Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна. Долдугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорих аж.
16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид та бүхнийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлэгдэл Олимпын наадамд оролцох баг тамирчид Олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.
Монголын баг тамирчид өчигдөр боксын бүрэлдэхүүн Тамирчдын хотхонд байрласан бол, долдугаар сарын 22-ны өдөр хамгийн их буюу жүдо, усан спорт, хөнгөн атлетик, дугуй, байт харвааны баг тамирчид хотхондоо байрлах юм. Тодруулбал, Франц улсын нийслэл Парис хотод долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн зохион байгуулагдана. Тус төрөлд оролцохоор ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчидтайгаа Парис хотруу хөдөллөө.