ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд өнөөдөр 10.00 цагаас “Долоодугаар сарын 1”-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Уг нь Үндсэн хуулийн цэцэд энэ хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байгаа маргаан үүсгэсэн хэдий ч түүнийг үл харгалзан ял оноох чиглэл өгсөн байж бол зошгүй гэнэ.
Албан бус эх сурвалж “Ерөнхийлөгч цагдаагийн дарга нарт зургаан жилийн ял оноох чиглэл өгөөд ХБНГУ-д айлчлал хийхээр мордож байгаа. Мөн Ерөнхий прокурор өөрсдийн дэглэсэн “жүжгээсээ” бултахын тулд гадагшаа явсан” гэв. Уг нь шүүх хурлыг хойшлуулах, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх талаар өмгөөлөгчид нь ажиллаж буй ч хурлыг хаалттай бүсэд хийж, ял оноох, түүгээр ч зогсохгүй хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч гадагшаа явсныг үл харгалзан хийж болзошгүй буй гэнэ.
Харин өөр нэгэн эх сурвалж “Өнөөдөр шүүх хурал хойшилно. Шүүх илт хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх гэж най даж байна. Ч.Амарболд генералын өмгөөлөгчийн утас холбогдохгүй байна. Ямартай ч тэрбээр шүүх хуралд оролцоно” гэлээ.
Г.РАВЖАА