Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хоёр дахь үргэлжилж байна. Яг энэ үеэр шинэчилж засварласан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг наадамчин олон шүүмжилж байна. Учир нь борооны хэд хэдэн бөх халтирч, зарим нь өвдөг шороодож, бас гэмтэл авсан юм.
Бөхчүүд байтугай засуулууд нь хальтирч байна гэх шүүмжлэлд өртөөд буй хиймэл ногооны дэвжээний талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн захирал Ж.Энхжаргалангаас тодруулахад "Бидний зогсож байгаа энэ талбайн замыг гүйлтийн олон улсын стандартаар шинэчилж хийсэн. Өмнө нь нэлээд хуучраад муудчихсан байсан. Харин зүлгийг бас л 9 болчихсон байхад нь шинээр тоглолт бас спортын үйл ажиллагаа явуулж хоёр төрлөөр ашигладаг 26 мянган өвсний нягтаршилтайг шинээр тавьсан.
Хуучин зүлгийг шагай, сурын талбай руугаа шилжүүлж дэвссэн. Сур, шагай 2 дээр асфальтаа сайжруулсан, сүүдрэвчийг нь сольж, 2.5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьсан гэх мэтээр шинэчлэл хийсэн хэмээв. Мөн гадна хэсэгт цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд зассан энэ хэсэг наадамчин олонд их л ам сайтай байна. Зүлгэн дээр суугаад халуун хуушуураа идээд хүйтэн айргаа уугаад бөхөө том дэлгэцээр үзээд суух чинь жаргал юм гэх хариултыг өгсөн.