Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн иргэд эмнэлэгт тэр бүр ирдэггүй ч эцэг, эх ойр дотныхон нь Нарко логийн эмнэлэгт хандан тусламж хүсдэг аж. Монголд хэдхэн байдаг Наркологийн эмнэлэгт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэдэн хүн хандсан, эмчилгээний үр дүн ямар байдаг талаар сурвалжиллаа. Хотын баруун захад байрлах Наркологийн эмнэлэг ачаа лал ихтэй байдаг аж. Тус эмнэлэгт 2009 онд 1888, 2010 онд 2213, өнгөрсөн онд 2275 хүн хэвтэн эмчлүүлжээ. Биднийг очих үед хар тамхи, мансуу руулах бодис хэрэглэгч өвч төн байгаагүй ч үе үе ирдэг юм байна. Өдрийн 2000 төгрөгийн төлбөртэй тус эмнэлэгт архинаас гарахыг хүссэн өвчтөнүүдэд сэтгэл заслын хичээл орж, физик эмчилгээ, бариа засал гээд хосолсон эмчилгээ хийдэг гэсэн. Тус эмнэлэг 50 ортой ч 63 хүнийг эмчилж буйгаа эмнэлгийн чанарын менежер Б.Оюунчимэг ярив.
Цонхоор алсыг ширтэн зогсох эмэгтэйг Д гэдэг. Өдгөө 49 настай тэрбээр архинаас гарч, эрүүл амьдралыг хүсэж тус эмнэлэгт иржээ. “Эгч нь Дорнод аймгийн уугуул. Хоёр хүүхэдтэй, тэд маань нутагтаа байгаа. Нөхөр маань 2004 онд бурхан болсноос хойш архи ууж эхэлсэн. Ажил төрөл хийгээд хэдэн төгрөгтэй болохоор хэнд, юунд зориулах ухаанаа олохгүй ганцаарддаг юм билээ. Тэгээд л архи уусан. Хүүхдүүдэдээ гай болоод яах вэ гэж бодоод очдоггүй. Би цаашдаа архи уухгүй амьдарч чадна” гэж нулимс дуслуулан ярилаа. Тус эмнэлэг эмэгтэйчүүдийн хоёр тасагтай. 30-55 насны зур гаан эмэгтэй архины эм чилгээ хийлгэж байв. Эрэгтэйчүүдийн тасагт сул ор алга. Олон дахин ирж хэвтсээр хэзээний бие биенээ таньдаг болсон тэд архи уухгүй тэвчсэн нэгэндээ баяр хүргэж, тэсвэр тэвчээрийг нь магтах аж.
“Би ах дүү олуулаа. Тэд маань архи битгий уу гэдэг ч би тэвчдэггүй. Найзууд бүгд архи уудаг болохоор хамт явчихдаг юм. Нэг хэсэг эмчилгээ хийлгээд хоёр жил архи амсаагүй. Энэ хугацаанд “Петровис” компанид жолоочоор ажиллаад сардаа 600 мянган төгрөгийн цалин авч байсан. Тэр мөнгөөрөө машин авахад аав, ээж маань их баярласан. Сүүлийн хоёр сар тасралтгүй архи уулаа. Одоо дахиж уухгүй. Өндөр настай аав, ээжийгээ зовоохыг хүсэхгүй байна. Архи уухаар ажил амьдрал, эрүү мэнд байнга доройтдог юм” гэж ярив.
Клиникийн профессор, тэргүүлэн зэргийн эмч Б.Оюунчимэг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, эмчилгээ манай улсын хэмжээнд ямар байгаа талаар ярилцсан юм.
-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид байгаа нь нэгэнт ил тод болсон. Харин эмнэлгийн байгууллагад цөөн ханддаг бололтой. Таниар эмчлүүлсэн хүмүүс яагаад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх болсноо ярьдаг?
-Сэдэл нь өөр өөр байдаг юм. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч есөн хүнийг би, эмчилж байсан. Хү мүүстэйгээ уулзаж, ярилцахад ихэвчлэн осолд ороод хүнд бэртсэний улмаас өвчин намдаах зорилгоор эм, тариа хэрэглээд сүүлдээ байнгын хэрэглэгч, донтогч болсон байдаг. Тэдний хоёр нь Малайз, Сингапурт суралцаж байгаад бусдын нөлөөнд автан хар тамхи анх хэрэглэж, улмаар байнгын хэрэглэгч болсон байсан. Тэд өндөр боловсролтой, ямар ч үнээр хамаагүй хар тамхи худалдан авах чадвартай. Ирж буй хүмүүсийг анзаараад байхад эцсийн шатандаа орсон хойноо эмнэлэгт ханддаг юм. Социализмын үед ч Хан-Уул дүүрэгт мансуурагч насанд хүрэгчид, хүүхдүүд олон байсан. Учир нь гутлын үйлдвэр байсан болохоор шар цавуу үнэрлэж мансуурдаг байж. Тухайн үед цагдаагийн байгууллагатай хамтарч 30 гаруй хүүхдийг албадан эмчилгээнд хамруулж, дараа нь эмнэлгийн хяналтад байлгаж, бүрэн эд гэрсэн юм. Харин зах зээлийн системд шилжээд задгайрч, хэн, хаана, ямар бодис хэрэглэж байгааг мэдэхээ байсан. Мансуурах явдал өсвөр насны хүүхдүүдийн дунд байсаар байгаад харамсах юм.
-Судалгаанаас харахад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд мансуурах бодис хэрэглэхийг санал бол гогчид цөөнгүй байдаг бололтой. Танай эмнэлэгт хүүхдүүд ирж байв уу?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд манай эмнэлэгт зургаан хүүхэд авчирч үзүүлсэн юм. Нэг дүгээр сургуульд сурдаг тэдгээр хүүхэд сургуулийнхаа ойролцоох байрны орцонд мансуурсан байдалтай байхыг хар сан хүн цагдаад мэдэгдсэн юм билээ. Архи огт үнэртэхгүй хэрнээ гуйваад, өөрийгөө хянах чадваргүй болсон тэд шар цавуу үнэртэн мансуурсан байсан. Өсвөр насны дөрвөн хүү, хоёр охин байснаас нэг нь бүр байнгын мансуурагч болоод найз нөхдөө уруу татсан гэдгээ хэлсэн. Хоёр жилийн өмнө АНУ-аас ирсэн нэг залууг нагац эгч нь эмчилж өгөөч гэж ирсэн. Боломжийн хангалуун амьдралтай айл хүүгээ Америкт боловсрол эзэмшүүлэхээр дөрөвдүгээр ангид нь явуулсан байгаа юм. Гэтэл нөгөө хүү ангийнхаа нигер хүүхдүүдэд уруу татагдаад мансуурсаар сүүлдээ донтогч болсон байх жишээтэй. Энэ бүгдээс харахад мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, хүссэн мөнгө нь хэтэвчинд нь байдаг айлын хүүхдүүд энэ мэт буруу зуршилд татагдах нь их байна. Өсвөр насны хүүхдээ хараа хяналтаас хол байлгаснаас хар тамхи, мансууруулах бодисонд донтох боломж олгож байгааг бодох ёстой.
-Гэр бүлээрээ морфин хэрэглэдэг тухай мэдээлэл надад ирсэн юм. Тэд танай эмнэлэгт хандсан уу?
-Хэрэглэсэн шалтгаан нь нөгөө л өвчин намдаах тарианаас үүдэлтэй. Нөхөр нь 1990-ээд оны үед наймаа хийж мөнгөтэй болсон юм билээ. Тэр үед ясны идээд үрэвсэл болж, өвчин намдаах зорилгоор морфин судсаар хийдэг байж. Ингэж хэрэглэсээр морфины хамааралд орчихсон. Нэг аюул нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээр тунгаа байнга илүү хийхийг бие физиологи шаарддаг болдог. Ингэсээр эцэстээ үхэлд хүргэдэг аюултай.
-Эхнэр нь яагаад хэрэглэдэг болчихсон юм бол?
-Тэд танилцаад удаагүй байхдаа бүсгүй жирэмсэн болсон юм билээ. Үр хүндүүлээд бага зэрэг өвдөхөд нөхөр нь морфин тариад бүсгүйг өөрийнхөө хамааралд оруулсан гэсэн. Ингээд л байнга хэрэглэж, бие биедээ хийсээр эцэстээ бие нь дийлэхгүй болж цэл залуугаараа нас барсан.
-Донтогч хүмүүс хар тамхиа олохын төлөө юу ч хийхээс буцдаггүй гэдэг. Ийм хүмүүс одоогоор нууц байгаа ч цааш лаад ил гарч, эмчлэгч эмч, бусдын эрх чөлөөнд халдах үзэгдэл гарахгүй гэх баталгаа алга?
-Хар тамхинд дон тоод юу ч хийхээс буцахгүй болсон хүн одоо ч бий. Ма най эм нэлэг дээхнэ ман суу рагчдыг албадан эмчилдэг байхад тэр хүн хоёр ч удаа эмч лүүлж байсан. Өрөөнд орж ирээд хортой эмийн жор шууд булаагаад ав чихна. Эсэргүүцвэл эрх чөлөөнд халдах гээд байдаг байсан. Түүнтэй нэг өдөр ярилцлаа. Тэр бээр морфиноо захаас ху дал даад авчихсан юм билээ. “Чи тариагаа надад өгчих. Чи тунгаа хэтрүүлж хэрэглээд үхэх гээд байна” гэж хэлээд авсан юм. Гэтэл шөнө байж ядсан уу өрөөнд ороод морфиноо авчихсан байсан. Цаг даагийн хамгаалалттай бай хад л ийм зүйл тохиолдож байсан.
-Тийм хүмүүсийг нийгмээс тусгаарлаж болохгүй юу. Тэр хүн одоо амьд уу. Хаана, юу хийдэг бол?
-Ерөнхийлөгч хар тамхи, мансуурууралтай хатуу тэмцэж, анхаарч байгаа нь цаг үеэ олсон ажил болжээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль эрх зүйн ор чин байхгүй учир тийм хүмүүсийг яаж ч болдоггүй юм билээ. Одоо Ажлын хэсэг байгуулж, тусгайлан хууль боловсруулах ажил эхэлсэн болохоор энэ мэт асуудлыг хуулиар зо хицуулах боломж бүрдэнэ. Манай эмнэлэг сайн дурынх болсны дараа тэр хүн эмчлүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байсан. Түүнийг би эмчлээд зургаан сар морфин хэрэглээгүй юм. Бие нь дээрдэж байгааг мэдсээр байж тэвчээргүй зангаасаа болж дахин хэрэглэсэн. Тэр хүн тарианыхаа мөнгийг олохын тулд хулгай хийдэг болохоор цагдаагийнхан анддаггүй, байнга хяналтад байдаг юм билээ. Цаашдаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэхдээ цаг даагийнхантай хамтарч, тухайн хүний аюулгүй байдлыг хангах шаардлага гарна. Хууль гарвал энэ мэт асуудал цэгцрэх байх.
-Танай эмнэлэгт тухайн хүнийг анхан шатны хэрэглэгч үү, донтогч уу, эцсийн шатандаа орж уу гэдгийг тогтоох багаж хэрэгсэл байдаг уу?
-Мансуурагчдыг аль шатандаа явж байна, ямар эмчилгээ хэрэгтэйг тог тоох лаборатори бай даггүй. Үүнээс гадна тэднийг эмчлэх боловсон хүчин дутагдалтай. Цөөн тооны мэргэшсэн хүн бий. Улсын хэмжээнд ан хаараад ирсэн хойно энэ бүх асуудал бага багаар шийдэгдэх байх.
-Томоохон баар, цэнгээний газруудад мансуурагчид олон байдаг талаар иргэдээс мэдээлэл ирдэг. Танай эмнэлэг цагдаагийнхантай хамтраад шалгалт хийвэл илүү үр дүнтэй бус уу?
-Би мансуурсан залуустай уулзаж, ярилцаж байсан. Мансуураад эхлэнгүүт ханан дээрх зурагны мод ногоорч на хиалаад, шувуу жиргэж, тэр ч бүү хэл идэж байгаа хоолных нь мах, төмс, будаа бүжиглээд байгаа мэт сэтгэгдэл төрдөг гэсэн. Үүнийг уншаад ингэж нэг үзэхсэн гэж бодож болзошгүй. Хүн аливаа зүйлээс таашаал авахад дофалим хэмээх бодис ялгардаг. Мансууруулах бодис энэ бодисыг хүчээр ялгаруулж, дээд мэдрэлийн системийг гэмтээдэг. Үүнээс гадна сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис түгээгчид нэг удаа хэрэглээд шууд донтуулдаг бодис гаргаж авсан болохоор энэ аюулд автаж, нэг удаа хэрэглээд үзье гэсэн бодолтой байж огт болохгүй. Би олны дундаас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчийг хараад шууд танина. Царайных нь өнгө үхжиж саарал болсноос гадна, нүд нь эргэн тойрондоо хөх туяатай болсон байдаг. Үйлдэл, үг хэллэг, өмссөн хувцас гээд ялгаатай зүйл олон. Үхэл дагуулдаг хар тамхи архинаас 1000 дахин аюултай гэдгийг манай залуус байнга санаж, өөрийгөө болоод найз нөхдөө хамгаалах хэрэгтэй.
Х.ОЮУНСҮРЭН