2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнд оролцогчдын эсрэг зэвсэг хэрэглэж, таван хүний амь насыг хохироосон хэргийн буруутнаар тодроод байгаа цагдаагийн ажилтнуудыг шүүх гэж буй нь сүүлийн үеийн гол дуулиан болов. Бараг мартагдахдаа тулаад байсан энэ асуудалд улс төрийн нам хүчнийхэн, улстөрчид удахгүй болох сонгуулиас илүү ач холбогдол өгч, бусдаасаа хэн чанга хашгирахаа үзэх гэсэн мэт янз бүрийн мэдэгдэл уралдан гаргаж эхлэв. Мон голчуудын үндэсний эмгэнэл болсон дээрх асуудлаар улс төр хийж, ирэх сонгуулиар оноо авах гэж хичээж буй нь харамсалтай. Жагсагчид руу буудсан гэмт хэрэгтнийг олох улст өрийн уралдаанд хэн түрүүлсэн нь УИХ-ын сонгуульд ялагч болно гэж улстөрчид тооцоолж буй бололтой юм. Тиймээс хууль хяналтын байгууллага, шүүхийн өмнөөс дуугарч, мөр дөгчийн дүрд тоглож, бараг улстөрч болгон халаасандаа чу хал баримт авч яваагаа мэдэгдэх боллоо. Мэргэжлийн мөрдөгчдийн олоогүй баримтыг тэд хаанаас олдог юм бол. Эсвэл манай мөрдөгчид гэж унхиаг үй юмнууд байдаг байх нь.
Захын хүн олчихоод байхад одоо болтол тодорхой баримтгүй гээд сууж байдаг. Хошууч генерал Ч.Амар болд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нараар “туг тахиж” ялсан баатраар тодрох сонирхол манай улстөрчид гэгдэх олон хүнд байх шиг. Ард түмнийхээ амар амгалангийн төлөө нойр хоолоо умартан, өдөр шөнөгүй зүтгэдэг цагдаагийн олон албан хаагчийг энэ жагсаалд оролцогчид гудамжны нохойноос дор үзэж, зодож танхайрч байсныг тэд биш гэхэд олон хүн санаж буй. Улстөрчдийн, УИХ-д сон гогдчих санаатай горилогчдын тур хи ралтаар ард түмэн, цагдаагийн ажилтнууд тулгарч, эцэстээ таван хүний амь нас хохирсон. Тавын таван хүний амь эрсэдсэн нь харамсалтай, гэхдээ тэднийг амиа алдахад хүргэсэн буруутан нь цагдаа биш, улст өрчид. Хохирогчдын амийг генерал Ч.Амарболд тэргүүтнээс бус улст өрчдөөс нэхэх учиртай.
Жагсаалыг хэн хэн зохион байгуулж, хэн гэдэг улстөрч турхирч байлаа. Гэмтэж бэртсэн цагдаагийн ажилтнууд, гэмтлийнхээ улмаас нас барсан ажилтнууд, улстөрчдийн өдөөн хатгалгад автаж, суманд өртсөн иргэдийнхээ амийг тэднээс нэхье. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Монгол Улсын Ерөн хийлөгч бол төрийн тэргүүн, Мон голын ард түмний эв нэгдлийг илэр хийлэгч” гэж заасан байдаг. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээ умартаад байх шиг. Төрийн тэр гүүн маань ард түмний нэг хэсэг бол сон, дээрх үй мээний үеэр хамгийн их бэртэж гэмтсэн, тушаалаар ажилласан цагдаагийнхныг энэ хэрэгт илт буруутгах боллоо. Тэр ч бүү хэл цагдаагийн даргыг дуудан, мөрдэсээр нь барьцаалан сүрдүүлж ч байх шиг.
Долоодугаар сарын 1-ний өдрийн үймээний үеэр амь насаа алдсан иргэдийг хэн буудав гэдгийг олох гэж хууль хяналтын байгуул - лагынхан сүүлийн гурван жил гаруй ажил ласан ч гэм буруутныг хөд лөшгүй нот лох баримтаар тогтоогоогүй байна. Прокурорын дэргэдэх мөр дөн бай цаах албаныхан дээрх хэрэгт хол богдогчдыг шүүхэд шилжүүлс нээр хууль хяналтын байгууллагын ажилт нуудыг төдийгүй олон ний тийг хоёр хувааж орхилоо. Хэрэгт холбогдоод байгаа цагдаагийн ажилтнуудыг яллах үндэслэлтэй гэж үзээд шүүх хурлыг эхлүүлсэн боловч эцсийн шийдвэр гаргахад хангалттай баримт нотолгоо хомс, яллаж буй зүйл анги нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж, өм гөөлөгч нь гадаадад ажлаар явсан гэдэг шалтгаанаар шүүх хурал хоёр удаа хойшиллоо. Шүүг чид Төрийн тэргүүнд алтан хошуу хүр гэж, албан тоот атгуулаад амж жээ. Шүүгчийн эрх чөлөөнд халдаж, ажил хийх боломжийг нь тасалдуулсан гэм бу руутай этгээдэд арга хэмжээ авч өгөхийг хүссэн юм байх. Шүүх засаглалын баталгаа болсон Ерөн хийлөгч маань шүүгчдийн гомдлын дагуу цагдаагийн даргыг дуудаж уулзсан нь тэр. Энэ сарын 14-нд болсон шүүх хурлын дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.СоёмбоЭрдэнэ яллагдагчдын гомдлыг хүлээн авч хоёр өдрийн дараа гаргасан шийдвэртээ эмч нарын дүгнэлтийг үндэслэн дараагийн шүүх хурлын тов гартал Сүхбаатар дүүргийн эмнэлэгт цагдаагийн хяналт дор эмчлүүлэхийг зөвшөөрсөн атлаа дөрөв хоногийн дараа шийдвэрээ өөрчлөн гэнэт цагдан хорих төв рүү шилжүүлэх шийдвэр гаргасан нь хэн нэгэн шахаж, шийдвэрт нь нөлөөлөөд байх шиг.
Мөрдөн байцаалтын эхний үед энэ үймээнийг эхлүүлсэн гэм буруутны талаар тэр бүр яриагүй. Гагц хүү иргэд рүү хэн буудсаныг тог тооход мөрдөгчид анхаарлаа хан дуулж байсан бол сүүлийн үед үймээнийг хэн эхлүүлсэн бэ гэдгийг тогтоох ёстой гэх санал цагдаагийнхан, тэдний ар гэрийнхний зүгээс гарч, дахин шалгахыг удаа дараа шаардах боллоо. Энэ шаардлага одоо хууль хяналтын байгууллагыг удирдаж буй эрх мэдэлтнүүдийг шүү хэд нөлөөлөхөд хүргэж буй бололтой. Эргээд нэг саная. Долоодугаар сарын 1-ний өдөр чухам юу болсон билээ. Архидан согтуурсан, олны үймээнд татагдан хөөрсөн за луус бай шин шатааж, эвдэн сүйт гэн, тонон дээ рэмдэж, албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн ажилтнуудын эрх чөлөөнд хэрхэн халдаж байсныг олон хүн мартаагүй. Тэр өдөр эмх зам бараагүй байдал туйлдаа хүрч, чухам юу болоод байгааг Ч.Амарболд байтугай Төрийн тэргүүн нь ч хянаж, зохицуулахад хүнд байсныг нэг хэсэг нь мартаад байх шиг. Хүний амь нас хохирсонд бүгд харамсаж, гэм буруутныг олж тогтоогоосой хэмээн хүлээж байна. Гэтэл гэм буруутныг олж чадаагүйгээ үймээнийг нам жааж, аюул, айдас багатай давахын төлөө бай гаа бүх бололцоогоо дайчлан ажил ласан дөрв өн хүнд тохож, яллах гээд байгаа нь өрөөсгөл биш гэж үү. Нөхцөл байдлыг мэдэрч хүчээ зөв хуваарилаагүй, хамгаалах хэрэгсэл, машин техникээ гол цэгийг нь олж байршуулан, яаралтай арга хэмжээ авч чадаагүйн төлөө цагдаагийн удирдлагуудыг бу руутган, хариуц лага хүлээлгэх нь зөв. Гэтэл цэргийн гэмт хэргийн зүйл ангиар яллаж байгаа нь хуульд нийцэхг үй гэдгийг өмгөөлөгчид төдийгүй олон хүн эсэргүүцэж буйг Төрийн тэргүүн маань яагаад ан хаарахгүй байна вэ. Шүүгч нар Ерөнхийлөгчийн ивээлд багтдаг, цагдаагийнхан түүнд огт хамаагүй баймааргүйсэн. Эрх мэдэлтнүүдийн оролцоо шүү хэд газар авснаас хууль хяналтынхан бидний нүдэн дээр талцаж, муудалцаад эхэллээ. Эцэст нь ард түмэн төрдөө, шүүхэд, хуульч дад итгэх итгэл улам алдарч мэдэх нь.