаргавал цагдаагийн ар гэрийнхэн төдийгүй ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Долоодугаар сарын 1-ний үйл явдал нээлттэй болсон шүү дээ. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Сэтгүүлчдэд сурвалжлах эр эрхийг олгож буй бол бүгдэд нь адил хандах ёстой. Бид шүүгчтэй уулзаад энэ тухай асуухад “Манай шүүхийн Тамгын газраас гаргасан шийдвэр” гэж хэлж байна. Ямар дарга нь гэж асуухад “Би мэдэхгүй” гэсэн. Ганц хоёрхон телевизэд нэвтрэх эрх олгож буй нь иргэдийн мэдээлэл авах эрхийг боомилж буй хэрэг.
-Шүүх хурлын үйл явц, сэтгүүлчдийг алагчилж байгааг та юу гэж үзэж байна вэ. Та бүхэн өөрсдийн байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгаа юм бэ?
Ц.Мөнх-Оргил: -Шүүх эцсийн шийдвэр гаргаагүй байхад бид байр сууриа илэрхийлж, шүүхийн шийдвэрт нө лөөлөх гэсэн мэт үйлдэл гаргаж болохгүй. Бид шүүх хуралд болсон үйл явдлыг үнэнээр хэлж, мэдүүлнэ.
-Цагдаагийн удирдлагуудыг энэ хэрэгт яллагдагчаар татсан. Энэ нь үндэслэлтэй гэж та бодож байна вэ?
-Үндэслэлгүй, үгүйг би хэлэхгүй, шүүх шийднэ. Шүүх шийдвэрээ гаргаагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн хууль байдаг ч хэрэгжиж буй эсэхэд би эргэлзэж байна. Хэн буудсан бэ гэдэг нь тогтоогдоогүй байхад цагдаагийн дарга нар буудсан, гэм буруутай гэж ярьж буй нь Үндсэн хуулийн гэм буруугүйн зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Цагдаагийн дарга нарт хэн тушаал өгсөн бэ гэдэг бол өөр асуудал.
Д.Лүндээжанцан: -Би хуульч хүн. Энэ үйл явдлын талаар олон зүйл яримаар байна. Гэтэл би шүүх хуралд гэрчээр дуудагдсан бо лохоор олон зүйл ярих боломжгүй. Цаг нь болохоор зүйлчлэл, хэргийн үйл явцын талаар байр сууриа илэрхийлнэ гэв. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн үүдэнд цугларсан хүмүүс шударга шийдвэр гаргахыг шаардан орилолдож, машиныхаа дуут дохиог дуугаргасаар үлдэв. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон дараагийн шүүх ху ралд гэрчээр дуудагдсан хүмүүс, хо хирогчид оролцоно гэдгээ хэлсэн ч шүүгдэгчдэд хэн гэдэг өмгөөлөгч хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх нь тодорхойгүй боллоо. Энэ хэргийн зүйлчлэлийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэснийг шүүх хэрэгсэхгүй байгаад олон хүн дургүйцлээ илэрхийлж байв. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчдийг хууль зөрчсөн гэж үзжээ.