Долоодугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх лхагва гаригт хэлэлцэхээр товложээ. Хурлын товд дэд хурандаа Г.Ганбаатарын нэрийг орхиж, “Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ” гэж бичсэн байв.
Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганбаатарт холбогдох хэргийг бусдынхтай нь нэгтгэх шийдвэр гаргасан юм. Үндсэн хуу лийн цэцэд маргаан үүсгэсэн бол хэргийг хэлэлцэхийг түдгэлзүүлнэ гэсэн заалт хуульд бий.
Гэтэл дээрх хэргийг хэлэлцэхээр товлосон, тэр дундаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хур лын танхимд хийхээр болсныг зарим хүн гайхаж байв.
Г.РАВЖАА