Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд үргэлжилж байна. Энэ сарын 10- нд эхэлсэн тус тэмцээнд 47 баг өрсөлдөж буй аж. Тухайлбал, эрэгтэйчүүд 40-47, 48- 54, 55-аас дээш насны ангилалд өрсөлдөж байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийн төрөл нь 35- 42, 43-50, 51-ээс дээш насны ангилалтай. Уг тэмцээнд Гавьяат тамирчин, сагсан бөмбөгч Ц.Шаравжамц, Л.Нарантуяа, Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан зэрэг тамирчин өрсөлдөж буйгаараа онцлогтой. Тухайлбал, сагсан бөмбөгийн тамирчин Ц.Шаравжамц энэ тэмцээнд “52 клуб” багийн нэрийн өмнөөс тоглож байгаа гэнэ. Тэрбээр 1990-ээд оны үед сагсан бөмбөгийн лигт тоглож байсан. Үүний зэрэгцээ волейболын “Тэнгис”, “Монсам” багийн бүрэлдэхүүнд багтаж, улсын лигээс хүрэл медаль гурвантаа авч байжээ. Мөн УАШТ-ээс нэг алтан медаль хүртэж байсан аж. Ахмадын УАШТ энэ сарын 17-нд өндөрлөнө.
Ташрамд дурдахад, волейболын ахмадын УАШТ-ийг 1985 оноос зохион байгуулж буй аж. Тус тэмцээнд “Эрчис тал” багийнхан хамгийн олон буюу зургаан удаа түрүүлжээ.
Бэлтгэсэн М.Оч