МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО
Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа Олимпод оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна.
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпын наадамд манай улсын баг тамирчид 15 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Токио 1964” анхны Олимпын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын тугийг марафонч Ч.Найдан намируулж байжээ. Түүхэн он цагийн хэлхээг сөхвөөс “Мехико 1968” зуны XIX Олимпын наадамд үндэсний бөхийн зодог шуудгаараа гоёсон Монгол Улсын тугч Х.Баянмөнхийг дэлхий нийт онцолж байв.