АНУ-ын иргэн 45 настай Жон Мартин Кийн Монголд ирснийхээ маргаашаас сураггүй болсон талаар бид өмнөх дугаартай дэлгэрэнгүй мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас түүнийг бүтэн хоёр сар гаруй хугацаанд эрэн сурвалжилсны дүнд энэ сарын 7-нд цогцсыг нь олсон бөгөөд амийг нь хөнөөсөн сэжигтнийг ч уржигдар саатуулсан байна. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 5-нд Монголд ирээд, АНУын Нью-Жерси мужийн Моунт Олив хотод суугаа ээж рүүгээ “Монголд нэгэн бүсгүйтэй хамтран бизнес эрхлэхээр боллоо. Мөнгө шилжүүлээч” гэсэн цахим захидал илгээжээ. Үүнээс хойш сураггүй болсон хүүгээ ээж нь барьцаалагдсан байж болзошгүй гэж үзэж байжээ. Ж.М.Кийнийг манайхан дотооддоо эрэн сурвалжлахын зэрэгцээ Интерполын үндэсний товчоогоор дам жуулан олон улсад хайж байсан аж.
Түүнийг манай ЭЦГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах явцдаа Монголд урьсан хүнийг нь олж тогтоосон байна. Ж.Бат туул гэх эмэгтэй “Дархан-Уул аймагт ашигтай бизнес байна. Хамтран ажиллая” гэсэн санал тавьж, урилга илгээсэн гэнэ. Тэд өмнө нь гадаадад танилцаж, дотно харилцаатай байжээ. Тэр эмэгтэйг эрэн сурвалжилсны дүнд Улаанбаатараас саатуулж, өдгөө УМБГ-т шал гаж эхлээд байна. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр гадаадын таван орны хэл мэддэг, ажил албаны шугамаар гадагшаа нэлээд зорчдог аж. Ж.Баттуул 1988 онд төрсөн, АНУ-д сурч, ажиллаж байхдаа талийгаачтай танилцсан гэнэ.
Энэ талаар УМБГ-ын болон НПГ-ын албаны хүмүүсээс лавлахад “Сэжигтнийг саяхан саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Өөр нэгэн эх сур валж “АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэдэг хүний цогцсыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин Болдогийн орчмоос энэ сарын 7-нд олсон. Хэргийн газрын үзлэгээр түүнийг буудаж хөнөөгөөд, улмаар цогцсыг нь шатааж, газарт булсан байсан. Цогцост хийсэн үзлэгээр найман удаа буудуулсан нь тогтоогдсон. Уг хэргийг талийгаачийг Монголд урьсан эмэгтэй хийсэн гэдгээ хүлээгээд байгаа” гэв. Талийгаачийг буудсан “Сайга” маркийн бууг эд мөрийн баримт болгож, хураан авчээ. Шунахайн сэдлээр мөнгийг нь авахын тулд амийг нь бүрэлгэсэн талаараа тэр эмэгтэй мэдүүлсэн байна. Талийгаач Ж.М.Кийн спорт, ангийн зориулалттай уг бууг түүнд бэлэглэсэн гэнэ. Цагдаагийнхан талийгаачийг хор логдсон гэдгийг АНУ-аас Монгол Ул сад суугаа ЭСЯ-ны хол богдох хүмүүст өчигдөр мэдээлсэн талаар эх сурвалж хэллээ.