Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн баасан гаригт “Бид долоодугаар сары 1-ний хэргийн талаар мэдээлэл хийх шаардлагагүй байсан юм. Гэтэл энэ хэргийг хэт улстөржүүлж, шүүхийн шүүн таслах ажил хэвийн явах боломж алдагдаж, төрийн шүүх ажлаа хийж чадахгүй болтол нь дарамталж, төрийн өндөр албан тушаалтнууд буруу ташаа мэдээлэл, мэдэгдэл гаргаж байгаа учир хариу өгөхөд хүрлээ” гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Энэ хэргийн мөрдөн шалгах ажил дуусаж, шүүхэд ирснээс эхлэн зүйл анги нь тохирохгүй байна гэх мэдээлэл гарах болсон. ХЗДХ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл тайлбарлан хэлж байсан. Түүнээс гадна хошууч генерал Ч.Амарболд дотоодын цэр гийн командлагчаар томилсон тушаал байхгүй гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар албан ёсоор мэдэгдсэн байна лээ?
-Хүн өөрийгөө, найз нөхдөө зөвтгөж, өмөөрч болно. Гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт хэт хутгалдаж байгаа нь асуудлыг шийдэхэд түвэгтэй болгож байна. Зүй нь тэд хэн нэгнийг өмөөрөхийн төлөө хуулиа, зарчмаа уландаа гишгэх ёсгүй. Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг яагаад хуульд байхгүй зүйл ангиар яллах гээд байна вэ гэж олон хүн асуудаг. Та бүхэнд нэг баримт үзүүлье.
УИХ-ын 2008 оны хоёрдугаар сарын 1-ний чуулганаар Эрүүгийн хуулийн 274.1, 247.2-т заасан бусад цэрэг гэдэгт цагдаа, дотоодын цэргийг хамааруулж ойлгох талаар ярилцаж байсан тэмдэглэл байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос чуулган удирдаж байсан Д.Лүндээжанцан “274.1-ийн бусад цэрэг гэснийг 274.2-ын бусад цэргийн бие бүрэлдэхүүн гэснийг хасах, эсвэл ижилхэн болгох юм уу гэхэд” Ц.Нямдорж ”Өмнөх хэлэлцүүлгээр бусад цэрэг гэдэг үгийг авчихсан. Тэгэхээр дотоодын цэрэг, хилийн цэрэг энэ цэргийн гэмт хэргийн субъект биш болж таараад байна. Ийм байж болохгүй. Тиймээс 274.1, 274.2-т заасан бусад цэрэг гэдгийг сэргээе гэж ойлголцсон юм. Хуучин заалтууд үлдэнэ гэсэн утгаар санал хурааж өгөөч” гэжээ. Ингэж ярьж хуулиа баталчихаад одоо өөрөөр тайлбарлаж болохгүй.
Ч.Амарболдын өмгөөлөгч нь дотоодын цэргийн дарга биш гэсэн утгатай бичиг бариад гүйж байна лээ. Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна гэж заасан. Энэ ч утгаараа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч мөн адил дотоодын цэргийн даргын үүргийг гүйцэт гэж, үүрэг чиг өгч ажиллаж байсан байх.
-Энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлсэн хүмүүс шүүхийн үйл ажиллагааг саатуулж байна гэж та хэллээ. Гэтэл хэргийг эцэслэн шийдээгүй байхад Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Тэд хүн буудсан нь тодорхой байна. Нотлох баримт хангалттай” гэж удаа дараа зарласан. Ингэж болдог юм уу?
-Ийм ийм нотлох баримтыг үндэслэн гэм буруутай гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байна гэж хэлэх эрхтэй хүн бол ганцхан улсын яллагч. Хэрвээ яллах үндэслэл муу, баримт нотолгоо байхгүй бол тэр хүн яллахаас татгалздаг. Нотлох баримт байсан учир түүнийгээ тайлбарлан хэлсэн.
-Таван хүнийг хэн буудав гэдгийг одоо хэр нь тог тоогоогүй гэдгийг олон хүн хэлдэг. Гэсэн атлаа энэ хүмүү сийг яллах гээд байгааг ойлгохгүй байна. Проку ро рын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэн хэнийг буудсаныг тогтоосон юм уу?
-Хүний амь нас хохирсон асуудлыг цагдаагийн дарга нарын хэрэгтэй хольж ойлгоод байх шиг байна. Цагдаагийн дарга нарыг үүрэгт ажилдаа хайн га хандсан, хэв журам сахиулах үүргээ бие лүү лээ - гүйн улмаас таван хүний амь нас хохирсон гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох гэж байгаа. Харин хүн буудсан гэдэг зүйл ангиар яллаагүй шүү дээ. Тэд өөрсдөө бууд гэдэг тушаал өгөөгүй гэдэг. Гэтэл хүн буудуулаад нас барчихсан байдаг. Цагдаагийн дарга нар хариуцлага алдсанаас ийм хэрэг гарсан нь хөдлөшгүй үнэн. Цагдаагийн ажилтнууд зэвсэг ашиглахдаа байлдааны сум хэрэглэсэн нь нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Чухам хэн гэдэг хүн, хэнийг буудав гэдгийг тогтоохын төлөө ажиллаж байна.
-Шүүгдэгч нарын өмгөөлөгч Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Хуулиараа хэргийг түдгэлзүүлэх ёстой юм билээ?
-Надад хууль эрх зүйн талаас өгөх хариулт байгаа ч би хариулахгүй. Учир нь шүүхийн эрх мэдлийн асуудал. Тэд өөрсдөө мэдээд хариулт өгөх байх.
-Долоодугаар сарын 1-ний хэргийг эхлүүлсэн, өдөөн турхирсан хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулсан. Гэтэл яагаад тэднийг дахин шалгах гүй байгаа юм бэ?
-Намайг Ерөнхий прокурор болсны дараа талийгаачдын ар гэрийнхэн гомдол гаргаж, дахин шалгаж өгөхийг хүссэн үндэслэл бүхий гомдол гаргасан. Бид зөвлөлдөөд шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Бусад хүмүүсийн асуудал хууль зүйн үндэслэлгүй.
-Хэргийн холбогдогчдыг өмнө нь Өршөөлийн хуульд хамруулсан. Зарим эх сурвалж гэм буруутай гэдгээ хүлээгээд энэ хуульд хамрагдсан гэдэг. Энэ үнэн үү?
-Аливаа эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнд хоёр сонголт байдаг. Тухайн үед Өршөөлийн хууль гарахад “Би гэм буруутай өршөөж өгөөч” гэж хүсэлт гаргах нэг үндэслэлтэй. Эсвэл “Би гэм буруугүй, эцсээ хүртэл шалгуулна” гэж шийдэж болно. Эндээс үзэхэд цагдаагийн дарга нар гэм буруугаа хүлээсэн байх. Тиймгүйсэн бол тухайн үед “Би гэмт хэрэг хийгээгүй, үргэлжлүүлэн шалгуулна” гэх байсан болов уу.
-Хэргийг үнэн зөв, шударга шийдэхийн тулд шүүх хурлыг нээлттэй явуулахыг олон нийт шаар даж байна. Нээлттэй явуулах боломж байхгүй гэж үү?
-Ямар баримтыг нууц гэж үзэх вэ гэдгийг хуулиар тогтоо сон байдаг. Улсын нууц гээд тамга дарсан бол хэн ч эсэргүүцэж, хууль зөрчиж болох гүй. Үндсэний Аюулгүй байдлын зөвлөлөөр ярьсан асуудал улсын нууцад багтдаг. Тэгэхээр шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй.
Х.СҮРЭН