УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга АТГ-т өчигдөр 15.30 цагт очлоо. Тэрбээр тус газрын ажилтнуудаар Ерөнхий сайд С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг шал гуулахаар хэд хэдэн үндэслэл бүхий өргөдөл гаргасан бөгөөд үүнийгээ өгө хийн тулд сэтгүүлчдийг, МоАХныхоо хэсэг гишүүнийг АТГ-ын үүдэнд цуглуулсан байв. Түүнийг АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ нар хүлээн авч уулзлаа. Уг нь АТГ-ын дарга, дэд дарга нарт өргөдлөө өгөхөөр төлөвлөж байсан. Гэвч хэн хэн нь эзгүй учраас Тамгын хэлтсийн даргад нь өгсөн юм.
Х.Баттулга “Уг нь биднийг хадаг сүүтэй угтдаггүй юмаа гэхэд тэсэн ядан хүлээж авах болов уу гэж бодсон. Би буруу тооцсон байна. Өнөөдөр авлига гэдэг хэрэм хана, хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улсын амьдрал хязгаарлагджээ. Хамгийн сүүлийн баримт гэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар олон жил ажиллаж буй Ц.Ням дорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөлсний байранд амьдардаг баяжсан дурак хаана байдаг юм” гэж дурдсан байна. MCS Ухаа худагийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг гэсэн байгаа юм. Тэр нь хүний байр юм байна л даа. Хүний байр юм бол яахаараа тэр хүн давуу эрх эдлээд суугаад байгаа юм. Та бүхэнд баримт хэрэгтэй гэвэл өгч болно. Германы Ерөнхийлөгч иргэнээсээ илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авсныхаа төлөө ог цорсон. Тодорхой нэмэлт баримт, асуух зүйл байвал бидний зүгээс татгалзах зүйлгүй” гэв.
Харин Ч.Өнөрбаяр “АТГ хуулиараа иргэд, байгууллагаас ирүүлсэн авлигын шинжтэй мэдээллийг шалгаж, хуулийн хү рээнд, хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд ажиллаад та бүхэнд албан ёсны хариу өгнө. Дээрээс нь бид хуулийн хүрээнд ажиллах ёстой. Энэ дагуу ажиллаж байгаа, ажиллах ч болно. Ямартай ч танд хуулийн хүрээнд хариуг нь өгөх болно” гэж ярилаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ бүгдийн дараа хэвлэлийнхэнд “Ц.Нямдоржийн ярьсан зүйлийн талаар ирэх долоо хоногт мэдээлнэ. Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан түүнд нь мөнгө өгөөд, төмөр зам барина гэж байхгүй шүү дээ. Хар тамхи, зэвсгийн наймаанд л нууц гэрээ хийдэг болов уу.
Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Шалгуулахаар өг сөн хүмүүсийн дунд Ерөн хий сайд С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гээд МАН-ынхан байгаа. Баримт материал хангалттай бий” гэв.
Г.ДАЙЧИН