ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Очирваань” эмнэлэгт шалгалт хийж, манай улсад хэрэглэх зөвшөөрөлгүй эм хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Тус эмнэлгийнхэн БНХАУ-д үйлдвэрлэсэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хугацаа нь дууссан, ямар өвчинд хэрэглэдэг нь тодорхойгүй 180 нэр төрлийн 4013 хайрцаг эмийг улсын хилээр хууль бусаар оруулж ирээд, иргэдэд өгч байжээ.
Эмийг хууль хяналтын байгууллагынхан битүүмжилсэн бөгөөд “Очирваань” эмнэлгийн захирал Т-д эрүүгийн хэрэг үүсгэн, харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар болов. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлд заасан “Хууль бусаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлсэн” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцоод байна.
Г.РАВЖАА